Х.Баттулга хөтлөгчийн дүрээр эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 22

Нэгэн цагт телевиз, сонин, сайтын “од” Монгол Улсын бараг л “Баатар” болчихсон тууж явсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулга өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээснээс хойш усанд хаясан чулуу шиг алга болов. Хааяа нэг төмөр замын гэгдэх хэргээр сураг ажигыг нь олж сонсдог байсан ч одоо бүр таг чиг ёстой л ярья гээд алга болсон. Х.Баттулгыг УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүхтэй хамт хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэмээн сэжигтнээр татаж, мөрдөн байцаалт явуулж өнөө маргаашгүй л шоронд хийх гэж байгаа юм шиг л юм болж байв. Тэр хэргээс  хойш Улс төр, хэвлэл мэдээллээс ч холхон байсан. Түүний хэргийг ч хааж нөгөө хоригдож хохироод байсан Солонгос нөхөр ч сураггүй алга болсон.

Ямар ч байсан Ц.Элбэгдорж түүнийг багалзуурдах гэж байсан уу? МАН төрд гарч ирээд түүний хандыг дарав уу? Гэдэг нь олны дунд таавар болон үлдсэн. Нэг хэсэг барьж идэх гээд байсан хуучны найз Ц.Элбэгдорж нь МАН төрд олонхи болон гарч ирснээр далимдуулан Х.Баттулгыг замаасаа арчих ажлаа цэвэрхэн хийх гэж байсан байж ч мэдэх юм. Гэхдээ МАН олонхи болсон энэ үед тэд юу ч хийгээд нэмэргүй гэдгээ л мэдэж байгаа байх. Эртний өсөөтэй МАН тэднийг хавчиж байгаа нь тодорхой. Арга ч үгүй биз Ардчилсан намыг төр барьж байхад ёстой л үүрд Ардчилсан нам төр барих юм шиг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсан хүний нэг нь Х.Баттулга мөн үүрд ерөнхийлөгч хэвээрээ байх юм шиг загнасан хүн нь Ц.Элбэгдорж. Түүний хөрөнгө оруулалттай телевиз гэгддэг “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр сэтгүүлч М.Мөнхбаясгалангаар дамжуулж нэг хэсэг л улс төрчид рүү дайралт хийж ард түмний тархийг угааж байсан хэмээн хүмүүс одоог хүртэл ярилцдаг.

 


Угаас гүйлгээ ухаан сайтай мань эр гэхдээ энэ хойгуур зүгээр суусангүй “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр эргэн ирж байгаа нь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ буюу бидний сайн мэдэх Даяар дуурсагдах, далай даян, дархан аварга болон, Японы “Сүмо” бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал нарыг тус нэвтрүүлэгт оруулсан зурагнууд нь цахим ертөнцөөр цацагдсанаар ил болсон юм. Өмнө нь энэхүү нэвтрүүлгийг өөрийн сурталчилгаандаа хүртэл ашиглаж явсан тэрээр “Hero entertainment”-ын залуустай салшгүй холбоотой болсон бололтой. Ямартай ч нэг хэсэг ард түмний “Баатар” болон гялалзаж байсан Х.Баттулга ард түмний хөтлөгчийн дүрээр эргэн ирж байна.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hongor(202.21.106.161) 2017 оны 02 сарын 23

Barigdadgui ovoo hulgaich shuu gehdee her udaan teshiin boldoo

0  |  0
Зочин(202.21.106.144) 2017 оны 02 сарын 23

Юуны түрүүн энэ хүн яагаад Монголын ТЗ болон улсын хөгжлийг зогсоох идэвхтэй үйл ажиллагаа явуулав?????? түүний офшор данснуудад Монголын Ард түмний цус хөлсөөр бүтсэн хэдэн доллар байгааг зарлаж, хурааж шийтгэмээр байна.

0  |  0
zochin(122.201.23.201) 2017 оны 02 сарын 23

Hutsalgui tumur zamaas hussan munguu tulj ulsiig hohirolgui bolgoo chi.

0  |  0
zochin(27.123.214.124) 2017 оны 02 сарын 22

Zugeeer ug hun ni mundag ym ter

0  |  0
buudai erdenebileg(49.0.212.86) 2017 оны 02 сарын 22

ok

0  |  0
Top