Чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн

2017 оны 02 сарын 20

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.2.20, Даваа гараг

  • Билгийн тооллын: Шинийн 24

  • Наран ургах шингэх: 07.50-18.23

  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

  • Барилдлага: Идэр

  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top