Н.Алтанхуягийг өнөөдөр байцаалт өгөхгүй бол мөнгөн торгууль тавина

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 23

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т шалгагдаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд АТГ түүнээс хоёр удаа байцаалт авсан. Мөн Н.Алтанхуягийн эзэмшлийн "Хаан жимст", "Max export" компаниудад нэгжлэг хийсэн байдаг.

Мөрдөн шалгах ажиллганааны хүрээнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг  өнгөрсөн мягмар гаригт "Байцаалт өг" хэмээн АТГ-аас зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч тэрбээр Хөвсгөл аймагт яваа учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10.00 цагт байцаалт өгөхөөр тохирчээ. Үүний дагуу өнөөдөр  10.00 цагт Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өгөх юм. Хэрэв өнөөдөр байцаалтад очихгүй бол холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нугалж төлөх ажээ. 


 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(43.228.129.227) 2017 оны 02 сарын 23

Хойч үе төлнө гэж өөрөөсөө холдуудаг наад нөхрөө сайн шалга хариуцлага тооц

0  |  0
Д(202.9.42.202) 2017 оны 02 сарын 23

ТОРГУУЛЬ ЯМАР Ч ҮР НӨЛӨӨ Ө ГӨХГҮЙ ЭЭ.

0  |  0
Top