Д.Ухаанзаяа: Эрлийз хүмүүс Хятадын ёсыг дагаж Цагаан сараа тэмдэглэсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

“Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяатай уулзаж ярилцлаа.

 

-Азийн орнууд цагаан сарын баярыг нэгдүгээр сард тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн цагаан сар хэдийд болох талаар санал зөрөлдөх юм. Энэ тухай хоёулаа ярицлагаа эхлүүлье.

-Монголчууд бид өөрсдийн гэсэн шашин соёл, зурхайн номлолтой номт хаадын  үр сад. Бидний бүх зүйл бусдаас хамаарахгүйгээр өөрийн гэсэн шинж төрхтэй. Манайхан Төвдийг дуурайлаа гэж яриад байдаг нь туйлын буруу юм. Бурхан багш "Дүйнхэрийн ёс" номыг номлохдоо Төгсбуянтын  одон зурхайн ёсыг гаргасан байдаг.  Төгсбуянтын зурхайг Цахар гэвш Лувсанчүлтэм шинэчлэн тиглэсэн. Ингэхдээ байгаль цаг уур, газрын тогтоц, од эрхсийн хөдөлгөөн болоод Монгол хүний  ёс заншилтай нь  төгс нийцүүлэн Төгс Буянт шинэ зурхайн ёсыг номлосон, энэ номлол нь нүүдэлчин ахуй амьдралд маш ойрхон зурхай юм. Төгс Буянтын зурхай Монголоос өөр газар байхгүй. Монголчууд сарны хэлбэрийг ихэд аждаг, энэ бүхэн зөвхөн Төгс Буянтын зурхайд л тусгагдсан. Харин шар зурхайн хувьд Юан улсын үед хааны зарлигаар үүссэн түүхтэй. Шар зурхайн ёсонд сарыг шинийн нэгнээс 30 хоног хүртэл хөөж явсаар нэг хоног илүүддэг. Ингэж явсаар жилийн эцэст  илүүдсэн өдрүүд нь бүтэн нэг сар болдог.  Энэ илүүдсэн сараа эзэн хааны зарлигаар хаана ч хамаагүй хүссэн сардаа оруулдаг байсан. Харин манайд бол  орох ёстой тэр газраа л яг  ордог. Үүгээр энэ жил шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд тохиож байгаа юм. Цаг уур хэдий дулаарч байгаа ч гэсэн шинийн нэгэнд од эрхсийн хөдөлгөөнийг ажвал  яв цав таарна.

 


 

-Гэтэл шар зурхайгаар цагаан сар тэмдэглэсэн хүмүүс байна? 

-Хатуухан хэлэхэд,  Хятадын ёсыг даган тэмдэглэж байгаа бол  эрлийз хүмүүс болж байгаа юм. Хятад улс хэмээх том айлын бодлого чанга. Монгол Монголоороо үлдэх, тусгаар тогтносон байдлаа бататгаж өөрсдийн зурхайн ёсоо л дагах ёстой. Хэрвээ  Хятадууд манай шашин соёлыг өөрийнхтэйгээ нэгтгэчих юм бол бид Хятадын эрхшээлд орох аюултай. Энэ бол үндэсний аюулгүй байдалд хамаарах том асуудал учир Монголчууд Төгс буянтын зурхайн ёсоо дагах учиртай..

-Тун удахгүй “Алтан унжлагат” хэмээх  тахиа жил гарах гэж байна. Ирэх тахиа жилийн өнгө ямархуу байх нь вэ? 

-Тахиа жилийн өнгө ерөнхийдөө сайхан байна. Газар тариалан, үр тариа сайхан боловсрох, жилийн дунд үед хур чийг ихтэй. Шороон үхрийн шинжээр үхэр хариулагч нялх балчир хүүхэд байгаа учраас тахиа жил хүүхэд нялхаст ээлтэй, хөгшдөд дунд зэрэг, залууст ширүүн жил байх болно. Гарч байгаа жил хүн бүрт өөр өөр буух нь тодорхой. Иймд хүн бүр тухайлан засал номоо хийлгүүлэх хэрэгтэй.

- Жил нь орж байгаа хүн заавал засал ном хийлгүүлэх ёстой гэдгийг мэддэгээс  бус жил нь ороогүй хүмүүсийн хувьд  төдийлөн тоодоггүй. Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засал, ном  хийлгэх вэ? 

-Жил орж байгаа хүмүүсийн  "дайсан" жил  нь орж байгаа учраас засал номоо сайн хийлгүүлэх нь тодорхой. Тухайн жил нь угтаж, дагаж  орсон ч бай  хүн бүр жилийнхээ эхэнд засал номдоо шамдана. Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргахаас гадна бие мах бодийн зурлагаа заавал гаргаж засал, номоо хийлгүүлнэ. Мөн суудлын засал хийлгүүлнэ. Тухайн гарч байгаа жилийн хэдэн сард суудалтай гарч  байна тэр үедээ маш сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.  Тухайлбал,”Мөс ханзрах үеэр сонор сэрэмжтэй байх” гэж зурхайд буусан бол гол усны ойр явахдаа сэрэмжтэй байна гэсэн үг. Тухайн хүний хийморь сүлд нь яг тэр үед маш доройтсон байдаг. Жилийн заслаа шинийн 15-ны дотор хийлгүүлбэл мэдээж  сайн. Эл өдрүүд адислагчтай өдөр учир буян хураахад түм бум болон арвиждаг. Энгийн өдрүүдээс хэд дахин илүүтэй буян ном хурна гэсэн үг юм.

