Хонины цэцгийн вакциныг хүлээн авч дуусав

2017 оны 02 сарын 23

ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газар, ОХУ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооноос төвтэй 2016 оны 12 дугаар сарын 15–ны өдөр вакцин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд зааснаар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр  нийт 23,6 сая тун хонины цэцгийн вакцин авахаар тохиролцсон.

Гэрээний дагуу эхний ээлжийн 5,0 сая тунг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан бол дараагийн ээлжийн 9,0 сая тунг 2017 оны 01 дүгээр сарын 27, гурав дах ээлжийн 9,6 сая тунг 02 дугаар сарын 19-ний өдөр тус тус хүлээн авсан. Нийлүүлэгдсэн эхний ээлжийн вакцинаас цэцэг өвчин гарч байгаа аймаг, сумдад хуваарилан олгож дархлаажуулалт хийв.

Цаг агаар дулаарах, бог малын төлөлт бүрэн дууссаны дараа хонины цэцэг өвчин гарсан болон түүнтэй хил залгаа эрсдэлтэй аймаг, сумдын мэдрэмтгий малыг хамруулан өргөн дархлаажуулалт хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top