Н.Алтанхуяг: Надад улсын мөнгөнөөс идэж уух бодол төрөх нь байтугай тийм зүйл хийж байгаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 23

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 10.00 цагт мэдүүлэг өгөхөөр АТГ-аас зарлан дуудах хуудас илгээсэн талаар бид өмнө нь мэдээлж билээ. 

Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгөхөөр 10.25 цагийн орчим ирсэн бөгөөд мэдүүлэг өгөхөөр орохоос өмнө тэрээр ямар хэргээр шалгаж байгаа талаар  хэвлэлийнхэнд  дараах мэдээллийг  өгөв.

Тэрбээр "Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн явуулгатай холбоотой.  Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илрэх гээд байгаа тийм айдастай бүлэг хүмүүсийн явуулга. Т Намайг Ерөнхий сайд жил байхаас ийм зүйл эхэлсэн. Олон жил болж байна.  Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй. Ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой гэсэн зорилготой тэд.  

Би төр засагт ажиллаж байх хугацаандаа Монголынхоо ард түмний төлөө, улсынхаа хөгжлийн төлөө, монголчуудыгаа сайхан амьдруулахын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Та нар мэдэж байгаа. Энд ажиллаж байхдаа улсын мөнгөнөөс идэж уух бодол төрөх нь байтугай тийм зүйл хийж байгаагүй. Н.Алтанхуягийг мөнгө идэж уусан хэрэгтэй холбох юмсан гэсэн бодлого, төлөвлөгөөт ажлын үндсэн дээр зургаа, долоон жил ноцолдож байна.  Хийсэн хэрэг  надад байхгүй болохоор хамаатан садан, ойр хавийн хүмүүсийг шоронд хийгээд шалгаадаг болсон. Хариуцлагатайгаар хэлэхэд, надад улсын мөнгөнөөс идэж уусан зүйл байхгүй.

Мөн Эрдэнэт үйлдвэрийг луйвардаад авчихлаа. Бид нар 1990 оны хувьсгалыг хийхдээ цөөхөн хүн баяжаад олонх нь ядуурдаг тийм нийгмийн төлөө яваагүй. АТГ-т би "Монголыг чинь болохоо байлгаж байгаа олон хүн байна" гэдгийг баримттай хэлсэн. Шалгаддаггүй юм билээ" гэв.

Яг одоо байцаалт үргэлжилж байна. 

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.142.33) 2017 оны 02 сарын 24

Idej uugaagui l yum shig bna da, buten 6 jil shalgaad shalgaad ene uu, ene ni ch uurt ni yag hamaatai zuil bish l bna da. Er ni Manai ATG-nhnii medleg chadvar erduu karmaanii hulgai l shalgahaas heterch chaddaggui boltoi, dur duuliantai hergiin talaar zarlaad o bdag daraa ni chimeegui boldog eshul shuuhiin shatand heregsehgui boldog biz de. Tuunees bish delhii dayar ofshor bust hiisen mungu Huuli bus, hiisen humuusiig zarlaad bhad belen shahuu yumiig shalgah chaddaggui. Uuniig chadvargui gej oilgoh uu eshul Altanhuyag guain helseneer ATG erh medeltnii zahialga bieluulegch uu.

0  |  0
Зочин(43.242.243.40) 2017 оны 02 сарын 24

АТГ-ын ү/а-г дэмжиж байна. Алтанхуяг албан тушаалаа ашиглан ах дүүстэйгээ хамтран улсын асар их хөрөнгө идчихээд ”Ерөнхийлөгчтэй арсалдсан тул АТГ хилсээр буруутгаж бна” гэж ард түмэнд ойлгуулан хэргээс мултрах оролдлого хийж байгаа тул Нотлох баримтыг сайн бүрдүүлж хэргийг олонд ил болгоорой. Тэр бас Намын нөхөд, ах дүүс, хамтрагчдаа АТГ-ын эсрэг турхирч байгаа

0  |  0
Зочин(104.200.154.31) 2017 оны 02 сарын 23

Хэхэхэ ёстой шаана биз Алтантуяа ах аа

0  |  0
Зочин(202.70.46.227) 2017 оны 02 сарын 23

Хэн идэж уусаэ гэж ярих юм бэ гуцаж өгөх юмаа болих хэрэгтэй ш дээ

0  |  0
биш ээ(202.55.191.130) 2017 оны 02 сарын 23

логик нь яах аргагүй буруу байна даа Аланхуяг аа. эхлээд хийх нь байтугай гэж байна биз дээ. тэгээд тийм бодол төрж байгаагйү ээ гэвэл сая та өөрийгөө зөвтгөж болох юм.

