“ЭРДЭНЭТ” ЦААШДАА ЯАХ ВЭ?

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 21

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийн талаар Ерөнхийлөгчийг байр сууриа илэрхийлэхийг хүссэн хүсэлт одоо ч ирсээр байгаа аж. Тэрээр УИХ-ын чуулганд хэлсэн үгээ өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн. Иргэд түүний үгийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын засаглал "Эрдэнэт" үйлдвэрт зайлшгүй хэрэгтэй гэдгийг ихэнх нь зөвшөөрсөн байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн намрын чуулганы хаалтын хуралдаанд хэлсэн үгээс Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хувь заяатай холбоотой саналыг түүвэрлэн хүргэж байна. 


 

 

1. "Эрдэнэт" үйлдвэрийн дансыг шилэн болгох хэрэгтэй

"Эрдэнэт” үйлдвэрийн дансыг шилэн болгох ёстой. Харамсалтай нь Шилэн дансны хуулийг манай өнөөгийн эрх баригчид хөтлөхгүй байна. Хуулийг сонгож хэрэгжүүлдэг. Өнөөдөр энд нэг л их хариуцлага, шударга ёс ярьж байна. Та бүхэн гарч ирээд хуулийг сонгож хэрэгжүүлдэг болж байгаа шүү дээ. Шилэн дансны хуулийг нийт албан тушаалтны 60 хувь нь мөрдөхгүй байна.


 2. Худалдан авалт бүр ил тод байхыг шаардах ёстой.

“Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг шилэн болгох хэрэгтэй. Хаанаас, дотоодоос ямар бүтээгдэхүүн, ямар үнээр авч байгаа юм. Хүн бүхэн шууд интернэтээр ороод харчихдаг боломжтой байх ёстой. Үүнийг бид шаардах ёстой.

3. Олон улсын стандартад нийцсэн засаглал нэвтрүүлье

“Эрдэнэт” үйлдвэр дээр олон улсын стандартад нийцсэн засаглал байх ёстой гэж шаардах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр дээр жил бүхэн олон улсын стандартын дагуу аудит хийж байх ёстой гэж шаардах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь дээр байгаа нөхдүүдээс “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт, хөгжлийн асуудал дээр бодлого оруулж ир гэж шаардах ёстой.

4. "Эрдэнэт" өөр шинэ үйлдвэр Монголд хэрэгтэй

“Эрдэнэт”-ийн баялаг нь дуусаад ирэхэд бид өөр шинэ үйлдвэрүүдтэй болсон байх ёстой Одоо Монголд 100 хувь хүрэд ирсэн юм бол “Эрдэнэт” үйлдвэрийнхээ зэсийг Монголдоо хайлуулна аа. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэж шаардах ёстой. Зэс хайлуулах үйлдвэрээ түшиглээд зэсээр юм хийдэг үйлдвэрүүдийг байгуул гэж шаардах ёстой. Нэмж ажлын байр бий болго. “Эрдэнэт” үйлдвэр дээр Эрдэнэтийн баялаг нь дуусаад ирэхэд бид өөр шинэ үйлдвэрүүдтэй болсон байх ёстой. Энэ бодлогыг одоо бид ярьж байх ёстой. Үүнийг 49, 51 хувь дэр байгаа нөхдөөс шаардах учиртай.Энэ шаардлага, энэ зүйлүүд өнөөдөр явахгүй байна.

5. Эдийн засаг, санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана

Энэ шийдвэрийг гаргасан цаг мөчөөс эхлээд Монгол руу харах гэж байсан санхүүгийн байгууллага, эдийн засгийн бүх байгууллага үйл ажиллагаагаа зогсооно. Шууд эдийн засаг, санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана. Аль нэг улсын Засгийн газар шийдвэр гаргахгүй байж болно. Монгол руу зүглэж яах юм бэ. Өөрийнхөө бизнесээс булааж авч байгаа улс хүний бизнесийг хайрлах уу?

