Эхнэрийнх нь амийг хөнөөчхөөд, нөхрийг нь хутгалжээ

2017 оны 02 сарын 20

Япон: Айчи мужийн Конаны цагдаа нар 22 настай эрэгтэйг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилжээ. Түүнийг гудамжинд алхаж явсан хос руу халдсан гэж буруутгаж байгаа юм. Сэжигтэн талийгаач бүсгүйг хутгалж амийг нь хөнөөснийхөө дараа 26 настай нөхөр руу дайрчээ.

Конаны цагдаагийн хэлснээр, “Энэ сарын 18-ны орой 20 цаг 30 минут орчимд гарсан хэрэг” гэв. “Фүжи” сувгийн мэдээлснээр, “Сэжигтнийг Шинго Эндо гэдэг. Тэрбээр бүсгүйн амийг хөнөөсөн. Мөн нөхөр руу халдан мөр руу нь хутгалж, нүүрийг гэмтээхэд цагдаад дуудлага өгсөн” гэжээ.

Цагдаа нар Эндог ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс олсон байна. Тэр гартаа цустай хутгатайгаа байжээ.

Хохирогчийг шарх амь насанд нь аюулгүй боловч эмчилгээ хийлгэж байгаа юм. Түүний хэлснээр “Бид түүнийг өмнө нь харж байгаагүй “ гэв.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top