“Босоо” Ганбаа эргэж ирлээ

2017 оны 02 сарын 21

Өөрийг нь сонгосон ард түмэндээ талархан, суудлаасаа босож үг хэлдэг байснаар “Босоо” хэмээх нэр зүүсэн гишүүн асан С.Ганбаатар улс төрд эргэж ирлээ.

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээр өдийг хүртэл нам гүмхэн байсан. Тэгвэл саяхан хэвлэлд ярилцлага өгч, Олон Улсын Валютын сангаас авч буй зээл хийгээд өнөөдрийн төрийн эрхийг барьж буй улс төрчдийн талаар чангахан дуугарч эхэллээ. 

Түүнийхээр өнөөдрийн эдийн засгийн хүндрэл өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан МАН, АН-ын буруутай бодлогоос үүдэлтэй бөгөөд харин өнөөдөр эрх барьж буй МАН “Ардчилсан нам л энэ нүхэнд биднийг орууллаа” хэмээн, зөвхөн иргэдэд таалагдах арга ядсан зүйлс сэдэж байгаа нь ичгэвтэр гэдгийг онцоллоо.


 

Жагсаал түүний нэрийн хуудас...

Монголын эдийн засгийг хүнд байдлаас гаргахын тулд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад Тавантолгойг заръя, алтны роялтиг нэмье гэх мэт алхмуудыг авч хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлж, хүндрэлээс гарах арга гаргалгаануудыг УИХ, Засгийн газарт танилцуулах гэнэ. Түүнчлэн иргэний хөдөлгөөний байгууллага, зарим намынхантай хамтарч ард түмний реформ хөдөлгөөнийг өрнүүлэх гэж буй бөгөөд тэдний санал санаачлагыг үл ойшоовоос гуравдугаар сараас тайван жагсаал хийхээр төлөвлөжээ.

С.Ганбаатарын хувьд жагсаал, иргэний хөдөлгөөн бол нэрийн хуудас нь гэж болно. 2004-2005 онд Ж.Батзандан, О.Магнай нартай нийлэн улс төрчдийг шүүмжлэн, жагсаал хийж иргэний хөдөлгөөнийг манлайлж байв. Түүний гудамжны тэмцэл үүгээр зогсоогүй бөгөөд 2012 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаалыг дүн өвлийн хүйтэнд буюу нэгдүгээр сарын 20-нд хийж байв. Тухайн үед долларын ханшийн өсөлтөөс үүдэн дотоодын нефтийн үнэ 200-260 төгрөгөөр огцом нэмэгдэж, үүнийг дагаад нийтлэг хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байсан. Гэвч хөгшчүүдээр хүч нэмсэн тэдний тэмцэл төдийлөн үр дүнд хүрээгүй юм.

 

С.Ганбаатарын ялагдлын шалтгаан юу байв?

С.Ганбаатар 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болов. Тэр цагаас эхлэн түүний үг, үйлдэл олны талархлыг хүлээж, нийтийн дунд нэр хүнд нь өссөөр байлаа. Цаашлаад улс төрчдийн рейтингийг тогтоох “Сант Марал” судалгааны байгууллагын 2016 оны гуравдугаар сард гаргасан судалгаагаар С.Ганбаатар тэргүүлж байв. Үүгээр тогтсонгүй чинээлэг нөхдүүдээр бүл нэмсэн Хөдөлмөрийн Үндэсний намын дарга боллоо.

Сонгууль дөхсөн тухайн цаг хугацаанд энэ мэдээлэл улс төрчдийг сандаргасан нь ойлгомжтой.

Тиймээс ч түүнийг гадаадын их дээд сургууль төгсөөгүй, хуурамч дипломтой гэх асуудлыг удаа дараа сөхөж, иргэдийг сэтгэлийг сарниулав.

Эцэст нь гишүүн асан ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Түүний тайлбараас үнэхээр л тэр МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл, Монгол Улсын Политехникийн дээд сургууль, ЗХУ-ын Новосибирскийн цахилгаан техникийн сургууль, “Hammersmith & West London College” зэрэгт суралцаж байжээ. Харин амьдралын ороо бусгаа шалтгаанаар төгсөөгүй нь үнэн аж.

