Нийслэлд 2017 онд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 20

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт үргэлжилж байна. Яг одоо нэгдэн хуралдааны хүрээнд хавсралт илтгэлүүдийг холбогдох албан тушаалтнууд хийж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн газар, агентлагийн дарга нар 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг таницууллаа. Жишээлбэл, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Сод-Эрдэнэ Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог бий болгох чиглэлд илтгэл тавьсан. Мөн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар Гэр хорооллын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг танилцууллаа. Гэр хорооллын хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хийгдэх гол ажил нь “Сервис центр” аж. “Сервис центр” олон улсад хэрэгжүүлдэг хамгийн оновчтой шийдэл бөгөөд цэвэр, бохир, дулаан цахилгаан зэргийг бүхэлд багтааж, зохицуулдаг систем юм. Тиймээс эхний ээлжит нийслэлийн гэр хорооллын төв хэсэг буюу дундын бүсд байгуулах боломжтой гэсэн судалгаа хийсэн байна. Ингэснээр гэр хорооллын дулаан, цахилгаан, цэвэр , бохирын асуудлыг нэг дор шийдэх боломжтой аж.

Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатарын хэлснээр уг “Сервис центр”-ийг ойролцоогоор 6-8 сарын хугацаанд барих боломжтой бөгөөд 192 м2 газарт багтаах боломжтой юм байна. 2020 он гэхэд нийт 100 ширхэг “Сервис центр”-ийг барих боломжтой бөгөөд энэ нь 20 мянган айлын хэрэгцээг хангах боломжтой аж.

Түүний дараа инноваци, шинэ технологи суурилсан үйлдвэрлэл технологийн парк барих асуудлаар Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ илтгэл тавьсан. Түүний хэлснээр Нийслэлийн зүгээс Багануур, Эмээлтэд баригдах технологийн паркуудыг барих ажил нэлээд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд дунд, богино, урт хугацаанд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Тэгвээл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа Худалдан авах ажиллагааны ил тод байдлын талаар мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, холбогдох газар агентлагийн танилцуулсан 2017 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн тендерийн шалгаруулалт гуравдугаар сараас явагдах бөгөөд, бүх үйл ажиллагаа цахим хэлбэрээр үргэлжлэх аж.  Бизнес уулзалт үргэлжилж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chamd yamar hamaatai(202.72.245.122) 2017 оны 02 сарын 21

ger horoolol ene suurin deeree hugjine gej yugaa balairtsgaagaad baigaa yum be?mungu ideh argaa olj baigaa ni yumuu orkuudaa

0  |  0
Top