ОУВС Солонгос улсыг ХЯМРАЛААС ГАРГАЖ БАЙЖЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 22

ОУВС манай улсад 5.5 тэрбум ам.долларын “Extended fund facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон бөгөөд энэ хүрээнд эхний ээлжинд 440 сая ам.доллар шууд өгөхөөр болсон билээ.

Үлдсэн мөнгийг хандивлагч орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгоход ОУВС дэмжлэг үзүүлэхээр болсноо мэдэгдээд байгаа юм. Иймээс Засгийн газрын ажлын хэсэг энэ сарын 21-нд хөрөнгө босгох ажилдаа шууд орж, нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй багийг хилийн чанад руу илгээжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Сангийн яамнаас голцуу бүрэлдсэн Ажлын хэсэг Хонконг, Токио, Торонто, Нью-Йорк, Сингапур, Лондон зэрэг хотуудад очих аж. Нөгөөтэйгүүр, Сангийн яамныхны ажиллах хотууд болон маршрутыг харахад бүгдэд нь санхүүгийн зах зээл, хөрөнгийн бирж өндөр хөгжсөн орнууд гэдэг нь ажиглагдаж байна. Ингээд ОУВС-ийн талаарх нэгэн баримтыг дэлгэе.

ОУВС /Сан/

Тус байгууллага нь дэлхийн 2-р дайны дараа байгуулагдсан, гол зорилго нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах юм. Одоогоор 188 орныг өөртөө багтаасан, шийдвэр гаргахдаа геополитик гэхээсээ илүү цэвэр эдийн засгийн онол дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Манайх шиг жижиг эдийн засагтай улсад хөтөлбөр хэрэгжүүлэхэд ямар нэг далд санаа байх ямар ч боломжгүй юм. Дэлхийн эдийн засгийн байрлал хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор тус байгууллагын хувьд АНУ битгий хэл баруун европын орнуудын нөлөө улам бүр хумигдаж байгаа. Тухайн орны эдийн засаг хямраад, засгийн газар нь туслалцаа хүссэн тохиолдолд л хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгэхээр Сан нь "барууны гар хөл", эсхүл бидний "дайсан" биш юм.

EFF- Extended Fund Facility

Бид саяхныг хүртэл ОУВСанг Standby гэсэн үгээр ойлгож хүлээж авч байсан. Тэгэхээр Сан нь олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тухайн улсын эдийн засгийн хүндрэлээс хамаарч аль хөтөлбөрийг сонгохоо харилцан тохиролцдог. EFF нь дор хаяж гурван жил хэрэгждэг бөгөөд илүү эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг түлхүү агуулдаг билээ. Өөрөөр хэлбэл манай эдийн засгийн хямрал илүү архагшсан, тэр дундаа банк, санхүүгийн сектор илүү будилаантай, эмзэг байна гэж ойлгож болно.

Нэгэн түүх 

Тус санд ажиллаж байсан нэгэн Солонгос иргэн 1997 оны Солонгосын хямрал болон Сангийн хөтөлбөр ямар байдлаар тус улсад хэрэгжсэнийг ийн ярьсан байна. Тэр улстөрч биш, гэхдээ тухайн улсын эдийн засгийг авч гарсан цөөн тооны төрийн албан хаагчдын нэг байжээ. Одоогоос 20-иод жилийн өмнө Солонгос улс ямар байдалтай байсныг бид бүхэн мэднэ. Гэхдээ тэд өнөөдөр Азийн бар улс, техник технологиороо дэлхийд тэргүүлэгч гүрэн болж чаджээ.

Тэрбээр "1997 оны Азийн хямралд гүнзгий нэрвэгдсэн орны нэг нь Өмнөд Солонгос бөгөөд иргэд маань алтан бөгжөө тайлж улсдаа өгч байсан үе. Тэр үед манай улсыг 10 хүрэхгүй гэр бүл хянаж, банкуудаар дамжуулан улсын маань үнэ цэнэтэй бүхнийг авч тухайн үеийн парламентад хяналтаа тогтоосон цөвүүн цаг байсан гэж. (их танил нөхцөл!) Улстөрчид Сангийн хөтөлбөрийг авахыг бүх боломжоороо эсэргүүцэж байсан хэдий ч бид Сантай хөтөлбөр тохирч чадсан юм. Үр дүнд нь 40 гаруй үр ашиггүй банкуудын муу активуудыг цэвэрлэж, бүтцийн өөрчлөлт хийснээр дөрвөн цэвэр банктай үлдсэн. Эцэстээ төр нь төр шиг, банк нь банк шиг ажиллах нөхцөл бүрдэж бид урагшаа харан амьдрах итгэл найдварыг олж авсан юм” хэмээжи билээ.

