Д.Амарбаясгалан ”Говь-Алтай аймгийн хүндэт иргэн” боллоо

2017 оны 02 сарын 18

МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Дэд сайд Ё.Отгонбаяр, дэд сайд Т.Гантулга, дэд сайд Ц.Батбаяр, дэд сайд Ш.Лхамсүрэн болоод бусад албаны хүмүүс Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллахаар өчигдөр /2017 оны 2 дугаар сарын 16/ Улаанбаатараас мордсон юм. Өнөөдөр тэдгээр албаныхан Говь-Алтай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, намрын чуулганаар хэлэлцэж, баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна.

Иргэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болоод УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, дэд сайд нараас боловсролын салбар дахь өөрчлөлт шинэчлэлт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, зээл тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг лавлахын сацуу эрчим хүчний салбарт хийгдсэн ажлын талаар онцгойлон асууж байсан юм.

Уулзалтын төгсгөлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг "Говь-Алтай аймгийн хүндэт иргэн"-ээр өргөмжилсөн байна.

Маргааш тэд Говь-Алтай аймгийн Тайшир суманд ажиллан, иргэд хөдөлмөрчидтэй уулзах ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
,d,aD,MA(73.92.18.195) 2017 оны 02 сарын 18

giiguulj dee ene novshiig

0  |  0
Top