О.Орхон: ХХБ төрд өргүй, харин авлагатай

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 22

УИХ-аас гарсан ажлын хэсгийн гишүүд “Монголбанкнаас 360 тэрбум, Хөгжлийн банкнаас 130 тэрбум төгрөгийн зээлээр Эрдэнэтийг худалдан авсан” гэж мэдэгдсэн. Харин энэ тухай байнгын хорооны хуралд ХХБ /Худалдаа Хөгжлийн Банк/-ны гүйцэтгэх захирал О.Орхон тайлбарлахдаа, “Өнөөдрийн байдлаар ХХБ нь Хөгжлийн банкинд ямар ч өглөг тооцоо байхгүй. Харин ХХБ-д Монгол Улсын Засгийн газар 1,1 триллион төгрөгийн, Монголбанк 613 сая ам.долларын өглөгтэй” гэсэн баримт дэлгэсэн юм. Гэсэн ч түшээд энэхүү мэдээллийг үл ойшоож, олонхийн саналаар “Эрдэнэт” үйлдвэрийг төрд авах шийдвэр гаргасан. Үр дүнд нь Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд бүрэн уналаа. Засгийн газрын хүндрэлийн гол шалтгаан нь гадны хөрөнгө оруулалт дайжсантай холбоотой. Гэвч парламентын гишүүд нь зохиомол тоо гаргаж, худал мэдээлэлд олонхиороо нэгдэж гаргасан дээрх шийдвэр нь хөрөнгө оруулагчдыг нүүр буруулан холдоход хүргэлээ. Ганц нааш харсан ОУВС-ынхан, Африкийн зарим орнууд, улстөр тогтворгүй Украйн зэрэг улстай Монголыг адилтган үзэж хамгийн хүнд нөхцлийг тулгалаа. Хүнд гэдэг нь татвар нэмэх, цомхотгол хийх, халамж бууруулах мэтээр зөвхөн иргэдэд хатуурхсан хөтөлбөр. Энд түшээд хохирохгүй. Тэд төрийн мэдэлд авсан “Эрдэнэт”-дээ ариун цэврийн цаас, бэлгэвч, усан онгоцны мотороо үргэлжлүүлэн шахаж, олсон мөнгөө оффшордсоор л байна. “Нэг кнопны үнэ хэд хүрч болдгийг энэ дөрвөн жилд үзнэ дээ” хэмээн алга хавсран анаж суугаа, тэр 49 гишүүн.
Ш.Даваа
 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Очко(69.143.138.44) 2017 оны 02 сарын 24

Энэ муу хуцдаг ХАЛТАР НОХОЙ

0  |  0
Эрдээ(103.26.195.74) 2019 оны 05 сарын 23

Орхоныг хэзээч дэмжинэ малуудаа

1  |  0
irgen(203.91.117.8) 2017 оны 02 сарын 23

muu doliroo zail

0  |  0
иргэн(103.9.90.231) 2017 оны 02 сарын 23

Зүгээр утсан хүүхэлдэй.

0  |  0
Иргэн(202.131.249.202) 2017 оны 02 сарын 23

Ийм хулгайчуудын үгийг хэтэрхий их сонсдог учраас Монгол өөдлөхгүй байгаа юм. Өчиггүй цаазалдаг байх хэрэгтэй

0  |  0
иргэн(203.91.118.82) 2017 оны 02 сарын 23

Орхон гээд нэг хулгайч монголд байгаа юм байна. Банкны мөнгөөр хулгай луйвар хийдэг гар гэдгийг ард түмэн ойлгож байна. Чи газар шороогоороо оролдвол маш амархан үхэл рүү явна.

0  |  0
АРД(202.9.41.212) 2017 оны 02 сарын 23

ӨЧ ТӨЧНӨӨН МӨНГӨ ХЭВЛҮҮЛЖ АВСАН, БАРИГДААГҮЙ БАРИЛГА БАЙШИНГ БАРЬЦААНД ТАВЬСАН, ОЛБОРЛООГҮЙ ЗЭСИЙГ ХҮРТЭЛ БАРЬЦААЛСАН ЗА ТЭГЭЭД ӨЧ ТӨЧНӨӨН Л ЛУЙВАРЫН МӨНГӨ НААШ ЦААШ НЬ БОЛГОСОН ГЭЭД ЗАМБАРААГҮЙ БАЛИАР Л ЛУЙВАР ХИЙСЭН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛТЭЙ ГЭМТ ХЭРЭГТ ОРХООР АСУУДАЛ БАЙСАН ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГТЭН Л ХАМГААЛААД БАЙГАА БОЛХООС ЭДНИЙ ИВЭЭЛД ОРООГҮЙ ХҮМҮҮС ИЙМ ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ШУУД Л 20-25 ЖИЛ ШОРОНД ОРОХ ХЭРЭГ БАЙСАН .

0  |  0
zochin(216.177.128.74) 2019 оны 05 сарын 23

tegj l taaraa. daanch neg unemshilgui yum yariad bsan yum ene ulsturchid.

1  |  0
Зочин(139.5.216.83) 2017 оны 02 сарын 22

За за энэ банкны хувьчлал ч будлиантай болсон гэж л ярьдаг юм билээ. Нэгмөсөн ХХБ-ыг ч төр эргүүлээд авчихвал наад нөхөр чинь юу гэх бол????

0  |  0
том хүү(66.181.185.161) 2017 оны 02 сарын 22

гал хамууддаа хэвтэх наараа эртхэн захиж байсан нь өлзийтэй байх доо

0  |  0
ойрад(103.26.195.234) 2017 оны 02 сарын 22

битгий донгос!

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2017 оны 02 сарын 22

Энэ бас нэг сүрхий луйварчин байна аа. Цадаж амьдраа.

0  |  0
Top