Майкл Жексоны бага хүү 15 нас хүрлээ

2017 оны 02 сарын 24

Попын хаан Майкл Жексоны бага хүү Принц Жексон II энэ сарын 21-д 15 нас хүрчээ. Олон нийт түүнийг Бланкет хэмээх нэрээр нь илүүтэй мэднэ. Ах эгч хоёроо бодвол төрсөн эцэгтэйгээ тун чиг адилхан Бланкет тун нууцлаг нэгэн. Бяцхан дүүдээ том эгч Парис Жексон төрсөн өдрийн мэндчилгээ цахим хуудсаараа дамжуулан хүргэжээ.

“Бяцхан залуу минь өнөөдөр 15 нас хүрлээ. Би чамайгаа бяцхан хэвээр чинь байлгахыг ямар их хүсдэг гээч. Чи миний мэдэх хамгийн хүчирхэг хүн. Эгч нь чамаараа бахархдаг шүү. Чамдаа хайртай, Б” хэмээн багын хөгжилтэй зургаараа мэнд хүргэжээ.

Бланкет Жексон 2009 оноос хойш эмээ Катерин Жексон үеэл TJ нарын асран хамгаалалтанд очсон бөгөөд түүнийг эцгийнхээ шийрийг хатаах авьяаслаг нэгэн хэмээн өвөө Жо Жексон үзэж, урлагийн салбарт оруулна хэмээн ярьдаг аж. Түүнийг нялх байхад Майкл Жексон нүүрийг нь алчуураар халхлан шүтэн бишрэгчиддээ харуулах гэж байгаад тагтнаас алдах шахаж байсан нь  Бланкетын хамгийн том сенсааци байсан юм.

 

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top