 


 

-Шинийн нэгний өглөө анхаараах ёстой зан үйл юу вэ? 

-Заншил ёсоор нар мандахаас өмнө зүг мөрөө сайн гаргана. Цог хийморийн зүг рүүгээ гарч буян хишгийн  зүгээсээ орж ирнэ гэсэн үг.Зүг мөрөө зөв гаргах нь тэр жилдээ зөв сайн явахын эхлэл  байдаг гэж  монголчууд бэлэгшээдэг. Энэ нь яах аргагүй үнэн. Нар мандахаас өмнө гэж зааж байгаа нь хүртэл утга учиртай. Буддын ёсонд учиргүй зүйл гэж нэг ширхэг ч байхгүй. Яагаад гэвэл нар мандсанаас хойш боссон  хүн рүү Тудгар Ваанчиг хэмээх ертөнцийн шулмас таван хорт сумаар харвадаг. Таван хорт сум нь залхууруулагч, мансууруулагч, будангуйруулагч, тачааруулагч, мунхруулагч гээд.Үүнд хорлогдсон хүн тухайн өдрөө мансуураад залхуураад өнгөрдөг.  Өглөө эрт босвол таван зөв хийгээ эзлээд босоод ирдэг Тэгвэл ялангуяа шинийн нэгний өглөө нар мандсанаас хойш босох юм бол  муу зүйлийг өөртөө дуудчихдаг учир тэр жилдээ бүтэл  муутай байна гэсэн үг.  Мөн шинийн нэгний өглөө гэрийн эзэгтэй заавал сүүтэй цай чанаж, гэрийн эзэнд  цайны дээжээ хийж өгнө.  Түүнчлэн ээж, аавтайгаа золгохоосоо өмнө номын багштайгаа заавал золгоно. Дараа нь ээж, аав, ахмад настантайгаа золгоно. Шинийн 15-ны дотор нүглийг үл тэвчинэ.

-Юуг буян, нүгэл гэх вэ? 

-Бие, хэл, сэтгэлээр  үйлдэх 10 хар нүгэл гэж бий. Биеэр үйлдэх гурван нүгэлд: амьтны амь таслах, хулгай хийх (эс өгснийг авах), буруу хурьцал.
Хэлээр үйлдэх дөрвөн нүгэл:худал ярих, Хов өгүүлэх, ширүүн үг өгүүлэх, дэмий чалчих. Сэтгэлээр үйлдэх гурван  нүгэл:хомхой сэтгэл, хорон сэтгэл
буруу үзэл. Тэгвэл  эсрэгээрээ дээрх 10 хар нүглийг тэвчих юм бол 10 цагаан буян болдог. Шинийн 15-ны дотор  10 хар нүглийг тэвчиж, чихээрээ муу юм сонсохгүй, нүдээрээ муу зүйл харахгүй байх хэрэгтэй. Шинийн 15-ны дотроо багтаж засал номоо хийлгээгүй  байлаа ч гэсэн хувь хүн өөрөөс хамаарах буруу хилэнцэт  үг, үйлдлээ хүлцэн тэвч.

Миний гол хэлдэг уриа  бууз идэх гол биш, буянаа хураах нь чухал юм.

-Гэрийн эзэн зүг мөрөө гаргачихад үр хүүхэд, гэрийн эзэгтэй мөрөө гаргах шаардлагагүй гэж  хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ нь зөв үү? 

-Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Хүн бүр тус тусдаа зүг мөрөө гаргах ёстой. Түүнээс биш гэрийн эзэн зүг мөрөө гаргачихсан юм чинь би гаргахгүй байж болно гэсэн ойлголт байж болохгүй. Аав хүн хүүхдүүдийнхээ өмнөөс бүх үйлийг дааж, буян заяанд болоод гэнэтийн гай барцадаас хамгаалж чадахгүй шүү дээ.

-Хүн сэтгэлийн амьтан. Сэтгэл зөв байхад зүг мөр болон засал номоо хийлгүүлэхгүй байж болох уу? 

-Жилийнхээ засал номыг заавал хийлгүүлэх ёстой. Магадгүй, заслаа хийлгүүлээгүй ч зүгээр л  байна гэж бодож болох ч үүнийг хор уршиг нь хожуу гардаг. Хүн төрөлхтөн хэрвээ засал ном хийлгүүлэх шаардлагагүй байсан бол бурхан багшийн гаргасан Дүйнхэрийн ёс үгүй болох байсан байх. Учир нь хэрэгцээ нь байхгүй аливаа зүйл устаж үгүй болдог. Энгийнээр хэлбэл, чанар муутай, чихэнд  нэг л наалдацгүй нэг дуу гарлаа гэхэд тэр дуу 7 хоног яваад л мартагддаг. Орчин үед ийм дуу их гарч байна. Гэтэл хэдэн зуун жил он цаг элээсэн уран бүтээлүүд одоо хүртэл дуулагдсаар хүмүүст хүрсээр л байдаг. Яг үүнтэй агаар нэг бурхны сургаал номлол, зурхай ухаан гэдэг хүн амьд байгаа цагт үүнээс таван махбодь хаашаа ч зугтахгүй. Энэ бүхэн шүтэн барилдлагатай учир зурхайн ёсонтой яах аргагүй холбоотой.  


