УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойрогтоо ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 20

 УИХ-ын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийн хороодод ажиллаж, батлан гаргасан хууль тогтоомжоо танилцуулах, хэрэгжилтийг хангах, иргэдийнхээ санаа бодлыг сонсох уулзалтууд хийж байгаа юм.

 УИХ-аас Ахмад настнуудтай холбоотой “Ахмад настны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, Ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон “Насны хишиг” нэртэй тэтгэмж төрөөс олгох, мөн Баянгол дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч нарын дунд зарласан “Шилдэг бизнес төсөл”- 2017 төслөө танилцуулсан байна. Мөн Сар шинийн баярыг угтан Баянгол дүүргийнхээ 5,6,7,9,21-р хорооны 3500 ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг UB PALACE-ын концертын их танхимд өчигдөр 2- зохион байгуулсан байна. Энэ үеэр ахмадууддаа гарын бэлэг гардуулсан байна. 

Т.Түвшин  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top