Дорноговь: Ажил үйлсээр манлайлсан тэргүүний сайчууд шагналаа гардан авлаа

2017 оны 02 сарын 23

 

XVII жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын Соёмбо цогцолборын Хүндэтгэлийн өргөөнд ажил хөдөлмөрөөрөө салбар салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй дараах хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар олгогдсон төрийн дээд одон медалиар шагнасныг Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр‍‍, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нар гардуулан өглөө, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ. Мөн энэ үеэр аймгийн алдарт уяач, аймгийн тэргүүний хамт олон, Тэргүүний ажилтан болон салбарын шагнал, 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ аймагтаа тэргүүлсэн тэргүүний сум, байгууллагыг шагнаж урамшууллаа.
 
Үүнд:
"ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-гоор
1.Шаравдоржийн Очирсүх /Сайншанд сумын "Их-Уулын говь" ХХК-ийн захирал/
 
"ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН"-гоор
1.Энэбишийн Эрдэнэбаатар / Аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан/
"АЛТАНГАДАС ОДОН"-гоор
1.Дамдингийн Сэдэд /"Нэгдсэн Монгол" ХХК-ийн зөвлөх менежер/
2.Доржравдангийн Алтанцэцэг /Дорноговь аймгийн Боловсрол соёлын газарт СӨБ хариуцсан мэргэжилтэн/
3.Жамбалын Баясгалан /Сайншанд сумын өндөр настан, ахмад төмөр замчин/
4.Минтэвийн Батцэнгэл /Сайхандулаан сумын Засаг даргын орлогч/
5.Гэндэнжавын Энхцэцэг /Дорноговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Тэргүүлэгч/
6.Чимэдийн Владимир /Замын-Үүд сумын 1-р багийн өндөр настан/
"ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-иар
1.Батбуянгийн Энхбаяр /Айраг сумын Эрүүл мэндийн төвийн жолооч/
2.Аюурзанын Сашка /Алтанширээ сумын 2-р багийн малчин/
3.Дашын Дулам /Дэлгэрэх сумын ЗДТГ-ын татварын  улсын байцаагч/
4.Пүрэвийн Уранчимэг /УБТЗ-ын Сайншанд дахь техник үйлчилгэний газарт воган үзэгч/
5.Гандолгорын Энхцэцэг /Хатанбулаг сумын 3-р багийн иргэн/
САЛБАРЫН ШАГНАЛ
Газрын харилцааны тэргүүн ажилтнаар
Ц.Оюунсайхан / аймгийн ГХБХБГ-ын дарга/
Тэргүүний барилгачин 
Б.Түмэнжаргал /“Айсуй хөгжил” ХХК-ний архитектор/
Нийтийн ахуй үйлчилгээний салбарын тэргүүн ажилтан 
Н.Доржпүрэв /“Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын ачигч/
Барилга хот байгуулалтын яамны “Жуух бичиг”-ээр
П.Дэлгэрхүү /ГХБХБГ-ын мэргэжилтэн/
Ш.Бүрэнжаргал /“Нэгдсэн Монгол” ХХК-ний гагнуурчин/ 
ТЭРГҮҮНИЙ СУМ
1.Улаанбадрах сум
2.Эрдэнэ сум
3.Мандах сум
 
ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА
1.Статистикийн хэлтэс
2.Татварын хэлтэс
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба
ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН
Хөвсгөл сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон
Эрдэнэ сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон
Харин аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 2017 оны 01 дүгээр сарын 25, 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд болсон малчдын зөвлөгөөний үеэр Алтанширээ сумын 2-р багийн малчин Аюурзанын Сашка, Өргөн сумын Баянмөнх багийн малчин Дамбийгийн Сайнбилэг, Эрдэнэ сумын Цагаанхөтөл багийн малчин Дамчайн Өлзийбаяр нарт "Хөдөлмөрийн хүндэт медаль"-ийг тус тус гардуулж өгөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top