Адель: Би хүүгээ эмэгтэй хүнийг хүндэлдэг жинхэнэ эр хүн болгож өсгөнө

2017 оны 02 сарын 22

Грэммийн наадмаас дуучин Адель шилдэг таван номинацийн эзэн болсон билээ. Британийн дуучин Адель  Бейонсег шилдгээр  шалгарна хэмээн бодож байсан төдийгүй  өөрт нь олгогдсон шагналыг Бейонсе хүртэх нь зүйтэй гэж бодож буйгаа ч  нуугаагүй билээ.

Шагналын эзэн болж тайзнаа гарч хэлсэн үгэндээ “ нөхөр болон гэр бүлийнхэндээ талархлаа” гэсэн үг нь хамгийн их анхаарал татаж байлаа. Хэлсэн үгээ батлаж Адель найз залуу Саймон Конекитой нууцаар хуримаа хийсэн гэдгээ мэдэгдсэн юм. Хосуудын хүү Анжело өдгөө дөрвөн настай.

“Ээж нь хүүгээ эмэгтэй хүнийг хүндэлдэг жинхэнэ эр хүн болгож өсгөнө. Хүүгийн маань хажууд би гэдэг том хүч байгаа шүү дээ” хэмээн Адель ярьжээ. Хувийн амьдралынхаа талаар тун хаалттай байдаг дуучин бүсгүй нөхөртэйгөө 2011 онд танилцаж байжээ.

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.153) 2017 оны 02 сарын 28

maash zob bodoltoi sain eej bn aab ni muu hun bol bas hetsuu shuu gend ni damjdg

0  |  0
Top