Танилц: Парламентын хамгийн идэвхтэй “сурагчид”

2017 оны 02 сарын 18

УИХ-ын гишүүдийн намрын чуулганы хугацаан дахь ажлын идэвхийг дүгнэсэн баримт мэдээллийг УИХ-ын тамгын газраас олон нийтэд дэлгээд байна. Уг мэдээллээс чуулганы хуралдаанд аль гишүүн идэвхтэй суусан, хэн нь хамгийн их санал хэлж, асуулт асуусан гэх тоон мэдээллүүд тодорхой болоод байгаа юм. Мөн хуралдаанаа тасалж, идэвхгүй байсан гишүүд ч тодроод байна.

Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд нийт 166 цаг хуралдсанаас хамгийн идэвхтэй суусан гишүүдийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Н.Амарзаяа, Н.Учрал нар тэргүүлсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 34 удаагийн хуралдааныг нэг ч удаа таслаагүй бол Д.Тэрбишдагва гишүүн 33 удаа суужээ. Харин нэг удаагийн хуралдааны үеэр гадаадад томилолттой байж таарсан байна. Н.Амарзаяа,Н.Учрал нарын шинэ болоод залуу гишүүдийгээ манлайлан хуралдаа идэвхитэй суусан бөгөөд хэлэлцэж буй асуудлаар байр, сууриа хамгийн олон удаа илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал нийт 67 минутын санал хэлснээс гадна 24 удаа асуулт асуусан нь шинэ, залуу гишүүдээ тэргүүлсэн үзүүлэлт болсон байна. Ингээд гишүүдийн ажлын идэвхийг тоон мэдээллээр хүргэе.

Хичээлээ тасалсан гишүүд: УИХ-ын намрын чуулганы хугацаанд нийт 166 цаг нэгдсэн хуралдаан хийсэн бол үүнээс хамгийн муу ирцтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү, хамгийн залуу гишүүн Д.Гантулга тэргүүтнүүд хичээл тасалдагаараа тэргүүллээ. Б.Наранхүү гишүүн 140 цаг тасалсан, Д.Гантулга гишүүн 108 цаг тасалсан бол түүний араас Б.Жавхлан гишүүн 103 цаг тасалсан байна. Д.Гантулга, Б.Жавхлан нарын гишүүдийн хувьд залуу бөгөөд шинэ гишүүд юм.

Хамгийн их гадаад томилолтоор явсан гишүүд: Эдийн засгийн хүндрэлээс үүдэж гадаад дотоод томилолтын зардлыг хассан ч намрын чуулганы хугацаанд 76 гишүүнээс 53 нь гадаад томилолтоор явсан байна. Үүнд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнийг Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд тэргүүллээ.

Гадаад томилолтоор яваагүй гишүүд: Н.Амарзаяа, О.Батнасан, С.Жавхлан, Х.Нямбаатар нарын 24 гишүүн байна.

Хамгийн их үг хэлж, асуулт асуусан гишүүн: Хуралдаанд хамгийн их үг хэлж асуулт асууснаараа О.Баасанхүү тасархай тэргүүлсэн байна. Тэрбээр 74 удаа үг хэлж, 112 удаа асуулт асууж, идэвхитэй ажилласан байна.

Үг хэлдэггүй "хэлгүй" гишүүд: Хуралдаанд хамгийн их үг хэлж асуулт асууснаараа О.Баасанхүү тасархай тэргүүлсэн бол идэвхигүй, хэлгүй гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Мурат, Г.Солтан нар тодорлоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин А.Буянтогтох(202.70.46.211) 2017 оны 02 сарын 18

Монгол улсын парламентын гишүүд гэж боловсрол багатай, юм уншдаггүй, ард түмнийхээ өмнө ямарч хамаагүй амлалт, жүжиглэлээр тоглож байгаад УИХ-ын гишүүн хэмээх алдарт хүрсэн эдгээр танхай луйварчид суух байртай болсон бололтой. Доор хаяад мэдлэг чадваргүй гэдгээ монголынт ард түмний өмнө тайлагнан хуралдаа сууж бидний урдаас хэлэх үг нэг ч үгүй бололтой. Хурлаа таслагчид бол бидний татвараас л цалин болгон авах түүгээр ч зогсохгүй цааш нь Монголын татварын мөнгөөр тоглохын төлөө юу гээч хор найруулах гэж л гадуур тэнэж байгааг л олж нүд чих болон ард түмэндээ хэвлэл мэдээлэлээр дэлгэж байх болн

0  |  0
хэл(66.181.187.83) 2017 оны 02 сарын 17

УИХ-ын зарим хуралдааныг казак хэлээр явуулж байх

0  |  0
Top