-Битүүний өдөр үйлдэх гол зан үйлийн тухайд? 

 

-Гэрээ цэвэрлэх гэхээсээ илүүтэй бурхан тахилаа сайтар цэвэрлэж, сэвгүй байхад анхаарна.  

Битүүний өдөр "Балданлхам" бурханг баясгана. Лхам бурхан “Умаа хум” гэх хооронд л замбативийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой  наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэвэрлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унаа лусыг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий. Битүүний орой төв гандан хийд дээр Балданлхам бурхны зэтэр Лхамыг  үүр цайтал  уншдаг

 


 

-Бурхан урлаач хүнтэй уулзаж байгаагийн хувьд нэг зүйл асууя. Гэртээ залсан бурхандаа бид хэрхэн зүй зохистой хандах вэ, Гэрийнхээ хаана байрлуулах вэ гэдгээсээ эхлээд л? 

-Хаалганы эсрэг талыг гэрийн хоймор гэж  монгол гэрт үздэг бол орчин цагт орон сууцанд ороод аль нь гэрийн хоймор болох нь үл мэдэгддэг болсон. Ингэхээр зүг чигийн баримжаагаа алдаад байгаа юм. Тиймээс  зочны өрөөндөө бурхнаа залах нь хамгийн зөв байршил. Зочны өрөөнийхөө голд зогсож байгаад бурхан залах зүгээ тодорхойлно гэсэн үг. Унтлагын өрөө болон гал тогооны өрөөнд бурхан залж болохгүй. Хэрэв зөв зүгээ гаргаж чадахгүй бол гэрийн эзэн “Сэнгэм” бурхны тарнийг 21 удаа уншиж хоёр хурууныхаа завсраар тарниа үлээгээд бурхнаа  залах  хамгийн эрхэм зүгээ өөрөө тодорхойлж болно. Мөн бурхдыг гүнгэрваад заавал зална. Зул, хөвөн, бурхны эд зүйлс, эрхи зэргээс бусад  зүйлс  байж болохгүй. Лагшингийн шүтээн, зарлигийн шүтээн, тааллын шүтээн энэ гурав цогцоороо байж бурхны шүтээний хэсэг бий болно. Ганц бурхан, ганц судар, ганц суварга байж болохгүй. Лагшингийн шүтээн гэдэг нь бурхдууд, зарлигийн шүтээнд бурхны амаар айлдсан номлол,судар,  тааллын шүтээнд суварга багтдаг. Эдгээр цөм бүрдэж байж бурхны шүтээн бүрдэнэ гэсэн үг юм.

 

-Хаа хамаагүй хүнээс бурхан худалдаж аваад гэртээ залах нь хэр тохиромжтой вэ?

Бурхан гэдэг зүйл өөрөө зураг төдий зүйл биш юм. Бурхан урлана гэдэг нь бурхны  сургаал номлолыг дүрсэнд буулгахыг хэлж байгаа юм. Яагаад гэвэл бурхан зураг гэдэг дүрсэнд ургасан номлол учраас хүн шүтээд гэгээрэлд хүрэх замыг заадаг маш нарийн номтойгоо уялдсан. Бурхан зургийг ном мэт уншиж болно.

Сүсэгтэн олондоо анхааруулж хэлэхэд, хэрвээ бурхан урлуулах гэж байгаа бол мэргэжлийн бурхан урлаач хүн дээр сайн өдөр, сайн цаг харж  байгаад  хандах ёсон бий. Үүнтэй адил бурхан урлаач хүнд  ч гэсэн бурхны тиг татаж эхлэх, болон будаг татах өдөр, мэлмий нээх өдөр энэ бүхэн тусгай өдрүүдтэй. Буруу өдөр эхэлбэл хэзээ ч урлаж дуусдаггүй. Мөн бурхан урлаач хүн тухайн урлах гэж байгаа бурханыхаа номлол сургаалийг нь маш сайн мэддэг  байхаас гадна авшиг лүн ванг нь авсан хүн байх ёстой. 
СУИС-ийн монгол зургийн ангийг төгссөн оюутнууд, бурхны лүн ван аваагүй хүмүүс бурхан урладаг. Ингэж ван аваагүй байж бурхан хамаагүй урлаж ерөөсөө болохгүй. 

-Тиг гэхээр энгийн хүмүүс сайн ойлгохгүй байх л даа?

