Монголын оюуны олимпийн тамирчид дэлхийн рекорд эвдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 20

 Энэ амралтын өдрүүд үргэлжилсэн 30 сая воны шагналын сантай Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин оролцсон байна. Тус тэмцээний 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулж шилдгүүдээ тодруулжээ.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцсон юм. Тэмцээний дүн гарахад манай тамирчид 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа хол илүү түрүүлснээс гадна тус тэмцээнд дэлхийн дөрвөн дээд амжилтыг манай тамирчид эвджээ. Бага насны ангилалын "Зураг" төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд "Зураг" төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын "Хөзөр" төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, "Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар тус тус дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Энэ талаар Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч
Х.Хатанбаатар мэдээлэл ирүүлээд байна. Тэрээр Монгол хүүхдүүдийг оюуны спортод хөтлөн оруулж буй хүндтэй нэгэн юм. 


Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Дуламсүрэн(103.229.120.97) 2017 оны 02 сарын 20

Ёстой мундаг шүү,Та нар.Бүгдэд нь амжилт хүсье???

0  |  0
бямбаа(66.181.170.226) 2017 оны 02 сарын 20

Энэ бол гайхамшиг. Юуны өмнө Хатанбаатар танд баяр хүргэе. Монголын нэрийг дэлхийд гаргаж, хүмүүсийн сэтгэлд гэрэл гэгээтэй, би Монгол хүн шүү , миний монголчууд ийм ухаалаг, оюунлаг, гэгээлэг гэдгийг дэлхийд гайхуулж, бахархах, омогшуулсан олон шавь нараар нь бахархаж байна. Монголын оюунлаг үрс маш олон болох болтугай. Амжилт

0  |  0
zoshin(59.153.87.194) 2017 оны 02 сарын 20

bayr hurgii. ene bolomj huuhed burt baigaa mul bagaas ni demjij huuhduuddee hurungu oruulalt hiihiig urialj bna

0  |  0
Munkh(172.88.76.69) 2017 оны 02 сарын 20

Монгол хүний оюун ухаан үргэлжид цэцэн цэлмэг байх болтугай хурайййй хурай =D>

0  |  0
Top