Б.Чойжилсүрэн: ОУВС-тай хийх хэлэлцээр амар байгаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 20

Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн талаар өчигдөр /02.19/  ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголбанкнаас Төрийн ордонд хамтарсан мэдээлэл хийв.

Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. 

 “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс, орнуудад зориулагдсан бөгөөд урт хугацаанд өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдүүлдгээрээ онцлог аж.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь гурван жилийн хугацаатай бөгөөд энэ хүрээнд ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд, ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана.

Энэ үеэр Сангийн яамны сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ "Зургаан сарын хугацааны хэлэлцээрийн хүрээнд  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.  Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт олгох бол ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5,5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авна. Түүний дотор БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй свап  хэлэлцээр багтаж байгаа.

Үлдэж байгаа 3,5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк бусад хандивлагч орнуудаас босгохоор төлөвлөсөн. Хөтөлбөрийн хүрээнд  төсийн бодлого, мөнгөний бодлого, банкны салбарын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван үндсэн бодлого хэрэгжүүлнэ. Энэхүү хэлэлцээ нь ажлын хэсгийнхний түвшинд хийсэн тохиролцоо юм. Дараагийн шатанд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл асуудлыг баталгаажуулснаар хөтөлбөр албан ёсоор хэрэгжинэ. Түүнээс өмнө бид 2017 оны төсвийн тодотголоо батлуулах, мөн зарим ОУВС-аас тавьсан тодорхой шаардлагыг биелүүлсэн байх шаардлагатай байгаа. Мөн   ОУВС, Засгийн газар, Монголбанк хамтраад  эдийн засгийн өсөлтийг  2017 онд -0,0 хувьтай байхаар тооцоолсон бол 2018 онд эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэх 2019 онд 8,1 хувь хүргэх тооцоо хийсэн. Хэрэглээний үнийн индексийг 2017 онд 6,1 хувьтай, 2018 онд мөн 6,1 хувь, 2019 онд 6,9 хувьтай байхаар тооцсон. 2017 онд экспортыг дөрвөн тэр бум 898 сая байхаар тооцсон" гэв. 

Мөн төсвийн тэнцвэрийг сайжруулах үүднээс 2017 онд 3.4 хувиар сайжруулах 2018 онд 6.4 хувиар төсвийн нийт тэнцлийг сайжруулах, 2019 онд зургаан хувиар сайжруулах эдийн засгийн тооцооллыг гаргажээ. 

Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх болов. 

ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(43.228.129.227) 2017 оны 02 сарын 22

5,5 тэрбум долларын зээл авч өөрсдийн компанидаа өгчихөөд дахиад ард түмэнээс татвар 10 дахин нэмж авах уу

0  |  0
zochin (103.57.95.177) 2017 оны 02 сарын 21

ЭНЭ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА А. МОНГОЛ ОРОНД ЯАМАР Ч ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨӨВЛӨГӨ АЛГА. ҮҮНИЙГ ЭНЭ МАЛУУД ХИЙХ ЁСТОЙ БИЗ ДЭ. БҮГД МӨНГӨ АВААД ДЭЭРЭМ ХУЛГАЙ ХИЙХЭЭ Л БОДОЖ БАЙНА. ЭД НАРЫГ ИНГЭЭД ДАВРААГААП БАЙХ ЮМ У. БОДИТОЙ ЮМАН ДЭЭР ЖАГСАЖ ТЭМЦЬE ДЭ. УТАА МУТАА ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙХААР. БИД НАР АМЬДРАЛГҮЙ БОЛЛО Ш ДЭ.

