Түрээсийн орон сууц хөтөлбөр үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 23

   Түрээсийн орон сууц хөтөлбөрийг ирэх сараас хэрэгжүүлэхээр болсон талаар ТОСК-аас мэдээлж байна. Энэ удаад “Буянт-Ухаа 2” хорооллын 214, орон нутагт байрлах 146, нийт 360 айлын орон сууцыг түрээсэлнэ. Ирэх сард багтаан өмнө нь материал өгсөн иргэд, материалаа шинэчилж өгөх шаардлагатай талаар ТОСК онцолж байна. Харин шинээр хамрагдах хүсэлтэй иргэд дөрөвдүгээр сараас материалаа өгөх юм. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Түрээсийн орон сууц хөтөлбөрийг 2500 орчим иргэн хүсэлт гаргаснаас 600 орчим нь хөтөлбөрт хамрагдаж байжээ.

Холбогдох дүрэм, журмын дагуу нэг ам метр талбайн түрээсийн төлбөр нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байх аж. Залуу гэр бүл, хувийн байгууллагад ажилладаг эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэгч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах ёстой аж. 

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top