6. Ард түмэндээ хувийг нь өгөх, хяналт бий болгох алхмыг хийж болно

Эрдэнэтийн 49 хувь Монголд ороод ирсэн. Эргүүлээд ард түмэндээ, хүмүүст хувийг нь Хөрөнгийн биржээр өгөх, хяналт бий болгох алхмыг хийж болно. Би ийм хувилбар бодож байсан. 51-ээс 17 хувь ч гэдэг юм уу, 49-өөс нь 16 хувь, ингээд 16, 17 гэх юм бол 33 хувь. Ийм хэмжээнд Хөрөнгийн биржээр зарж болно. Хувийнх нь 33 хувьтай байж болно. Нөгөө тал нь 34-тэй байж болно. Иймэрхүү байдлаар ард иргэдийн оролцоотой, төрийн оролцоотой, хувийн хэвшлийн оролцоотой асуудлыг шийдэх боломж байж болно. Ийм зүйл ярьж болно. Энэ дээр Засгийн газар зуучлаад, хамтарч оролцоод орж ирж болно.

Э.Бат

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.184.65) 2017 оны 03 сарын 05

Луйварчид Эрдэнэтийн 49%-ийг авч чадаагүй учир одоо дансыг нь шилэн болгох шаардлага тавьж байгаа юм уу? Тэр хууль батлагдаад хэдэн жил өнгөрч байхад шилэн болгохгүй яасан юм. Шилэн болгохыг дэмжиж байна.

0  |  0
Aaa(202.179.31.97) 2017 оны 02 сарын 23

Icihgui luivarchin shu

0  |  0
Эбэ(178.62.60.85) 2017 оны 02 сарын 23

Одоо бидэнд байгаа түүхий эд бололцоогоо зөв ашиглаж чадвал эрдэнэт шиг монголыг авч явах дахиад өчнөөн үйлдвэр уурхай байгаа даа. Зөв зохицуулалт л шаардлагатай байна.

0  |  0
Дугар(213.229.65.187) 2017 оны 02 сарын 23

Эбэ маань даанч ганцаардаад байх юм даа. Одоо бас хугацаа нь дуусах гээд байдаг. Олон сайн ажил хийж эхлүүлээрэй

0  |  0
Баттулга(138.68.130.38) 2017 оны 02 сарын 23

Сайн цаг ирнээ гэдэг итгэдэг. Гэхдээ зүгээр хүлээгээд суулгүй түүнийхөө төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Иргэдээ зөв удирдаасай гэж төрийн тэргүүн танаас хүсье.

0  |  0
Санчир(178.62.85.58) 2017 оны 02 сарын 23

Энэ 49 хувийг монгол хүн авчирч чадсан нь бидэнд өөрсдөө хийж болохыг харуулж байна. Таны бичсэн шиг дараа нь рио тинто, нефть, төмөр зам гээд л монголын гэх бүхнийг монголчууддаа авчирч өөрсдөө эзэн суух боломж байгааг харуулж байна

0  |  0
даваабаяр(151.236.26.102) 2017 оны 02 сарын 23

49 хувийг оросуудаас авсан нь үнэхээр л монгол хүн өөрийн өмчдөө эзэн суухын эхлэл шүү дээ

0  |  0
зочин(151.236.26.140) 2017 оны 02 сарын 23

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ. Энэ эрдэнэтийн асуудлаа эртхэн шийдээд, дараа дараагийнхаа ажлаа эхэлмээр байна. Цаг бага байна шүү

0  |  0
Эгшиг(133.130.115.41) 2017 оны 02 сарын 23

Хууль дүрмийнхээ дагуу, ажлаа цэвэр шударга хийгээсэй гэж хүсч байна.

0  |  0
Тэгшээ(119.27.26.35) 2017 оны 02 сарын 23

Хувийн ашгаа бодолгүйгээр эх орныхоо төлөө ганц удаа ажил хийчих тэхүү гишүүдээ. Манай бондуудын өр, валютын сангийн өр, дотоодын алдагдлуудыг боломж байгаа дээр нь төлөх ажил хиймээр байна. Үсээ зулгах өдөр ирнэ шүү

0  |  0
Анхаа(185.72.246.198) 2017 оны 02 сарын 23

Угаасаа манай эдийн засаг уул уурхай дээр суурилж байгаа. Энэ нь хямраад ирэхээр цалин багасч, тэтгэвэрийн нас нэмж, байгууллагууд орон тоогоо цомхотгохоос аргагүй болж байна. Ийм үед зөв шийдвэр гаргаж эх орныхоо эдийн засгийг дэмжмээр байна шүү. Ард иргэд бүсээ чангалаад эхэлсэн.

