Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ

2017 оны 02 сарын 24

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.2.24, Баасан гараг
  • Билгийн тооллын: Шинийн 28
  • Наран ургах шингэх: 07.43-18.29
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, бие угаах, хувцас өмсөх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top