Үүнээс гадна улс төрийн гуравдагч хүчин болох магадлалтай хүчирхэгжиж байсан “ХҮН” хагаралдаж мандан бадраад байсан С.Ганбаатараа суудлаас нь буулгав. Тухайн намын зөрчилдөөнийг гаднаас буюу өрсөлдөгч намуудын шидсэн чулуу гэх нь ч бий.

“Босоо” Ганбаа Ерөнхийлөгч “болно”

Ямартай ч “Босоо” Ганбаа ялагдсан, гэвч эргэж ирлээ. Бүр тодруулбал МАХН-д элсэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж яригдаж байна. МАХН-ын аз болоход О.Баасанхүү гишүүнээр УИХ-д ганц суудал авч чадсан. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас хүнээ дэвшүүлэх боломжтой болж буй юм.

Улмаар МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр С.Ганбаатарыг намдаа элсүүлж, Ерөнхийлөгчид зүтгүүлэх яриаг аль эрт сонгуулийн дараа хийж эхэлсэн байдаг. Учир нь Н.Энхбаярын хувьд нэр хүнд нь унасан, АТГ-т яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа зэрэг шалтгаанаар нэр дэвших боломж бага байгаа юм.

С.Ганбаатар ч Н.Энхбаярт муугүй. Түүнийг гудамжны жагсагч байхаас нь Ерөнхийлөгч асан маань өөд татан, МҮЭХ-ны тэргүүн болгож, улмаар 2012 оны сонгуульд ялалт байгуулах үндсийг нь тавьсан гэж болно.

Д.Үржинбадам

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
боогий(202.70.46.214) 2017 оны 05 сарын 17

3 дагч улс төрийн хүчин буюу МАХН -аас ерөнхийлөгчид гэр дэвшсэн нэр , гар , сэтгэл цэвэр . төр засгийн олигорхиуд , луйварчидтай цогтой тэмцэгч , халуун эх оронч Босоо хочит С.Ганбаатарыг ерөнхийлөгчөөр сонгоход монголын ард түмэн алдахгүй ононо , харинч МАНАН -гын завхрал утаа униар, буданг арилгах , төрөөс төрсөн тэрбумтан, оффшорчид , төсөв тендрийн мөнгийг цөмлөн идэгч , улаан луйварчид , хулгайчудад төрийн төмөр нүүрийг харуулж , хариуцлагын тогтолцоог бий болгон гэсгээн цээрлүүлж хариуцлага тооцож , оффшордсон мөнгийг эх орондоо татаж авчирч эдийн засгаа сайжруулан , -- баруун

0  |  0
Монгол(202.9.40.1) 2017 оны 03 сарын 25

Толгой сайтай залуу. докторууд ОТ гэрээ болон эдийн засгийн алуучидыг одоол ойлгож байна

0  |  0
Бат(103.229.120.207) 2017 оны 03 сарын 02

Намаа авч явж чадаагуй хун т Улс ороныг авч явна геж байхуу

0  |  0
Zochin(202.179.31.103) 2017 оны 02 сарын 23

Ganba gishvvn min ene oppshorchid oligiarhuudtai munch sain temcsen de daanch diilsengvi argagvide ta gancaardsan erh medel hvreegvi tiim bolohoor erunhiilugch bolohl vldlee tani shig hvmvvs l mongoliig awarna da

0  |  0
Баярхүү(66.181.182.75) 2017 оны 02 сарын 22

Энэ нөхөр бол шал худал дүр эсгэгч гэдгийг мартаж болохгүй.

0  |  0
зочин(103.50.206.40) 2017 оны 02 сарын 22

Ерөнхийлөгчид өрсөлдвөл дэмжнээ. Босоо гишүүндээ амжилт

0  |  0
Төмөрөө(202.9.42.177) 2017 оны 02 сарын 22

АМЖИЛТ

0  |  0
zochin(112.72.11.111) 2017 оны 02 сарын 22

Ganbaatariin temtsel jagsaal dutagdaj baina ene hunxshig eserguutseliin jagsaal hiichih aaviin huu baina uu chadahgui chatsga tsarailsan yumnuud l baigaa shuu dee Buyangiin Jagaa chini hyatad hun shuu dee hyatad hun toriin tolgoid garval yu boloh ve erguu tolgoinuud mini serj uz