0  |  0
Uka(178.33.217.95) 2017 оны 02 сарын 23

Нээрээ л зэс хайлуулах үйлдвэр байгуулчих юм бол экпортын ашиг нэмэгдэнэ, үйлдвэрт шинээр ажлын байр бий болж монгол хүн цалин орлоготой баталгаатай амьдрах боломж бүрдэнэ дээ

0  |  0
saruul(178.62.36.18) 2017 оны 02 сарын 23

Negent l mongoliin medliinh bolj bgam chini zesee sain bolowsruulah uildwer baiguulbal exportoos oloh ashig hamaagui nemegdene dee. Tuuhii ed heweer ni exportolsoor bgad ochnoon ih mongo aldag bga

0  |  0
Мөнх(83.221.132.154) 2017 оны 02 сарын 23

Гокод хувийн шахааны бизнесээ оруулж мөнгө завшсан этгээдүүдийг идсэн мөнгөн дүнтэй нь хамт илчлээд өгөөч!!

0  |  0
хэрлэн(46.101.11.119) 2017 оны 02 сарын 23

таны хэлдэг шиг энэ бүхний ард эрдэнтийн ажилчид, гэр бүл, эрдэнэт хотод амьдардаг иргэдийн эрх ашиг яригдана. Ерөөсөө эрдэнэтэд суурилж боссон хот сүйрэх юм гэж үү?

0  |  0
Erdene(46.101.19.143) 2017 оны 02 сарын 23

MAH zohion baiguulaad hiigeed, bid oorsdoo songoj gargasan odoo uilaad yaahav geed gasalj baij terendee eronhiilogchoo bas havchuulj muudag nn yuniih ve? Ene hunii erh medel hichneen hyazgaarlagdmal gedgiig ch medehgui baij muuldag humus heterhii ih yumaa

0  |  0
zochin(46.101.19.143) 2017 оны 02 сарын 23

Eronhiilugchiin tusuw barag 12 terbumaas 4terbum boltloo buuruulj hemnej chadsan.Uunees uls turch erh barihchid tanias ulger jishee awmaar baina.

0  |  0
Dashzeveg(178.62.121.175) 2017 оны 02 сарын 23

Тийм шүү, нарийн учрыг нь мэдэхгүй байж хэн нэгний эхлүүлсэн гүтгэлгийг улам бүр хэтрүүлж тархаах тохиолдол олон болж.

0  |  0
tsogoo(167.114.213.218) 2017 оны 02 сарын 23

Mongol ulsiin huvid Eronhiilogch hun gedeg hiih shiideg erh n hichneen hyazgaarlagdmal bilee dee. Yum bolgond eronhiilogchiig buruutgaad baij bolohgui l dee.

0  |  0
Narka(178.62.36.18) 2017 оны 02 сарын 23

Uneheer asuudal baival shuuh baiguullaga l shiidver gargaj shuun tungaana shuu de, ajliin heseg, baingiin horoo, Ih hural shuuhiig orlono gedeg baij bolomgui hereg.

0  |  0
Enkmhaa(178.62.8.233) 2017 оны 02 сарын 23

Onoo MAH-iihan nn oorsdiinhoo bulaig nuuhiin tuld ene buhnii ard Elbegdorj baigaa gej haragduulah gesen ulaan tsaim gutgeleg baigaa doo muusain yumnuud.

0  |  0
Мандах(179.61.255.70) 2017 оны 02 сарын 23

Ард иргэдийн оролцоотой, төрийн оролцоотой, хувийн хэвшлийн оролцоотой асуудлыг шийдэх боломж зөндөө л байна. Тэгэж гэмээнэ хэн хэн талдаа элдэв асуудал чирэгдэл үүсэхгүй л болов уу.

