Клинтоны хоёр настай зээ охин “өнөөдөр, би ч бас муслим” жагсаалд оролцжээ

2017 оны 02 сарын 21

АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Хиллари Клинтон нарын ганц охин Челси Клинтон хоёр жилийн Шарлотте охиноо төрүүлж байв. Тэрбээр бяцхан охиноо дүрвэгсдийн төлөөх жагсаалд дагуулан оролцсон байна.  Энэ нь хоёр настай Шарлотте охины хувьд хамгийн анхны эсэргүүцлийн жагсаал гэнэ.Ням гарагт Нью Йорк хотын Тайм Скуэрт болсон “Өнөөдөр, би ч бас муслим” жагсаалд ерөнхийлөгч Трампын дүрвэгсэд болон муслим шашинтнуудад тавьсан хоригийг эсэргүүцсэн олон мянган иргэд оролцжээ. Жагсагчид Америкийн төрийн далбаагаар хижаб зүүсэн муслим эмэгтэйн зургийг барьж жагссан юм. Жагсаалд оролцогчид хэлэхдээ, бид энд Доналд Трампын шийдвэрээс болж нэгдэж байна, биднийг энэ газарт нэгэн зорилгын төлөө нэгдэхэд түлхэц өгсөн түүнд баярламаар ч юм шиг хэмээн ярьжээ. Жагсаалд энгийн иргэдээс гадна хип хопын домог Рассел Симмонс болон алдарт жүжигчин Сузан Сарандон нар оролцжээ.

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.126.91.106) 2017 оны 03 сарын 01

тэр хүүхэд тэвэрцэн байгаа хүүхэн клинтоны охин юм байна гэж ойлголоо.сайхан том шүдтэй юм байна

0  |  0
(172.56.30.18) 2017 оны 02 сарын 28

2 сартай байлгүй дээ өлгийтэй

0  |  0
(66.181.187.71) 2017 оны 02 сарын 22

Хоёр сартай юу 20 хоногтой юу

0  |  0
(66.181.187.71) 2017 оны 02 сарын 22

Ямар муу орчуулга вэ

0  |  0
Top