ICE MAN шинэ дуугаараа биднийг омогшуулж байна

2017 оны 02 сарын 18

Монголын хип хоп урсгалын нэгэн үеийн төлөөлөл болсон хамтлаг бол "ICE TOP” билээ. Тэдний дуунууд сонсогчдын сэтгэл зүрхэнд гал бадрааж, тэдний тоглолт олон хүний хүлээлтийг үүсгэсээр байдаг. Тэгвэл энэ удаад хамтлагийн реппер ICE MAN уламжлал ёсоор шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 28-нд өөрийн нүсэр тоглолтоо хийх тухай таатай мэдээллийг манай сайт өмнө нь хүргэж байсан.

Залуусыг үеийн үед байлдан дагуулсаар байдаг "ICE TOP” хамтлагийнхан энэ үдэш хар тамхины эсрэг дуу хоолойгоо нэгтгэх юм. Амьд хөгжмийн дор эгшиглэх энэ тоглолтод дуулагдах шинэхэн уран бүтээлийг сонсогч та бүхэндээ хүргэж байна. Тэдний тэсрэлт хийж байгаа байгаа шинэхэн дуу болох “Хулигаан” уран бүтээлийг хамтдаа сонсож омогшицгооё. 2017 оны хоёрдугаар сарын 28-нд UB PALACE-н концертын их танхимд “Цөс ихтэй, халуун цустай тэнгэрийн үр сад” та бүхнийг хамтдаа байхыг урьж байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gulugnuud(150.129.140.79) 2017 оны 02 сарын 20

bandi nar muusain haltar gulugnuud

0  |  0
Top