АТМ-аас хулгай хийсэн этгээдүүдийг баривчилжээ

2017 оны 02 сарын 21

БНСУ: Өнөөдөр “Yonhap” агентлаг АТМ-аас их хэмжээний мөнгө хулгайлсан этгээдүүдийг баривчилсан талаар мэдээллээ. Уг хэрэг энэ сарын 17-ны оройн 20 цаг 45 минут орчимд Ёонжин хотын Костко дэлгүүрт гарчээ.  

“Сэжигтнүүд таван АТМ-аас 230 сая воныг гурван минутын дотор хулгайлсан” гэж “Yonhap” агентлаг мэдээлсэн юм. Хулгай хийсэн хоёр этгээд нэгэн компанид ажилладаг байжээ. Ёонжин Донбугийн цагдаагийн мэдэгдснээр тэдний гэрээс бэлэн 229 сая вон олсон байна.

Сэжигтнүүд “Энэ их мөнгийг бид хулгайлаагүй. Олсон” гэж хэлээд байгаа аж. Цагдаагийн ажилчид АТМ-ы хяналтын камерт бичигдсэн бичлэгийг шүүж, машиныг шалгаж үзэхэд эвдрэл гэмтэл байгаагүй аж.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top