0  |  0
зочин(103.229.122.21) 2017 оны 02 сарын 21

103.229.122.21)2017-02-19 18:54:21 монголчуудын дундаж наслалт 67 байхад хөгжилтэй орнууд 75 дээш шүү дээ тэдэнтэй шууд харьцуулж тэтгэврийн насыг нэмдэг нь буруу шүү .Сангийн сайд туршлагагүй болохоор Элбэгийн хэлдэгээр мэргэжилтнүүдийнхээ үгээр л яваад байна даа. Улаан эсвэл Даваасүрэн сангийн сайд байсан бол арай өөр хувилбар гаргах байсан даа.Гол нь 60 гарсан хүнд ажлын байр үнэхээр алга тэрэн дор бол ажилгүй залуучуудаа ажиллуулсан нь дээр шүү дээ.

0  |  0
зочин(103.229.122.21) 2017 оны 02 сарын 21

103.229.122.21)2017-02-19 20:42:34 Монголын дундаж наслалт 66-67 шүү дээ 40жил тэтгэврийн даатгал төлөөд 1жил тэтгэвэр аваад талийгч болно доо.Энэ Чойжилсүрэнг огцруулах хэрэгтэй .Монголчуудаа бүгд нэгдэцгээе энэ хүнд өөрийн гэсэн толгой алга даа .сангийн яамны татвар бүрдүүлэлтийн газрын даргын үгээр л яваад бн тэр даргын буруу биш түүний үүрэг татвар бүрдүүлэх харин хаанаас яаж бүрдүүлэх вэ гэдэг бол сайдын толгой ажиллах асуудал шүү дээ Энэ Улаан,Даваасүрэн 2-ын нэгийг сайдаар тавьчихвал өөр л гарц ярина даа

0  |  0
зочин(103.229.122.21) 2017 оны 02 сарын 21

203.91.118.106)2017-02-20 12:01:03 Хөгжингүй орнууд үйлчилгээний хөнгөн ажлуудыг ихэвчлэн хөгшчүүд хийдэг ж-нь би Лос-Анжелес 1удаа НВА-ЫН тоглолт үзэхэд үүдэнд билет шалгагч эмэгтэй 70 гарсан болов уу гэмээр 2 эмээ зогсоод утсанд дээрхи билет интернетээр авсан ыг шалгаад оруулж бсан ер нь дэлгүүрүүдээр ч их настай хүмүүс ажиллаж харагддаг ,харин манайд 35-аас дээш насны хүмүүс ажилд авахгүй гээд зар явж байхад яаж тэтгэврийн насыг 66 болгох билээ дээ. Энэ сангийн сайд хөрсөн дээрээ үнэхээр буухгүй юм аа.

0  |  0
зочин(103.229.122.21) 2017 оны 02 сарын 21

203.91.118.106)2017-02-20 12:12:28 65-аас дээш тэтгэвэр тогтоосон хөгжингүй орнуудын 1-рт дундаж наслалт 75 түүнээс дээш 2-рт үйлчилгээний хөнгөн ажлуудыг нас заасан байдаг юм гэж сонсон ж-нь 50 дээш ч гэдэг юм уу гэтэл манайд эсрэгээрээ дундаж наслалт 65-67,үйлчилгээний байгуулахад 35 дээш насны хүн ажилд авахгүй гэсэн бичигдээгүй хуультай зар нь ч тийм ийм байхад яаж тэтгэврийн насыг барууны орныг дуурайж 66 болгох вэ дээ .Энэ сангийн сайд нөхөр амьдралаас хол тасархай эдийн засгийн наад захын мэдлэг алга даа хөөрхий Одоо огцрохоос өөр гарц алга даа энэ хүнд харин барилгаа бариад явж байвал

0  |  0
Aagii (172.56.16.67) 2017 оны 02 сарын 20

Oo har MAN gariin mahan tolgoinuud oor you ch Chadahgui.

0  |  0
Aagii (172.56.16.67) 2017 оны 02 сарын 20

Oo har MAN gariin mahan tolgoinuud oor you ch Chadahgui.

0  |  0
Aagii (172.56.16.67) 2017 оны 02 сарын 20

Oo har MAN gariin mahan tolgoinuud oor you ch Chadahgui.

0  |  0
Aagii (172.56.16.67) 2017 оны 02 сарын 20

Oo har MAN gariin mahan tolgoinuud oor you ch Chadahgui.

