“Фортуна” Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 21

 УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Авлигатай тэмцэх газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 Н.Батбаярыг Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатын хэрэгт холбогдуулан шалгаж буй ажээ. Түүнээс өнөөдөр мэдүүлэг авсан аж. Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан гэмт хэрэгт буруутгасан байна. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байна. 

Н.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top