Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадад айлчилна

2017 оны 02 сарын 18

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийнэ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны тохиролцоонуудыг ажил хэрэг болгох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зэрэг асуудлаар санал солилцоно. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(78.250.45.32) 2017 оны 02 сарын 19

Ахиад ямар балаг тарих бол.Хятадаас зээл авбал Монгол дуусаа

0  |  0
мөнхжаргал(27.123.214.125) 2017 оны 02 сарын 18

нөгөө визны асуудал болж байна нөхөөөр... чалахгүй бол огцоруулна шүү.. гээд загнах гэж дуудаж байгаам ш дээ

0  |  0
ЭХ ОРОНЧ(202.179.23.5) 2017 оны 02 сарын 17

ӨМХИЙ УРВАГЧ ШАГНУУЛАХ НЬ ДЭЭ.ХАРЖ Л БАЙГААРАЙ

0  |  0
ӨМНӨӨС НЬ ИЧИХ ЮМ(202.9.40.28) 2017 оны 02 сарын 17

ГХ-НЫ САЙД ГУАЙ НЬ МӨНГӨ ГУЙХААР Л ОЧИНО БИЗ ДЭЭ САЯ ОРОС РУУ ОЧООД ИРСЭН ЗАРИМ НЭГ НЬ ХҮН УУЛЗХААСАА ТАТГАЛЗСАН БАЙСАН ОДОО ХЯТАДАД ОЧООД БИТГИЙ Л БЯЛДУУЧЛААД БАЙГААСАЙ УЛС ТӨРЧДИЙН ГУЙЛАГЧДЫН ӨМНӨӨС ЖИРИЙН ИРГЭД ИЧХЭЭР ШАХУУ БОЛЦОН ЮМ ДОО ЭНЭ УЛС ТӨРИЙН БАЛИАР ЗАВААН ЮМНУУД ТӨР БАРИАГҮЙ БОЛ ЭХ ОРОН МААНЬ ЮУ ГЭЖ ИНГЭЖ ӨРӨНДӨӨ ДАРАГДАЖ УТААНДАА ХОРДОЖ БАЙХ ВЭ ДЭЭ ОДОО ТӨРИЙН АЛБЫГ УЛС ТӨРИЙН ГИШҮҮДИЙН ОРОЛЦООГҮЙ ГЭЭР ГИШҮҮН БУС ХҮМҮҮС БАРЬДАГ БОЛМООР БАЙНА АРД ТҮМЭН ЭНЭ ТАЛААР ШИЙДВЭР ГАРГАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ.

0  |  0
Top