0  |  0
Aagii (172.56.16.67) 2017 оны 02 сарын 20

Oo har MAN gariin mahan tolgoinuud oor you ch Chadahgui.

0  |  0
АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ БНА(202.9.40.28) 2017 оны 02 сарын 20

ОУВС -ТАЙ ХЭЛЭЛЦХЭД ХЭЦҮҮ БАЙСАН Л ГЭЖ ХЭЛХ НЬ МЭДЭЭЖ ШҮҮ ДЭЭ ТЭР ТАТВАР НЭМЭХ, ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ НЭМЭХ, ХАЛАМЖЫГ БАГАСГАХ ГЭДЭГ АСУУДЛУУД ЧИНЬ ТА НАРЫН Л ӨМНӨ НЬ ТАВЬЖ Л БАЙСАН АСУУДАЛ Ш ДЭЭ ОДОО ЭНЭ БОЛОМЖООР ТЭРНИЙГЭЭ БИЕЛҮҮЛХИЙН ТӨЛӨӨ Л ЗҮТГЭЖ БАЙНА ТА НАР ТЭР ӨМНӨХ ЗАСГЫН ГАЗРЫН ӨР ЗЭЭЛ ТАРААСАН АСУУДЛЫГ ШАЛГАЖ ЗЭЭЛДЭГЧДЭЭС МӨН ЛУЙВАРЧДААС УЛСЫН МӨНГИЙГ ТАТАЖ , ГАДААДАД ОФШЕР ЭЗЭМШИГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОН ОЛОН УЛСААС АВСАН ӨРӨӨ ТӨЛХИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ШААРДАЖ БНА. ЭНЭ ТАЛААР ЗГ, АТГ, ТТГ, БУСАД ХҮЧНИЙ ГАЗРУУДААС БҮРДСЭН КОМИСС ГАРГАЖ ТУСГАЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАН АЖЛУУЛЯ.

0  |  0
Иргэн(150.129.143.13) 2017 оны 02 сарын 20

ОУБ-ын мэргэжилтнүүдтэй ажиллах сонгогчиддоо мөнгө тараахад гаргадаг ”Хар ухаан-тай чинь зүйрлэх вэ. 5 тэрбумын зээл авч танил талаараа баахан идэж байж Алтанхуягийнхаа хойноос дээлээ толгой дээрээ нөмрөв. Хятадаас 2 тэрбумыг авах чинь бүр илүү аюул дагуулна даа.

0  |  0
Zochin(103.229.121.62) 2017 оны 02 сарын 20

Sanhvvjilt orj irne geed hystaad bhiin naadah chinbas zeel medwvv cangiin said gyaiard tvmniihee halaasiig gewj bgaa bol adulhan vzelsteh heregtei idej yysan hegdvvdiinhee halaasiig geweech ter opshor dansand n bgaa mengiig n styglyylj ir ter tyhai gan gej ganst ch dyygarahgvi imaa malnyyd chin

0  |  0
зочин(202.126.91.92) 2017 оны 02 сарын 20

ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь ч гэсэн үүрэх хэрэгтэй. Хийх ёстой ажлаа хийчихээд юундаа гоншгоноод байгаа лүд вэ,тийм л юм бол яах гэж СС болсон юм бэ

0  |  0
svld(202.21.106.147) 2017 оны 02 сарын 20

Iim baidald hvrgesen hvmvvs ni baij bn shdee haeiutslag tootsoochee yu yu gej yrij bailaa shorond ni hiij bgaad uursduur ni tulvvleh heregtei booj vhlee

0  |  0
ok(103.57.93.161) 2017 оны 02 сарын 20

zuv zuv. AH-n erguunuud bol urehiig l meddeg bailaa... Odoo bugd chimeegui zugtaasan... Uug n araas n hootsoldoj mongoo erguulj toluuleh heregtee bn daa

0  |  0
Top