2017.02.20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2017 оны 02 сарын 20

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:  Өнөөдөр нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.    

2017.02.20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ . Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус,  өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө  15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна .  

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.    

2017 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 25-ныг хүртэлх   цаг агаарын урьдчилсан төлөв      

21-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 22, 24-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 21-нд говь, талын нутгаар, 22, 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 14-19 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top