500 гаруй айл усанд автаж болзошгүй нөхцөл үүсээд байна

2017 оны 02 сарын 18

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг Чандмань гэдэг газарт удаа дараа халиа гүйж, давхарлан хөлдсөн, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс Улаангом-Боршоо чиглэлийн улсын чанартай авто зам усанд автаж, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй өрх айл усанд автах нөхцөл үүсээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 112 хүн, 9 автомашинтайгаар гурван өдрийн турш авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажиллаж байна.

Гэвч тухайн газарт усны урсац ширүүн, газрын хэвлийгээр ус нэвтэрсэн тул шуудуу татсан хэдий ч усны урсгал зогсохгүй байх тул цаашид сэтэрсэн даланг боох, сэтэлж шинээр далан босгох, мөсний зузааныг тэсэлж усны гольдролыг өөрчлөх зэрэг ажлуудыг хиихээр төлөвлөн ажиллаж байна гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ulzii(202.179.23.177) 2017 оны 02 сарын 18

Sumaarai ajilaach tsag khugatsaa ajiliin buteemji ni khurdan shuu dee yum l bolbol ontsgoi gekh yum bugdeeree dair

0  |  0
Top