Дүгнэлт

1992 онд Монголын эдийн засгийг үүрч явсан төрийн түшээд том сонголтын өмнө ирсэн гэж хуучилдаг. Хойд хөрш мөнгө өгөх боломжгүй байсан ч урд хөрш туслахад бэлэн байсан гэлцдэг. Гэхдээ тэд эдийн засгийн биеэ даасан бодлого нь Монгол үндэстний аюулгүй байдлын үндсэн нөхцөл гэж үзээд ОУВС, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкинд гишүүнээр элссэн юм. Энэхүү мэдээллийг уншаад бидэнд үгүйлэгдээд байгаа санхүүгийн тогтвортой орчин, төсвийн сахилга бат чухал уу, бид дотооддоо үүнийг шийдээд явах чадвар байгаа билүү гэдгийг иргэд мэргэн оюундаа тунгаана биз ээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
д оюун(202.126.91.92) 2017 оны 02 сарын 23

ЧАДВАРГҮЙ ТӨР ЗЭЭЛСЭН МӨНГӨӨ ХУВААЖ ИДЭХ БАЙХДАА ХУЛГАЙЧ ОФШШОРЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ӨР ДАРАХ ҮЛГЭР БОЛСОН

0  |  0
shhh(27.123.214.121) 2017 оны 02 сарын 22

Aziin bar Solongos ulstai uursdiiguu zuirleed bgaam bishuu, arai seruun zuudleed bn daa delhiin hamgiin hund baidald orson nen yaduu orni toond orson geheer ichmeer yumaa

0  |  0
Зочин(103.229.120.223) 2017 оны 02 сарын 22

Азын ЭЗ-ийн хямралын үед кореа вонн доллартай харьцах ханш нь 890-2000 болж байхыг (ойролцоогоор 3 сарын дотор) нүдээр үзэж билээ.Харин нэг жилийн дараа ам доллар 1100 вонн болоод ,улам уруудсан даа.Одоо МАН-ыг л харж байя.

0  |  0
Kkkk(27.123.214.122) 2017 оны 02 сарын 22

Chi bitgi hytsaa

0  |  0
Kkkk(27.123.214.122) 2017 оны 02 сарын 22

Chi bitgi hytsaa

0  |  0
Zochin(122.201.22.234) 2017 оны 02 сарын 22

Mongoliig solongostoi zuirluuleed yahav solongoschuud chini ulsuhiin zovlong yas mahandaa shingetel uzsen humuus harin manai mongolchuud tiim zovlon uzeegui turd garsan luivarchid ard olnoo hucheer zovlond unagaj bgaagaas bish uul ni amni hishigtei ard tumen shuudee

0  |  0
Lkkkk(27.123.214.122) 2017 оны 02 сарын 22

Chi bitgi hyts

0  |  0
Uukaa (175.198.253.36) 2017 оны 02 сарын 22

Tgd odoo abch bga mngo dahiad l hubaagd idne bhdaa.tgd heseg bvleg hvmvvs n l bayjaad.ard tvmn ulam yduuraad l

0  |  0
jj(202.9.41.34) 2017 оны 02 сарын 22

Solongios bol uurshdee.olon say h.amtai.hatuu juramtai.manai nohod shg guliidg bish

0  |  0
Зочин(202.9.43.59) 2017 оны 02 сарын 22

солонгосчууд нэг өөр хүмүүс, үхэр монголчууд нэг өөр хүмүүс шүү дээ.

0  |  0
монгол(85.203.36.161) 2017 оны 02 сарын 22

эээхээ чааваас даа. Нээх сүртэй юм боддог юм. ОУВС энэ тэрдээ биш, ард үндэстэндээ байдаг юм. Олон үеэрээ хуруу хумсаа хугалсан ард олон л боломжийг алдалгүй босч ирдэг болохоос биш мань хэд шиг нь ”тэнгэрийн гаралтай” агуу гэж суудаг арчаагүй үндэстэнд энэ бол зүгээр дараагийн нэг өтгөн боловсруулах зууш. Идээд уугаад дуусгана. Мөхөж яваа үнэстэнг мөхөхөөс нь өмнө жаал эрхлүүлж доромжилно биз дээ бусад нь.

0  |  0
irgen(43.242.243.117) 2017 оны 02 сарын 22

ene setguulch Dorjhandaas zohiogchiin erhiin zuvshuurul avsan yumuu

0  |  0
зочин(180.149.67.121) 2017 оны 02 сарын 22

Ганц хоёр улсын хараат байснаас олон улсын оролцоотой байгууллага дээр байхаа. Дээр гэж үзээд МУ ерөнхийлөгчийн засаглалаас илүү парламент гээд байгаа биз дээ. Тэр үед л энэ сонголтыг хийсэн мартчихаагүй бол. Одоо энэ засаг тууштайгаар олон улсад хүлээсэн үүргээ биелүүлээд явах хэрэгтэй. Дэл сул ноход хуцаж л байг

0  |  0
равдан(112.72.9.26) 2017 оны 02 сарын 22

наадуул чинь зээлүүлсэн мөнгө өө Солонгосын ард түмний ээмэг бөгж элдэв юмыг авч байж төлүүлээд гарсан тэгээд өргүй улс хөгжиж л таараа

0  |  0
Top