0  |  0
bi mongol(122.201.21.34) 2017 оны 02 сарын 22

Ha ha hudlaa buhimdaj hutshaas oor yu ch hiij chadahgvi buyangiin jagaag songoj amaaraa shoroo idhene vv ta teg teg hohi chin Ganbaatart ulas ornoo gesen yadaj setgel baidag l da

0  |  0
танил хүн(139.5.216.164) 2017 оны 02 сарын 22

За даа мэргэшсэн худалч дагуулууд нь үнэн шог бас мэргэшсэн дээрэмчид дарамтлагчид тэд нар нь хулгай дээрмийг Толгойлогч нь хувьсгалч ард түмнийг өмгөөлөгч хамгаалагчийн дүрийг ч ёстой тоглоно доо. Нэг удаа чадсан түүний баг гэх үү бүлэглэл гэх үү хоёрдохоо яах бол доо.

0  |  0
Mongolmaa(109.81.211.227) 2017 оны 02 сарын 22

Buyngiin Jagaa deeree.

0  |  0
Mongolmaa(109.81.211.227) 2017 оны 02 сарын 22

Eronhiilogchiig Buyngiin Jagaag bolgoe!!!

0  |  0
Mongolmaa(109.81.211.227) 2017 оны 02 сарын 22

Eronhiilogchid demii hereggui.Buyngiin Jagaag eronhiilogch bolgoe oo!

0  |  0
Монгол(49.0.214.11) 2017 оны 02 сарын 22

ГАНБАА БОЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БИШ ЭЭ ГЭРИЙН АЖЛАА ХИЙ

0  |  0
Дуламсүржн(202.9.43.168) 2017 оны 02 сарын 21

Түмэн олон уухайлан дэмжинэ. Ялзарсан олигархуудтай шударгаар тэмцэж, сөрж чаддаг босоо гишүүн Монголын төрд байхгүй. Ерөнхийлөгчид өрсөлдвөл сайн дураараа дэмжинэ шүү харин. Амжилт хүсье

0  |  0
Билгүүн(66.181.178.79) 2017 оны 02 сарын 21

Таван толгойг зарна гэж ярьж байгаа нь бол зөв бэлэн мөнгөөр бус улс оронд бүтээн байгуулалт хийлгэхээр зарах хэрэгтэй. Энэ хүн их зөв юм ярьдаг оюутолгойг алдах гэж байхад авч үлдсэн хүн. Ерөнхийлөгчид дэвших хэрэгтэй. Толгойд нь зөв хүн гарахгүй бол доодох хэд завшиж ханахгүй шүүдээ.

0  |  0
bold(122.201.21.82) 2017 оны 02 сарын 21

hudalch hund itgel uzuuleh uu

0  |  0
Ganbaatar(66.181.186.67) 2017 оны 02 сарын 21

Ardchilsan namin udahgui dagaar orno.buuni nohoi shig

0  |  0
saraa(87.161.170.213) 2017 оны 02 сарын 21

Ganbaataraa odoo bolij uz ner hund chin ali hediin unasan sh dee ehleed uuriiguu bolovsruul hudal yarihaa boli ner hundiin tuluu ulairahaa boli

0  |  0
zttt(202.9.43.92) 2017 оны 02 сарын 21

ta nar er n uls turiig her ih meddeg bolood ingej yridiin. amnas tsashgui ch geh shg neg udaa yriag n lektsig n buten sonsoj ulzaj uzsen bol ingej ulin hutsatsgaa. ta nogoon gerleer garna oyu tolgoig bugdig aldah gj bhad ene hun l avch uldsen yum shuu. eh ornihoo tuluu yu ch gj chadahgui bj hiihiig hicheged gantsardaj yvaa huniig ta nar shg nam dagasan malnuud oilgohguiee