0  |  0
Цоомоо(192.71.249.97) 2017 оны 02 сарын 23

Бизнес хийж байгаа, хийх гэж байгаа хүмүүс нь анхнаасаа улс төрчидтэй холбогдох хэрэггүй юм шиг санагддаг. Эхэндээ найз нөхөд дараа нь лоббиг ивээн тэтгэгч, дараа нь өөрөө шантааж нь д орно. Эцэст нь өөрөө улс төрд орох эсвэл бизнесээ бэлэглэх. Бас дээрээс нь хятад менежмент /минийхаар/ хийхгүй цэвэр өрсөлдөөнөөр үзвэл болдог л харагдсан.

0  |  0
Khaidav(162.217.133.122) 2017 оны 02 сарын 23

Toriin omchid shahaa hiij baigaa tor luivriig taslaan zogsooh heregtei

0  |  0
enhbayar(178.62.36.18) 2017 оны 02 сарын 23

Odoo tur ahiad 49%-aa huvichlah heregtei, ene uildveriig yasan ch muusain luivarchdaar udirduulaad bj bolohgui. niitiin umch gdg ezengui bdg bolohoor todorhoi huviig huvichlah heregtei

0  |  0
bobo(103.18.40.13) 2017 оны 02 сарын 23

Erdenet uildveriig saaliin unee gedeg. Uneheer tal nutgiin ovsond yavsan chadaltai unee baisan tsag uy bii. Harin odoo emchilgee heregtei baigaa

0  |  0
lhamka(190.106.132.240) 2017 оны 02 сарын 23

Irgediin oroltsootoi shiidver hezee ch buruudahgui. Tiimees irged maani ali boloh idevhitei duu hooloigoo orgoj medruulj tsochrooj baih heregtei.

0  |  0
Тэмка(178.62.36.18) 2017 оны 02 сарын 23

Хяналтыг маш сайн тавих хэрэгтэй. Дээр дурдсанчлан шахааны бизнесээ бэлдээд л зэхэж суугаа биз нөхдүүд.

0  |  0
zochin(46.101.77.116) 2017 оны 02 сарын 23

Эрдэнэт-н 49%-г Монголчууд өөрсдийн мэдэлд авч байгаа нь ердөө л өөрсдийн зүйлд эзэн сууж байгаа хэрэг шүү дээ.

0  |  0
Bataa(178.62.93.181) 2017 оны 02 сарын 23

Ene har myangan gutgeleg, har pi ar iin esreg tsutsalgui uurgee guitsetgej baigaa mundag ulger jishee eronhiilogch shuu :)

0  |  0
ganaa(27.123.214.119) 2017 оны 02 сарын 23

Neeh helsniihee zorgoor arga hemjee avaad baidag bol huuli baih ymr hereg bainaa, huuli bus gej uneheer l uzegdeh yum bol huuliin baiguullaga n shalgaad hariutslaga tootsno

0  |  0
eh oronch(178.62.36.18) 2017 оны 02 сарын 23

Энэ хүнийг тиймэрхүү зүйлст хардах нь огт утгагүй хэрэг шүү дээ. Харин ч тэднийг буруу шийдвэр гаргаж байна гэж мэдэгдэл хүртэл гаргаад, дэлхий нийтэд Монгол улсын эрх баригчид бүгд дээрэмчид болчихоогүй байна гэдгийг харуулсан.

0  |  0
suldee(192.211.49.196) 2017 оны 02 сарын 23

УИХ-ын хурааж авах шийдвэр үнэхээр гэнэтийн байсан. Оросын талаас ч гэсэн гэрээ хийхдээ ийм шилжүүлэг хийгдэхгүй байх тухай тусгасан юм бишүү

0  |  0
zochin(66.85.140.103) 2017 оны 02 сарын 23

Yg ymar undesleleer ingej dur medej uih huraaw awhgeed bganbe. Huuli durmiig oorsdiinhoo taalald niitsuuleed bgamuda

0  |  0
zochin(66.85.140.103) 2017 оны 02 сарын 23

Yg ymar undesleleer ingej dur medej uih huraaw awhgeed bganbe. Huuli durmiig oorsdiinhoo taalald niitsuuleed bgamuda