-Бурхан багшийг бүтээх тогтсон хэмжээ бий. Манайхан масштаб гэж хэлбэл илүү ойлгоно. Том хэмжээтэй зураг тигтэй байх шаардлагатай. Бурхан багшийн сонор дөрвөн хуруу, мэлмий нэг хурууны хагас хэмжээнд багтааж зурна гэдэг. Үүнээс өөрөөр хийвэл хэмжээ алдаатай болно. Бурхан багшийг 32 лагшин 80 найргаар шинжээд энэ тигэн дотор багтаагаад зурвал төгс төгөлдөр дүр нь гарна гэж Ганжуур Данжуурын урлахуй ухааны аймагт бичсэн. Тиг бий учраас хүмүүн төрөлхөтний хамгийн дээд дүр лагшин төгс төгөлдрөөрөө оршиж байна. Тиг гэдэг нь хүний гэгээрсэн тэр дүрийг алдаа эндэгдэлгүй гаргаасай гэсэн зааварчилгаа ном сударт заасан хэмжээс юм.
Догшин бурхдыг бүтээхийн өмнө гүйцэлдүүлэх үйл гэж хүртэл бий. Сахих ёс журмын дагуу гүйцэлдүүлэхгүй бол хилэгнэх гэмтэй. Сүншигтэй догшин бурхдыг бэлхүүснээсээ доош гарган авч явах, байршуулахад хилэгнэн догширч янз бүрийн саад барцад гардаг.

Бурхан бүтээхдээ гурван цагаан, амттаныг л иддэг. Бүтээх үедээ хилэнцтэй идээ зооглодоггүй. Амьтны гаралтай зоог барихыг хориглодог. Дээрээс нь сонгино, сармис идэхийг цээрлэдэг. Мөн бурхан урлаач хүн тамхи татаж ерөөсөө болохгүй. Харин сүү, тараг, тос, зөгийн бал, мөсөн чихэр идэж болдог. Хэрвээ мах идэх шаардлага гарвал гэмийг арилгадаг тарнийг уншаад зооглодог. Мөн бурхан урлаачийн өрөөнд хамаагүй орж, гарахыг хориглодог. Ээж, аав, эмч, номын багш гэсэн дөрвөн хүн л орж болно. Ер нь бол гурван бүдүүдүүлэх, гурван нарийдуулах, гурван шувтайлгах гээд номд заачихсан байдаг Бурхны мэлмийг нь бүлтийлгээд том зурчих юм бол бурхан урлаачийн өөрийн нүд нь тийм болдог гэмтэй. Мөн мутарыг нь урт аль эсвэл богинодуулбал  өөрийн гар хуруу нь хугарч гэмтэнэ зэргээр хилэгнэнэ. Буруу бүтээгдсэн бурханд буга чөтгөр хорогдох аюултай гэдэг шүү дээ. Үүнийг худалдаж авсан тухайн айлд  муу юм тохиолдох, өвчин хагацал, хэрүүл үл тасрана.

-"Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төв”-дөө ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Монголын уламжлалт таван их ухааны нэг аймаг болох урлахуйн ухааныг хөгжүүлэх, ,бурхан шашныг дэлгэрүүлэхийн тухайд байгуулагдсан. Бурхан шүтээн урлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор бурхан урлал, зээгт наамал,төвд хэл, уншлага, ламрин, монгол бичиг, зурхайн хичээл зааж байна. Монголоос өөр хаана ч зээгт наамал бурхан урладаггүй. Миний бие зээгт наамлыг МУУГЗ Б.Цэрмаа багшаас сурч мэдэж авсан.

Мөн бурхны шашны мөн чанараар нь таниулахын тухайд  цуврал томоохон бие даасан лекцийг ард түмэндээ хүргэсээр байна. Хамгийн сүүлд Засгийн газрын үйлчилгээний ажилчдад лекц уншлаа. Хаврын тэргүүн сарын  шинийн зургаанд буюу билэгт сайн өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа  “Хишгээ даллаж, Хилэнцээ дарахуй” номын лекц болно. Энэ үеэр  гарч байгаа жилийн засал номыг лам хуврагууд уншина. Мөн буян хишгийн даллага авна. Түүнчлэн Монголд анх удаа эд баялгийн дээд тэнгэр болсон “Замбалгарав” бурхны тахилгыг анхлан үйлдэнэ. Тасалбар Монгол бөхийн өргөөний билетийн кассаар зарагдаад эхэлсэн байгаа. Мөн 1900-1617 утсаар захиалж хотын хаана ч үнэгүй хүргүүлж авах боломжтой.

-Сүсэгтэн олондоо хандан хэлэхэд?

-“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилд залуус маань нэгэн үйлийг зорин хийх аваас бүтэх нигууртай. Хилэнцийг тэвчиж, буяндаа шамдаж явдал мөрөө нэг болгож чадах юм бол ажил үйлс тань явдалгүй бүтэх учиртай.Сар шинийхээ баяраар хишиг буянаа даллан дуудаж, буянаа арвин хурааж сүсэгтэн олон та бүхний маань санасан бүхэн номын ёсоор сэтгэлчлэн бүтэж, саад тотгор гэм бүхэн амирлан одож, сайн үйлс буяны цагаан чуулган ашид мөнхөд арвижин дэлгэрэх болтугай гэж ерөөе.

