Г.Золбоо: Бидний амьдралд мартагдахааргүй баяр нэмсэн Kitchen all-н хамт олондоо баярлалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 18

“Kitchen all Үндэсний тавилга үйлдвэрлэгч”  фэйсбүүк хуудсанд зарласан “Аз” challenge /02.07-02.14/  азтан шалгаруулах уралдаанд 2767 хүн оролцсоноор Г.Золбоо шалгарч зочны өрөөний тавилгын эзэн боллоо. Ингээд  азтаныхаа гэр бүлд зочилж, баярт мөчийг хамтдаа хуваалцсанаа та бүхэнд толилуулж байна

-“Аз” challenge-d амжилттай оролцож,  азтан болсонд тань баяр хүргэе! Өөрийгөө танилцуулна уу?

- Баярлалаа, Намайг Ганболдын  Золбоо гэдэг. Эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. ШУТИС-ийн барилгын материал үйлдвэрлэлийн төгсөх ангийн оюутан.

- “Kitchen all Үндэсний тавилга үйлдвэрлэгч”  фэйсбүүк хуудсанд зарласан “Аз “Аз” challenge-д хэзээ оролцсон бэ. Азтан болно гэдэгтээ хэр итгэлтэй байв?

 “Kitchen all үндэсний тавилга үйлдвэрлэгч” фэйсбүүк хуудсаар зочилж бүтээгдэхүүний мэдээллийг их сонирхдог байлаа. 2 сарын эхээр “Аз” challenge-д оролцож лайк дарахдаа азтан болно гэж ерөөсөө ч бодоогүй. Яг үнэндээ шударгаар шалгаруулдаг гэдэгт итгээгүй ч юмыг яаж мэдэх вэ гэсэн бодолтой оролцсон л доо /инээв/. Шалгаруулалт үнэн байдгийг өөрөө азтан болж байж л мэддэг юм байна. Манай найзууд өмнө нь фэйсбүүкийн энэ төрлийн шалгаруулалтыг тоодоггүй байсан бол намайг азтанаар шалгарснаас хойш их энэ хандлага нь өөрчлөгдсөн. 

-Азтан болсноо хэзээ мэдсэн бэ?

 -Гэр бүлээрээ валентиний баяр тэмдэглэж салхинд гараад орой нь гэртээ ирсэн. Фэйсбүүкээ нээсэн чинь “Kitchen all” намайг mention хийсэн байсныг хараад, сандраад нүдэндээ ч итгээгүй. Найзууд ар араасаа баяр хүргээд л, үгээр хэлэхийн аргагүй их баярласан.  15-ны өдөр бид гурав дэлгүүр дээр нь  очиж азын тавилгаа хүлээн авсан. Тавилгаа өнөөдөр гэртээ хүргүүлээд угсруулсан чинь зөвхөн манайд л зориулсан мэт маш сайхан таарсан. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, европ стандартаар хийгдсэн, зөөлөн хаагддаг нугастай гээд бусад тавилгаас чанараар ялгагдсан тавилгатай болно гэдэг залуучууд бидний мөрөөдөл шүү дээ. Гэгээн хайрын өдөр азтанаа тодруулж, бидний амьдралд мартагдахааргүй баяр нэмсэн Kitchen all-н хамт олондоо баярлалаа.


 Бусад үйлчлүүлэгчдэд хандаж юу хэлэх вэ?

Kitchen all-г зөвхөн гал тогооны тавилга, шкаф үйлдвэрлэдэгээр нь мэддэг байлаа. Хүүхдийн, зочны, унтлагын гээд гэр ахуйн бүх төрлийн тавилгыг гадаад тавилгаас дутахааргүй гоё хийдэг юм байна.Монгол үндэсний үйлдвэрээр үйлчлүүлэх нь залуучууд бидний эх орноо гэсэн сэтгэлийн нэгээхэн илэрхийлэл юм шүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй залуусаа.

 Г.Золбоогийн эхнэр:"Би азтан шалгаруулах иймэрхүү уралдаанд маш их идэвхтэй оролцдог байсан. Нэг ч удаа  шалгарч үзээгүй. Гэтэл энэ удаа хань минь азтан болж, гэртээ авахыг хүсч байсан тавилгатай болоод үнэхээр сайхан байна. 2017 он манай гэр бүлийн хувьд маш сайхан эхэлж байна. 2016 оны 7 сард бид хөөрхөн хүүтэй болж, нөхрийн маань өвөг эцэг гал голомтоо бадрааж байсан энэ байшинд бид  гал голомтоо бадраасан.  50 жилийн түүхтэй байшин шүү дээ. Бид хоёр зурагтаа ханандаа өлгөчихөөд эндээ нэг гоё тавилга тавих юмсан гээд л ярьдаг байлаа. Мишээл экспо орж тавилга үзэж байсан ч бидэн шиг оюутан гэр бүлд их үнэтэй санагдаж байсан. Аз биднийг ивээж, гэр гэгээтэй болоод,  дахин дахин хараад л баймаар сэтгэгдэл маш өндөр байна. Тавилганыхаа дээд талд номнуудаа тавина. Манай хань ном их уншдаг, цуглуулах хоббитой. Харин доод хэсэгт нь хүүгийнхээ тоглоомнуудыг байрлуулна гэж төлөвлөж байгаа. Гал тогооны тавилгаа ч бас “Kitchen all-оос авна гэсэн нэг мөрөөдөлтэй боллоо.

 

Б.Алтжин

 

 

 

 

-

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top