“ОНЛАЙН” хурал зохион байгууллаа

2017 оны 02 сарын 22

Замын цагдаагийн албанаас Төв, орон нутгийн хэмжээнд түүний дотор улсын болон олон улсын чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замуудад үйлдэгдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн автозамуудад үйлдэгдэж буй осол, хэргийн нөхцөл байдалддүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцлийг судалж тогтоох, арилгуулах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүдийг оновчтой, үр дүнтэй  зохион байгуулахчиглэлээр 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй хамтран өнөөдөр Автотээврийн үндэсний төвд “Онлайн” хурал зохион байгууллаа.

Хурлын үеэр Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж  хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгч, орон нутгийн нөхцөл байдалтай танилцлаа гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top