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа 

Сэтгэгдэл ( 69 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(112.72.11.122) 2017 оны 03 сарын 07

ene hun bol harvaas hytad hun baina

0  |  0
Дорж өвгөн(202.21.106.166) 2017 оны 03 сарын 06

Энд нар, сар гол зүйл биш. Тусгаар тогтнол чухал. 1915 оны Хиагтын гэрээгээр хятадууд манай тоололыг танайх дагах ёстой хэмээн тулгасан байдаг. Богд Жавзандамба хутагт 1911 оноос эхэлж цагаан сарыг Төгсбаясгалант зурхайгаар тэмдэглэ хэмээн зарилгадсан байдаг. Төгсбуянт биш шүү. Төгсбуянт бол төвд зурхай. Төгсбаясгалант бол монгол зурхай. Иймээс л бид энэ Төгсбаясгалант зурхайгаар шинэлдэг. Үүнийг эсэргүүцэж байгаа бол хужаагийн эрлийз гэж хэлэх нь зөв..Харин энэ Ухаан заяа гээч нөхөр чинь зурхайнхаа нэрийг мэддэггүй юм байна шүү дээ.

0  |  0
doko(116.114.23.59) 2017 оны 03 сарын 03

tenegzayaa bi Hubilai haaniihaa zohioson shariin zurhaigaar shinelsen. Chingis Hubilai haanii udam ugsaa erliiz ym bol hen n tegeed jinhen Mongol ym be. Bi tuvd ch bish bas hujaa ch bish.Tegeheer bi yagaad erliiz boldog ym. Tenegzaya tailbarlaad uguuch

0  |  0
Баасан(103.229.120.231) 2017 оны 03 сарын 03

Ухаантай нөхрөөс юм асууя? Юань улсын хааны зарилгаар гэжээ. Тэр хаад чинь Хубилай гаас Тогоонтөмөр хүртэл бүгд алтан ургийн Чингэс хааны үр сад биш билүү.Эрлийз гэжээ 1950 60 оны үед хэдэн эрлийз байсан байх одоо тэдний үр хүүхдүүд бас л хятдад элэгтэй байх уу? Энэ монгол цус ген ямар хүчгүй сул дорой юм бэ? Бүгд цаашаа эргээд явчдаг. Үүнд хариу хэлээч?

0  |  0
хэнч байсан яадаг юм(122.201.22.245) 2017 оны 03 сарын 03

Чиний аравнайлсан гээд рекламдаад байгаа хор чинь муухай үнэртэй бас хамаг юм тортог болгоод хордуулаад байна нөхөн төлбөр авна шүү өмхий луйварчин минь

0  |  0
үл итгэгч(122.201.22.245) 2017 оны 03 сарын 03

Хөөе мулгуу заяат минь. Замын үүд Эрээнд ямар ялгаатай болхыг хэлээд өг дөө. Дунд нь хил байгаа гэж мангуурав даа пиз минь од эрхэс хүртэл монгол хятад гэж ялгаж тусах уу өмхий хулгайч минь

0  |  0
kk(66.181.189.20) 2017 оны 03 сарын 02

дебил дурак

0  |  0
хро(202.179.31.109) 2017 оны 03 сарын 02

Ж.Эрдэнэбат м.энхболд нар яасан бол

0  |  0
uuruu xujaa(202.9.42.84) 2017 оны 03 сарын 02

ene muu chini uuruu luuxaan gej bn lee. ednii uvuu ni lav mongol nertei xujaa bsan sht

0  |  0
bb(202.72.244.172) 2017 оны 03 сарын 01

muhar suseg.hereggui

0  |  0
sss(182.222.33.168) 2017 оны 03 сарын 01

Нөхдүүдээ энэ чинь өөрөө цэвэр цусны хятад хүншүү дээ. Манайхаан иймээрхүү өдөөн хатгалганд битгийй автаарай.

0  |  0
Зочин(139.5.216.58) 2017 оны 02 сарын 27

Түрүүлж тэмдэглэсэн гээд хядат болчих уу яааг уламжлалаарай бол сарын өмнө шинлэх ёстой X( X(

0  |  0
кккк(66.181.181.202) 2017 оны 02 сарын 27

Монголчуудыг хямралд ороходл лам,бөө,сүлжээний бизнес, янханууд дороо л цэцэглээд ирэхийн.1990ээд онд басл тийм байсан.40өөс дээш насныхан мэднэ дээ

0  |  0
малнуудад(150.129.140.211) 2017 оны 02 сарын 26

төвдийн шашин ч гэх шиг. Яагаад төвдийн шашин шүтэж болдогүй юм. Эцэг өвгөд маань энэ шашиныг бусад бүх шашины дотроос дээдлэн сонгож зуу зуун жил шүтэж бишрээд ирсэн юм байгаа биз дээ. хростос гээд нэг дүүжлүүлсэн хүүрэнд мөргөөд байдаг улсууд ватиканы шашин манай шашин биш гэж хэлдэггүй биздээ. амеркууд ч тэр англиуд ч тэр ватиканыхаа папад мөргөдөг биз дээ. бид яагаад энэ шашинаа шүтэж далай багшдаа мөргөж болдоггүй юм. Үндэсний, монголын гэх юм болгон руу дайрч хоцрогдсон, бүдүүлэг, хөдөөний гэх мэтээр доромжлох нь хэнд ашигтай юм. муусайн хятадын шээснүүд, эсвэл тэнэг иван оросын бөгс дол

0  |  0
Жамсран(203.91.115.38) 2017 оны 02 сарын 25

Øмхий хунхуузууд энд сэтгэгдэл бичиж илжиг шиг орилолджээ. Харъя та нарыг Монголчуудыг хар хятадын хуудуутай зурхай руу оруулахыг чинь. Тэр еэвэн сараараа еэвэнгээ хага цохиж идээд дуугай мøртøø Ар Монголын шороог хøдøлгøж явбал барав.

