Зуун буудалт даамны өсвөрийн аваргууд тодорлоо

2017 оны 02 сарын 20

Жил бүр уламжлал болон зохиогддог Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит зуун буудалт даамны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд 15 дахь удаагаа зохиогдлоо.

Тэмцээнд 137 өсвөр тамирчид ухаанаа уралдуулж, Швейцар системээр 7-9 тавил наадав.  

Тэмцээний дүгээр гарахад 6-9 насанд охидоос  Б.Эрчис (39-р сургууль), хөвгүүдээс Б.Лхагватогтох (Өвөрхангай аймаг), 10-12 насанд охидоос Ч.Марал-Эрдэнэ (Орхон аймаг), хөвгүүдээс Б.Сүхбат (Орхон аймаг), 13-15 насанд охидоос Б.Анужин (Хасу-Мегастарс клуб), хөвгүүдээс С.Мөнх-Оргил (Хасу-Мегастарс клуб), 16-18 насанд охидоос Г.Хэрлэнмөрөн (Шавь цогцолбор), хөвгүүдээс Ц.Чинзориг (“Сант” сургууль) аваргалжээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top