Шөвгийн 16-ийн эхний тоглолтууд дууслаа

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 23

Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 2016-2017 оны “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-ын эхний тоглолтууд өнгөрсөн мягмар, лхагва гарагуудад үлдсэн багуудын тоглолт явагдсанаар дууслаа. Энэ жилийн аваргуудын лигт Английн примьер лигийн 133 жилийн түүхтэй Лестер Сити клуб анх удаагаа оролцож байгаа ч чамгүй амжилт үзүүлж шилдэг 16-д багтаад байгаа билээ. Шөвгийн 16-г Испаний дөрөв, Германы гурав, Английн гурав, Итали, Франц, Португалиас тус бүр хоёр хоёр клубууд бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн жил хагас шигшээ хүртэл явж клубын түвшин дэх дээд амжилтаа аваргуудын лигт тогтоогоод байсан Английн Манчестер Сити шөвгийн 16-д Францын Монако клубтэй таарч эхний тоглолтоо өөрсдийн талбайд хийсэн. Манчестер Сити энэ тоглолтонд 5:3-ын харьцаатай С.Агуеро (58’,71’), Р.Стерлинг (26’), Ж.Стоунс (77’), Л.Сане (82’) нарын гоолоор хожил авсан.

 

Монако клубээс Р.Фалкао (32”,61”), Мбаппе Лоттин (40”) дэх минутуудад гоолдсон.


 

Тэгвэл энэ тойргийн бас нэгэн онцлох тоглолт өнгөрсөн шөнө Испаний Севилья клуб талбайдаа анх удаагаа аваргуудын лигийн зүлгэн дээр тоглож байгаа Английн примьер лигийн өнгөрсөн жилийн аварга Лестер Ситиг хүлээн авсан тоглолт байлаа. Тоглолтын эхний хоёр гоолыг Севилья клубээс П.Сарабия (25’), Ж.Корреа (62’) нар хийсэн.

 

тоглолтын (73’) дахь минутанд Ж.Варди тоог 2:1 болгон ойртуулсан ч үндсэн цагт хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөж Севилья хожил авсан.


Анх удаагаа аваргуудын лигт оролцож байгаа Лестер Ситигийн хоёр дахь хожигдол нь энэ болж байгаа бол, европа лигийн хоёр удаагийн аварга Севилья талбайдаа ямар ч байсан илүүрхлээ. Мөн энэ тоглолттой зэрэгцээд Португалын Порту клубын талбайд Италийн Ювентүс зочилсон тоглолт 2:0-ын харьцаатай Ювентүсийн хожлоор өндөрлөсөн. Шөвгийн 16-ын хариу тоглолтууд ирэх сарын 9-өөс Германы Боруссия Дортмунд талбайдаа Португалын Бенфика, Францын ПСЖ Испанийн Барселона клубуудыг хүлээн авч тоглох тоглолтоор эхэлнэ.

 

Эхний тоглолтуудын үр дүн:

Бенфика 1:0 Боруссия Дортмунд

ПСЖ 4:0 Барселона

Реал Мадрид 3:1 Наполи

Байерн Мюнхен 5:1 Арсенал

Манчестер Сити 5:3 Монако

Байер Леверкузн 2:4 Атлетико Мадрид

Порту 0:2 Ювентүс

Севилья 2:1 Лестер Сити

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбилэг(66.181.183.125) 2017 оны 02 сарын 27

Барса парисан жермен багийн хариу тоглолт хэдний өдөр болох вэ

0  |  0
Top