0  |  0
Unen(202.21.106.114) 2017 оны 02 сарын 25

Ene uuruu du ovogtoi hytad hun.4deh ueiin hytad.tsaraigiig ni hurtel har daa.tegehdee hytad hun geheer muu bish l dee

0  |  0
иргэн(122.201.22.245) 2017 оны 02 сарын 25

Заяагүймулгуу чи дуртай юмаа аравнайлаад тэнэж яв. Чиний тэр түвд чинь гэгээрч гайхуулсан нь хаана байгаа юм.

0  |  0
zochin(59.153.114.51) 2017 оны 02 сарын 25

Нэгдүгээр сарын 27-д өргөлөө өргөж, замаа зассан. Олон жил ингэж зөв өдрөө ёслож байна. Одоохондоо ихэнх нь 2 сард цагаан сар гээд байгаа болохоор золголтоо бол хийнэ. Ер нь монголчууд уулзаагүй хүнтэйгээ зун тааралдсан ч золгодог шүү дээ. Хамгийн гол нь зөв өдрөө, замаа зассаж өргөлөө өргөх нь чухал.Энэ залуу, Тэрбиш нарын буруу . Би МОНГОЛ хүн. Монголчуудаа эрлийз гээд байна уудаа, Ухназаяа лам аа.

0  |  0
Ppppp(222.111.67.5) 2017 оны 02 сарын 25

Монголчуудыг талцуулж хагардуудсан халтайсан Тэрбиш, Тэнэгзаяа мэтэд гений шинжлэгээ хийхэд зоолттой түвд тангад цус гарна шүү. Өмхий хар тангадын хойчис та нар тамдаа зовох цаг ирсэн. Орлого чинь бууж та хэдэд толгой угаалгах хөх тллботууд цөөрчнэ

0  |  0
Данзаа(66.181.187.203) 2017 оны 02 сарын 25

ухаанзаяа ч гэх шиг энэ муу балин юу юм чи өөрөө хэн юм эрлийз байж мэднэ шүү чи лаларын ламаа ! зайл чинии юм мэддэг ч гэж юу бдий сда!

0  |  0
м(66.181.189.20) 2017 оны 02 сарын 25

өө тэнэг амьтан бна ш дэ.

0  |  0
Zochin(202.70.46.229) 2017 оны 02 сарын 25

Zuliin tosnii reklamandaa l togkoj uz. Bvlt bvlt hanz hanz yaz yaz usrehiin.

0  |  0
Ухаантан Ухнанзаяа(202.131.246.26) 2017 оны 02 сарын 25

Монголчууд эрт дээр үеээс байгал дэлхийгээ шүтэж ирсэн ард түмэн. 2017.01.27 нд хаврын тэргүүн сар гарсан нь маргаангүй үнэн юм шүү !!!!!! Ухаанзаяад болон Монголын үзмэрч зурхайч нэр зүүсэн мунхруулагч нарт хандаж хэлэхэд: Т а нарын худал үнэн ярьсанаас болж ард түмэн маань буруу шинэлээд багаггүй хугацааг үдэж байна. Өдрөөр зөрдөг байсан бол бүүр сараар зөрдөг боллоо. Энэ буруу зөрүү шинэлснээс болж ард түмний амьдрал дорой буурай буруу зөрүү яваад байна.

0  |  0
erliizvvd heden vye (203.91.115.42) 2017 оны 02 сарын 25

Erliizvvd heden vye damjuj Mongol tsustai boldog be

0  |  0
Илүүзаяа(182.160.2.229) 2017 оны 02 сарын 25

Новшын пизда на-хуй Ухаанзаяа битгий хуц

0  |  0
аааааа(66.181.185.161) 2017 оны 02 сарын 25

даанч ухаан заяасангүй

0  |  0
oouna(182.160.35.170) 2017 оны 02 сарын 25

нүглээ үл тэвч гэдэг чинь юү гэсэн үг вэ ойлгосонгүй хэдхэн мөрний доор нүглээ тэвч гээд биччихсэн байх юм

0  |  0
УХААНТ ХҮН(222.111.67.5) 2017 оны 02 сарын 25

Овоо юм уу гэсэн чинь овоолсон баас юмаа энэ МУЛГУУЗАЯА ЧИНЬ. ОДОО БОЛИО ШИНЭ ЦАГИЙН ДҮРЭЭ ШИНЭЧИЛСЭН ШАР ХУВАЛЗНУУДАА МОНГОЛЧУУДЫГ ИДЭЖ ШУЛЖ ХАНАХ БОЛООГҮЙ ЮУ????? СҮҮЛИЙН 200-300 ЖИЛ МУНХАРУУЛЖ СОРЖ ШИМЛЭЭ.ОДОО БОЛИО ХАР ТАНГАДЫН ХОЙЧИС УХААНЗАЯА НЭРТЭЙ ЛҮДЭЭ ТАМ РУУГАА ТРНИЛ ӨМХИЙ САНГАСВАА МИНЬ!!!!!!!!!

