БНСУ-ын эмэгтэйчүүдийн биед бэлгийн сэдэлтэй үйлдэл хийсэн Монгол залуу ял эдэлж байна

2017 оны 02 сарын 21

БНСУ-ын Жүнгбүк аймгийн цагдаагийн цагдаа нар 2015 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр манай улсын иргэнийг баривчилж байжээ. Тэрбээр БНСУ-ын эмэгтэйчүүдийн биенд зүй бусаар хүрсэн учир 1,6 жил хорих ял оноосон юм.

Ялтан А нь нэгэн дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан байжээ. Одоогоор 27 настай. Түүнийг хорихын өмнө "Бэлгийн хүмүүжлийн мэдлэг олгох тусгай хичээл"-д 160-н цаг суулгасан байна.

Тэрбээр 2015 оны тавдугаар сард архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ асрамжийн газрын сувилагчийн араас тэвэрч зогсоод зугтжээ. Мөн 15 минутын дараа автобусны буудал дээр зогсож байсан эмэгтэйн хувцаснаас татаж чангаан, чирч явахаар оролдсон аж. Энэ үед эмэгтэй айсандаа цагдаа дууджээ. Цагдаа дуудлагын дагуу ирж, ойролцоох орон сууцны хороололд явж байхад нь баривчилсан байна.

Мөн тоглоомын талбайд тоглож байсан 11, 15 насны охидын биенд зүй бусаар хүрсэн болох нь байцаалтын явцад тогтоогдсон аж.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.41.139) 2017 оны 02 сарын 22

teneg novsh

0  |  0
enhe(202.70.46.210) 2017 оны 02 сарын 22

t1hog veee haishiin be naiz ohin n baidggui yum uu ??

0  |  0
enhe(202.70.46.210) 2017 оны 02 сарын 22

t1hog veee haishiin be naiz ohin n baidggui yum uu ??

0  |  0
enhe(202.70.46.210) 2017 оны 02 сарын 22

t1hog veee haishiin be naiz ohin n baidggui yum uu ??

0  |  0
Зочин(150.129.142.21) 2017 оны 02 сарын 21

Хуцдаг муу бэлгийн донтой солонгосууд.Оорсдоо бол 20-25 жилийн ял авахаар vйлдэл хийдэг хvмvvс дээ

0  |  0
Око(66.181.191.224) 2017 оны 02 сарын 21

Эргүү хог вэ

0  |  0
Gambaa(27.123.214.106) 2017 оны 02 сарын 21

Teneg gar ve

0  |  0
Top