Кибер гэмт хэрэг улс дамнасан шинжтэй болж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 21

ОХУ-д 2016 онд үйлдэгдсэн кибер гэмт хэргийн тоо 2015 оныхоос 28 хувиар өсчээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр, кибер гэмт хэрэг үйлдэх явдал хил хязгаарыг даван гарч, улс дамнасан шинжтэй болж хувирсан гэнэ. Интернэт хагрилцаа холбооны хэрэгсэл ашиглан бусдаас мөнгө залилах гэмт хэрэг хамгийн их буюу 70 хувийн өсөлттэй гарсан байна. 2014 онд 2123 байсан бол өнгөрсөн жил 3645 болжээ. Мөн вирус зохион бүтээх гэмт хэрэг ихэссэн байна. Энэ жил вирус зохион бүтээгчид зургаан сая компьютерийг гэмтээж, 150 сая рублийн хохирол учруулсан нь жилийн өмнөхөөс мөн л үлэмж өссөн үзүүлэлт аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top