0  |  0
Tuvden(49.0.214.224) 2017 оны 02 сарын 25

Medvel zokhikh saikhan zuil baina bayarlalaa.Ugaasaa odoo l neg dulaarch bna shuu dee.Ingeed bodokhod argagui l zuv bna gej bodoj bna.

0  |  0
He he (199.212.87.11) 2017 оны 02 сарын 25

Burhan bagsh hezee ch zurhain talaar yum yariagui. Tsahar gevsh bish sumbe hamba ishbaljir gedeg hun tugsbuyantiig hiisen. Ichmeer yum

0  |  0
Үнэншт(193.6.53.159) 2017 оны 02 сарын 24

Үнэн үнэн. Тэд нар чинь бүр хэдэн үeэрээ Монголд сууж эрлийз хурлийз болсон ч eэвэн сар гээд тэмдэглэж байхыг нь нүдээрээ харсан

0  |  0
Kkk(108.92.149.73) 2017 оны 02 сарын 24

Mongolchuudiin shine jil zaaval hujaatai adil baih yostoi yumuu.Shine jil bol uls ,undestenii ulamjlal.soyol yalgaatai,ter utgaaraa uls ornii tusgaar b a idaliin velegdel bolj irsen.hujaagiin toololiig aziin toolol gej anduurahaa bolichih.tegee l boloo.Arabiin shine jil ,enethegiin shine jil,europiin shine jil,evrein shine jil,kazakiin shine jil geed bugd tsag hugatsaanii huvid uur uur,bas undesnii ontslogtoi bna.Getel mongolchuudiig zaaval hujaatai adil bolgoh geed zutgeed baihiin uchir yun.Veitnam,Solongosuudiin huvid hyatadiin haraat ulsaar urt hugatsaand yavj irsen uchiraas Min,Yuanii tool

0  |  0
Монгол(202.9.40.178) 2017 оны 02 сарын 24

Юм мэдэхгүй байж юун том дугарана вэ?

0  |  0
zz(103.229.122.235) 2017 оны 02 сарын 24

hutsana biz .....chi uuruu tsever uu te,,,

0  |  0
Төвд лам(66.181.184.203) 2017 оны 02 сарын 24

Харваас түвдийн шээс. Гандангийн боожгой чинь яс үндэс яривал өвгөдийн чинь ясыг чинь олоод гаргаад ирэх ч юм бил үү. өөрийгөө толинд сайн хар. цэвэр монгол чам шиг мантуун царайтай байдаггүй юм шүү

0  |  0
zochin(202.179.23.201) 2017 оны 02 сарын 24

сар гариг эрхэс нэг л баймаар юм. манай шашныхан азийн бүх орны шашны зүтгэлтнүүдээс илүү мундаг юм байна гэж ойлголоо зөв үү. тэд нар буруу шаагаад байгаа юм байна л даа

0  |  0
доок(203.91.115.40) 2017 оны 02 сарын 24

Эрлийзүүд ч гэх шиг лам ламынхаа ажлыг хийлдээ битгий ард түмнийг арьс өнгө яс үндсээнр нь ялгаж яриад бай.ламхай минь.үзлээсээ эсрэг юм яриад байхын чи лам уу мал уу ламал!

0  |  0
guest(202.9.41.215) 2017 оны 02 сарын 24

НОВШ царайтай MOTHERFUCKER вэ, юун эрлийз.... долоон уулын цаагуур далд ороорой ЧИ ...

0  |  0
zochinЗочин(116.44.154.116) 2017 оны 02 сарын 24

zov yum yrisan bina erliizuud say hytad saraa temdeglesen gedeg unen baih

0  |  0
Зочин(103.212.116.219) 2017 оны 02 сарын 24

Юм болгон дээр хэрэлдэнэ монгол бол мөхөж байгаа үндэстэн хэзээ ч шинэлсэн яадын дур дураараа л болно биз удахгүй хятадын эрхшээлд ороод тэр азийн орнуудтайгаа адилхан шинэлэхээс хойш

0  |  0
Зочин(93.91.80.7) 2017 оны 02 сарын 24

Ухаанзаяа биш тэнэгзаяа гэвэл таарах юм байна

0  |  0
xv (202.9.41.120) 2017 оны 02 сарын 24

Turuulsen etsegteige ehelj zolgohgvi lam bagshda ochij murgun zolgoh um baina l daa.....er n bol ali ch shashin yabtsgvi ym bna mynhryylga ynshaad bsan chin

0  |  0
ard(49.0.135.140) 2017 оны 02 сарын 24

Tsag toololdoo gol ni bish hyatadyydaas bid uur gesen sanaagaar l shinelj baigaa gedgiig oilgotsgoo ldoo tymeen.

