Увсынхны хуйвалдаан улсаа дампууруулах уу?

2017 оны 02 сарын 20

Монголчуудыг жалга довны үзэлтэй гэж шүүмжлэх нь олонтаа. Гэвч улстөр, урлаг соёл, монгол бөхөд хүртэл нутаг усаараа нэгдэж, нэгийгээ дээш доош нь "татдаг" явдал байсаар л. Улсад увсын бөхчүүд манлайлж байгаа бол улстөрийн өндөр албыг ч мөн увсынхан хашиж байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гээд хөвөрнө. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-тай хийсэн хэлэлцээр амаргүй байсныг тодотгосон бол Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан амаргүй хэлэлцээрийн ард гарсан Сангийн сайдад баяр хүргэх шахуу юм болов. Өрийн дарамтаас гарах гарцыг тэд гадны байгууллагаар хийлгэж, өөрсдийгөө гарцаагүй нөхцөл байдалд боломжит арга хэмжээг авсан гэх үгээр хаацайлж буй.
 
Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр  гэгч нь эдийн засаг нь илүү хүндэрсэн үед  хэрэгждэг  аж. Одоогоор тус хөтөлбөрт Украйн, Египет, Пакистан, Тунис, Ангола, Иордан зэрэг улс хамрагдаж, ОУВС-ийн хүнд хатуу шаардлагын дор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс эдийн засгийн хувьд дээрх орнуудын адил хүнд нөхцөлд очсон гэсэн үг.

Ард түмэндээ ийм сонголтгүй сонголт  тулгасан нь эрх баригчдын алдаа, хөшүүн, удаан, санаачлагагүй ажиллаж байгаагийн гай. Өнөөдөр төсвийн орлогыг нэмэгдүүлэх бүхий л эх үүсвэр нь татвар нэмэгдүүлж, иргэд аж аж ахуй нэгжийнхээ халаасыг "ухах" бодлогоор явах нь тодорхой болсон. Сонгуулийн дараа Засгийн газрыг эмхлэн байгуулах үед эдийн засаг ямархуу байдалтай байсныг бүгд л мэдэж байсан. Тиймдээ чадна, хийнэ гээд ажил авсан.

Харамсалтай нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн санхүүгийн бодлогодоо “толгой нь хүрэхээ” больж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мөнгөний хатуу бодлогоор эдийн засгийг дарамталж эхэллээ. Дээрээс нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс булаасан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 400 сая төгрөгийг мөн л ард түмнээр төлүүлэх санаархлаа гүйцэлдүүлэхээр мэрийж явна.

Б.Сондор 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэг(27.123.214.121) 2017 оны 02 сарын 20

Баячуудын Балаг, баасыг яах вэ монголчууд аа.

0  |  0
Zochin(202.21.124.129) 2017 оны 02 сарын 20

Ухаантай хүн гуай та өөрийнхөө гарцыг хэлж өгөхгүй яагаа вэ?

0  |  0
2016(66.181.187.219) 2017 оны 02 сарын 20

ан- ы луйварчидад хуулийн хариуцлага тооц. улсыг өрөнд оруулчихаад юу ч болоогүй аятай төрийг шүүмжлээд. бослого тэмцэлд уриалаад явж бна.

0  |  0
Top