БНСУ-д ажиллах иргэдийн хэлний бүртгэл эхлэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 21

 БНСУ-д энэ онд 1500 хүнийг гэрээгээр ажиллуулах юм байна. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний шалгалтын бүртгэлийг ирэх сарын 6, 7, 9-ний өдрүүдэд явуулах юм байна.

 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

 Бүртгэл явагдах хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд (3 дугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй)

Бүртгэх цаг: 08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)

Бүртгэх газар: Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.

“Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу бүртгүүлэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Бүртгүүлэгч нь 18-39 настай байх
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

Эх сурвалж: Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтэс 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(122.201.19.86) 2017 оны 02 сарын 21

helnii surgaltiin bvrtgel gj yriad bgmuuu? shalgalt awah bvrtgel gj yriad bgmuu utgiig n oilgohgui bn

0  |  0
зочин(103.229.120.102) 2017 оны 02 сарын 21

1500 хүний тоогоо жоохон ихэсгэж боллхгүй юм байхдаа

0  |  0
Top