0  |  0
зочин(59.153.114.51) 2017 оны 02 сарын 24

Ухаанзаяа.. Өөрийг чинь нас залуу ч гэсэн Та гэж хүндлэн дараах саналаа хэлмээр байна. Манжийн дарлал, шарын шашин гээд олон жил мунхруулсан түүх байнаа. Одоо хавар болоод цаг дулаарч байна. Цаашдаа хэлэх үг, ярих яриа, суртачилгаандаа анхаар. Монголчууд хэн зөв, хэн буруу яриад байгааг мэднэ шүү дээ. Тун удахгүй азийн орнуудын цаг тооллол зөв гэдгийг мэдэх болноо. Түвдүүд ч гэсэн цаг тооллолоо өөрчлсөн шүү дээ.

0  |  0
зочин(59.153.114.51) 2017 оны 02 сарын 24

Энэ юу яриад байгаа юм бэ?. Эрлийзүүд ч гэх шиг. Намсрай гэдэг хүний хэлээд байгааг нь Тэнгэр, онгодууд зөв гээд хэлээд байна шүү дээ. Буруу өдөр зам мөрөө гаргахыг номлоод байгаа Тэрбиш та нар харин Түвд нартайгаа сөнөвөл таарна. Монголчууд мөнх тэнгэрээ шитэж амьдардаг. Ингэж хүмүүсийг мунхруулж мөнгө зоос олдог аргаа зогсоо.

0  |  0
7777(202.179.27.235) 2017 оны 02 сарын 24

Hutsaad baih yum. aziin buh oron 1sard hiisen.

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 02 сарын 24

ТИЙМЭЭ, ХЯТАД БОЛ ОЛОН ЖИЖИГ ВАНТ УЛСЫН НИЙЛБЭР ШҮҮ ДЭЭ. МОНГОЛ БОЛ АГУУ ГАЙХАЛТАЙ ТОМ, ТҮҮГЭЭР Ч ҮЛ БАРАМ ГЕНИЙН ГАЙХАЛТАЙ АРД ТҮМЭН ГЭХДЭЭ МОНГОЛ МОНГОЛЧУУД ЦАГААН САРАА ХИЙГЭЭГҮЙ БАЙХАД ХЭН Ч ТҮҮНИЙГ ЭХЛЭХ ЁСГҮЙ ГЭДГИЙГ ДЭРСЭН ШААХАЙТ ХАР ХЯТАДУУД МЭДЭХ Л ЁСТОЙ ДОО. САНААТАЙГААР ЦАГ НЬ БОЛООГҮЙД ХАР ХЯТАДУУД ХИЙСЭН БАЙНА ДАА. ГЭХДЭЭ ХЯТАД ХҮНИЙГ ХОЙМОРОО ГАРГАХ ЁСОН ҮГҮЙ САНАЖ ЯВАХАД ИЛҮҮДЭХГҮЙ ШҮҮ

0  |  0
зочин(103.9.90.226) 2017 оны 02 сарын 24

Овоо гайгүй юм болов уу гэтэл шал тэнэг юм байна даа. Хятадын цагаан сар гэж ярихаасаа илүүтэйгээр азийн буюу дорно дахины цагаан сар гэвэл зоистой шүү дээ. Япон, Солонгос, гээд л Вьетнам ч бас байхад ганцхан хятадынх мэтээр яриад эрлийзүүдийнх гэх нь тэнэг хэрэг. Нөгөө талаасаа нар сарны хөдөлгөөн, дулаарал эд нарыг ажиглавал хавар болсон мэт дулаахан цас хайлаад байхад ингэж муйхарлаж, болохгүй. Гагцхүү Богд хаан хятадтай хамт баярлахгүй гэсэндээ сонгосон тоолол болохоор л хүндэтгэж байгаа болохоос мэдэхгүй дээ биш шүү дээ.

0  |  0
зочин(103.229.120.250) 2017 оны 02 сарын 24

Бурханыг харсан хүн байна уу. Зүгээр нар,сар гаригын нөлөө байж болно оо. Хэлийг нь ойлгохгүй ном уншаад байдаг. Уг нь шашин бол хар тамхи гэж Маркс хэлсэн. Германы философийг одоо ч үзэж байна. Орос, АНУ-гийн философи гэж байхгүй. Бөө бол бүр сонин холдоогүй бүр ойрхон байгаа сүнстэй яриад байгаа юм уу гэлтэй. Сайчууд нь огторгуйд хол оршдог юм болов уу.

0  |  0
зочин(103.229.120.250) 2017 оны 02 сарын 24

Бурханыг харсан хүн байна уу. Зүгээр нар,сар гаригын нөлөө байж болно оо. Хэлийг нь ойлгохгүй ном уншаад байдаг. Уг нь шашин бол хар тамхи гэж Маркс хэлсэн. Германы философийг одоо ч үзэж байна. Орос, АНУ-гийн философи гэж байхгүй. Бөө бол бүр сонин холдоогүй бүр ойрхон байгаа сүнстэй яриад байгаа юм уу гэлтэй. Сайчууд нь огторгуйд хол оршдог юм болов уу.

0  |  0
Zochin(66.87.76.115) 2017 оны 02 сарын 24

Havar 1 sariin ekhend irsen.icheenees amitan garsan.

0  |  0
1(202.180.216.162) 2017 оны 02 сарын 24

ТЭНЭГЗАЯА Ч ШААЖ ӨГӨХ ЮМАА,

0  |  0
Top