Охидыг гар утас хэрэглэхийг хоригложээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 20

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн нэгэн тосгоны удирдлага 18 нас хүрээгүй охид гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гарган мөрдөж эхэлжээ. “The Hindustan Times” сонинд энэ талаар мэдээлсэн байна. Зөрчсөн этгээдэд эцэг эхийнхээ хамт найман өдрийн турш гудамжны хог цэвэрлэх шийтгэл хүлээлгэх аж. Үүнээс гадна согтууруулах ундаа зарж борлуулахыг ч хатуу хоригложээ.

Орон нутгийн эрх баригчид юуны учир ийм шийдвэр гаргах болсноо дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч ийм шийдвэр гаргах бодит шалтгаан байсан гэж хариулсан талаар уг сонинд бичсэн байна.   

Энэтхэг нь төлөөллийн ардчилалтай бүгд найрамдах улс гэж тооцогддог ч газар тариалан эрхэлдэг жижиг тосгон суурингууд эмх журам сахиулах уламжлалт тогтолцоогоо хадгалсаар байгаа юм. Ийм тосгонд хамгийн ахмад настан, чинээлэг нөлө бүхий иргэдээс бүрдсэн панчаят буюу зөвлөл шийдвэр гаргах эрх мэдлийг атгадаг бөгөөд орчин үед нийцэхгүй стандарт бус шийдвэр гаргах нь олонтаа тохиолддог байна. Энэтхэгийн Дээд шүүх 2011 онд уламжлалт удирдах ёсыг албан ёсоор хориглосон ч зарим тосгодод одоо хүртэл хууль бусаар оршин тогтносоор байгаа юм.

2015 оны хавар нэгэн тосгоны панчаят дурлалт хосыг амьдаар нь шатаан цаазаар авах ял оноож, иргэдээр гүйцэтгүүлсэн нь олон улсад шуугиан тарьж байв. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
navchaa(122.201.31.26) 2017 оны 02 сарын 21

teneg sanagdlaa

0  |  0
йй(202.5.196.171) 2017 оны 02 сарын 20

мэдрэл муутууд

0  |  0
Top