0  |  0
бишээ(66.181.185.161) 2017 оны 02 сарын 23

Энд ажиллаж байхдаа улсын мөнгөнөөс идэж уух бодол төрөх нь байтугай тийм зүйл хийж байгаагүй. Үнэхээр ингэж хэлсэн бол хийснийхээ дараа боддог болохоос хийхээсээ өмнө боддогүй хүн юм.

0  |  0
Зочин(103.212.119.93) 2017 оны 02 сарын 23

Ямар ч луйварчин хэргээ хүлээнэ гэж байхгүй. Нотлох баримтаар хуулийнхан шийтгэж ялладаг. Тэгэхээр Алтанхуягын хэрэгт нотлох баримт байгаа учраас байцааж байна. Улмаар яллах байх гэж найдъя.

0  |  0
иргэн(202.70.37.34) 2017 оны 02 сарын 23

тэгээд тэр их хөрөнгө өөрөө ургаад гараад ирсэн юм уу эсвэл 7 үе дамжсан баяны удам угсаа юм уу. яахаараа ийм цайчихсан байдаг байнаа.

0  |  0
zochin(122.201.23.201) 2017 оны 02 сарын 23

Cham shig uymnuud ulsiinhaa hurungiig idej uugaagui bol Ardchilsan zasgiin ued Mongol uls hugjliin manlaid hurch chadah bsan uym shuu.Dandaa cham shig uymnuud turd suuj idej uusaar bgaad uls oron muhliin irmeg deer irchiheed bna za.

0  |  0
zochin(122.201.23.201) 2017 оны 02 сарын 23

Cham shig uymnuud ulsiinhaa hurungiig idej uugaagui bol Ardchilsan zasgiin ued Mongol uls hugjliin manlaid hurch chadah bsan uym shuu.Dandaa cham shig uymnuud turd suuj idej uusaar bgaad uls oron muhliin irmeg deer irchiheed bna za.

0  |  0
zochin(122.201.23.201) 2017 оны 02 сарын 23

Tegeed ter Denzen bolon duu huuhniihee tendert avsan mungunuudiig tailbarlaach.Yahaaraa zaaval tanai ah duu hamaatan sadan tendert yalj ulsiin mungu avchihaad idej uugaad bdgiin.Hen ch hamaagui yaldag uym bol yagaad ardiin huuhed ter tendert chini yaldaggui uym.Tegeheer chamtai l hamaatai bolood yalsan bgaa shdee,luivarchin ve.

0  |  0
zochin(122.201.23.201) 2017 оны 02 сарын 23

Tegeed ter Denzen bolon duu huuhniihee tendert avsan mungunuudiig tailbarlaach.Yahaaraa zaaval tanai ah duu hamaatan sadan tendert yalj ulsiin mungu avchihaad idej uugaad bdgiin.Hen ch hamaagui yaldag uym bol yagaad ardiin huuhed ter tendert chini yaldaggui uym.Tegeheer chamtai l hamaatai bolood yalsan bgaa shdee,luivarchin ve.

0  |  0
зочин (49.0.147.25) 2017 оны 02 сарын 23

Яасан ч зовлонтой хүн бэ дээ энэ Алтанхуяг. Гэхдээ одоогийн төр барьж байгаа хүмүүсээс үнэхээр толгой цохьсон онц сурлагатай, оюутан байсан гэдгийг нь манай ах сайн мэддэг юм. Хүмүүс ”сурлага хамаагүй” гэх байх л даа. Гэхдээ онц сурахад учир бий. Аливаад хариуцлагатай, гүйцэтгэл сайтай, гүйлгээ ухаантай байж гэмээнэ онц сурдаг юм шүү дээ. Тэр чанар нь байгаа л байх. Би энэ хүнд итгэдэг.

0  |  0
S(202.179.29.86) 2017 оны 02 сарын 23

Хулгайч нар ч хэцуу шдээ камерын бичлэг узуулээд байхад л би аваагуйшдээ л гэнэ

0  |  0
Top