0  |  0
Энх(27.123.214.107) 2017 оны 02 сарын 21

Энэ хүн чинь сэтгэцийн өөрчлөлттэй бас батгатай.Дээр нь нуль шивэр. Кк

0  |  0
Зочин(66.181.176.87) 2017 оны 02 сарын 21

”Таван толгойг зарна ” гэж энэ хүн хэлэх юм. Улс төрд нэрээ гэргэж өөдөө явахын тулд их содон юм хэлэх, жагсаал цуглаан хийж тэмцэж байгаа дүр үзүүлэхийг их зорих юм.Гишүүн байхдаа бодитой том улс төрч байж/болж/ чадаагүй , нэгл сүржгэнэсэн нөхөр байсаар өнгөрсөн.Баг бүрдүүлж багаар ажиллаж чадахгүй бололтой харагддаг.Альч намд байр сууриа олж чадахгүй байгаа нь үүнийг харуулж бн.Өнөөгийн эдийн засгийн хүнд байдлын уг сурвалж юу вэ? Маш тодорхой дүн шинжилгээ хэрэгтэй бн.Буруутай эзнийг тогтоож нэрлэх нь маш чухал бн.Шилэн танс г м нь зөв боловч ярихаас цаашгүй байх нь маш хортой бн.

0  |  0
tse(95.85.17.222) 2017 оны 02 сарын 21

bosoo ganbaag demjine

0  |  0
зочин(103.229.120.119) 2017 оны 02 сарын 21

Ганбаатар дээд сургууль төгссөн юм уу? Дээр бичсэнээс үзэхэд орсон бүх сургуулиа төгсөөгүй л юм шиг байна.

0  |  0
Bi(27.123.214.123) 2017 оны 02 сарын 21

Odoo Enkhbayariig yerunhiilugch bolgochihvol ch ovoo heden nuhur aaviin haalga tatnadaa. Bas ofshorchid munguu ulsdaa tushaana. Enkhbayariig l ahiad gantshan shar deeliig ni umsgumuur baina

0  |  0
Зочин. (59.153.115.231) 2017 оны 02 сарын 21

Хулхилуулж хашрахгүй вмаа энэ хүмүүс. Зальтай новш чинь жаахан мартагнуулж байгаад гараад ирлээ.

0  |  0
Зочин. (59.153.115.231) 2017 оны 02 сарын 21

Энэ худалч, хулхи , үл бүтэх нөхөр.

0  |  0
mnb(202.9.40.132) 2017 оны 02 сарын 21

Ganbaatariig demjij oyu tolgoin lyibariin mongoliin ard tvmend ashiggvi manan bvleglel hiisen gereeg saijryylya.door bichihsed lyibariin geree hiij hybi hvrtej ofshortongyyd l biz dee

0  |  0
Tsogt(66.181.170.226) 2017 оны 02 сарын 21

Н.ЭНХБАЯР, ГАНБААТАР 2-ыг ДЭМЖИЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЪЕ...

0  |  0
mn(202.9.40.132) 2017 оны 02 сарын 21

Erunhiilegchid ursuld demjij baina.nogoon gereleer garna..lyibarchingyyd lyibardahgvi l bol shvv de

0  |  0
Иргэн(103.26.195.87) 2017 оны 02 сарын 21

ЭНЭ ХООСОН ЧАЛЧИГЧ ХОГООР ЮУ ХИЙХ ВЭ ДЭЭ. ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ДААНЧ ТЭНЭГТЭВ ЮМ ДАА. ХУУРТАЖ үнэхээрийн ханахгүй юм даа.

0  |  0
irgren(150.129.143.10) 2017 оны 02 сарын 21

hooson amnaas hetrehgui shalihgui nuhur

0  |  0
gishuun(150.129.143.10) 2017 оны 02 сарын 21

HUN-g udirdaj chadaagui ni mongoliin ard tumend uneheer gai bolson ZAILAA HINCHUU

0  |  0
ард түмэн(66.181.191.93) 2017 оны 02 сарын 21

ок, сайхан мэдээ байна. Ард түмний мөнгийг хулгайлж луйвардсан хулгайч нарыг цээрлүүлэх улс төрч л дутуагдаж байна.Дэмжиж байна.

0  |  0
ai(202.9.41.53) 2017 оны 02 сарын 21

ingeed nambariin huutei niilwee

0  |  0
фэнг шүй мастер(66.181.182.170) 2017 оны 02 сарын 21

Ядаж наад нэг шоучин наймаачнаа магтах санаатай юм бол Зөв бичиж сур хүүхээ Үржээ!!!

0  |  0
Нямаа(75.82.92.137) 2017 оны 02 сарын 21

Босоо Ганбаа, урт шар дээлт Энхбаяр нар ч бие биендээ таарсан этгээдүүд дээ

0  |  0
Top