0  |  0
зочин(66.181.164.7) 2017 оны 02 сарын 23

Гок руу хийж ирсэн шахааны луйвар нь илэрч мөнгөний асуудал яригдах гээд байгаа болохоор төрд авч байгаа нэрийдлээр дарах гээд байгаа юм бишүү

0  |  0
ЗОЧИН(202.9.41.212) 2017 оны 02 сарын 22

ЭРДЭНЭТИЙГ ЭЛБЭГДОРЖИЙН АРГААР БИШ ШУДАРГААР АРД ТҮМЭНДЭЭ ХУВЬ ХҮМҮҮСТ ХУВЬЧЛАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ НУУЦААР ЛУЙВАР ХИЙСЭН ГЭДГЭЭ ЭЛБЭГДОРЖ ТЭДНИЙ НӨХӨД ОЙЛГОЖ БАЙГАА УЛСЫН ХӨРӨНГИЙГ УЛСЫН МӨНГӨӨР ХУВЬДАА АВСАН ОРОЛДЛОГО БАЙСНАА ЭДГЭЭР ЛУЙВАРЧИД БИ ТЭГСЭН ГЭЖ ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ НЬ МЭДЭЭЖ.

0  |  0
ЗОЧИН(202.9.41.212) 2017 оны 02 сарын 22

ЭРДЭНЭТИЙГ ЭЛБЭГДОРЖИЙН АРГААР БИШ ШУДАРГААР АРД ТҮМЭНДЭЭ ХУВЬ ХҮМҮҮСТ ХУВЬЧЛАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ НУУЦААР ЛУЙВАР ХИЙСЭН ГЭДГЭЭ ЭЛБЭГДОРЖ ТЭДНИЙ НӨХӨД ОЙЛГОЖ БАЙГАА УЛСЫН ХӨРӨНГИЙГ УЛСЫН МӨНГӨӨР ХУВЬДАА АВСАН ОРОЛДЛОГО БАЙСНАА ЭДГЭЭР ЛУЙВАРЧИД БИ ТЭГСЭН ГЭЖ ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ НЬ МЭДЭЭЖ.

0  |  0
эрдэнэтийг хувьд ог(103.229.121.53) 2017 оны 02 сарын 21

зов улсад ирлээ гээд бидэнд юу ч наалдахгуй шахаачид л баяжина харин ард тумэнд хувьцаа хэлбэрээр борлуулж хувьд шилжуулэх естой 51 хувь тор эзэмшиж байхад тумэн олонд ганц тогрог ч олдож байгаагуй бид ажил хийж цалингаа авч татвар тэтгэмжээ оорсдоо л толж ирсэн Эрдэнэтээс сохор зоос авч узээгуй ирсэн

0  |  0
Ардчиллыг дэмжигч(103.229.123.251) 2017 оны 02 сарын 21

”ХYЗYYГYЙ ЛУЙВАРЧИН МОНГОЛЫГ ХУЛХИДНА” Элбэгдорж гэжДYР эсгэсэн (дарангуйлагч) ардчилагч одоо болио! Би 1987 онд хуучнаар МАХН-д гишуунээр элссэн ч 1989 оноос Ардчиллыг дэмжиж явсан учраас 1992 онд ажилч угуй шууд л гудамжинд хеегдеж гарсан. Тэглээ гээд Ардчиллаас урваагуй, едий хурсэн! Гэтэл миний амь амьдралаа золиослож дэмжсэн ардчиллыг ЭЛБЭГДОРЖ, БАТ-YYЛ ,З.ЭНХБОЛД С.БАЯРЦОГТ нарын луйварчид МОНГОЛЫН ард тумний сонголтоор тоглож дууслаа. Одоо та нар зайлчихсан байдаа!!! Муугийн уршиг олонд, могойн цус тэнгэрт гэдэг! Та нар МОНГОЛЫН терд ДАХИН ХЭЗЭЭч БYY YЗЭГДЭЭСЭЙ !!!

0  |  0
Зочин(202.70.34.131) 2017 оны 02 сарын 21

Хүзүүгүй хулгайч чи өөрөө зайл

0  |  0
Top