Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017 бизнес уулзалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 20

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт яг одоо “Шангри Ла” зочид буудлын хурлын танхим эхэлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж буй энэхүү бизнес уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд УИХ болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, гадаадын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгч зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцож байна.

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтаар Гэр хорооллын хөгжлийн шинэ үзэл баримтлал, инноваци, шинэ дэвшилтэт технологид тулгуурласан үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалт зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд бизнес уулзалтыг албан ёсоор нээсэн. Нээлтийн үгэндээ тэрээр “Нийслэлийн эдийн засгийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бид өнөөдрийн бизнес уулзалтыг зохион байгуулж байна. Түүнээс гадна бизнес эрхлэгчидтэйгээ хамтран ажиллах, дэмжих, нээлттэй бодлогыг бий болгохын тулд ажиллах болно. Бизнес эрхэгчид ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй “2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэчтгэлийн жил” болгон зарласан. Энэ хүээнд хоёр шинэ хуулийн төсөл боловсруулаад байна. Эдгээр хуулийг боловсруулахдаа хотын бие даасан байдлыг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг баримтлан хотын менежментийг өөрчлөх зэрэг олон санаачилгыг тусгасан. Мөн хотын удирдлагууд хөрөнгө оруулалыг нэмэгдүүлэхийн тулд дотоо нөөц боломжоо дайчлахад анхаарч байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top