Д.Медведев шинэ “Хүйтэн дайн” эхэлсэн гэж хэлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 25

Дэлхий даяар хаа сайгүй болж байгаа орон нутаг, бүс нутгийн чанартай дайн, мөргөлдөөнийг ерөнхийд нь нэгтгэн “Дэлхий нийтэд нүүрлэж буй тогтворгүй байдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сэдэвт хэлэлцүүлэг болжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев энэ талаар илтгэл тавьсан бөгөөд ОХУ, Умард Атлантын цэргийн эвслийн харилцаа илт хөндийрч, “хүйтэн дайн”-ы хэмжээнд хүрсэн гэж мэдэгджээ. Тэрээр илтгэлдээ “Өнөөдөр УАЦЭ-ийн баримталж буй бодлогыг харахад ОХУ-ын хувьд хаалттай, нөхөрсөг биш уур амьсгал ноёлж байна. 1962 оноос эхэлсэн “Хүйтэн дайн”-ы он жилүүд 25 жилийн өмнө төгсгөл болсон. Тэгвэл одоо шинэ “Хүйтэн дайн” эхэлсэн гэж хэлэхэд буруудахааргүй болжээ. Заримдаа би одоо 2016 он бил үү, 1962 он юм болов уу гэж гайхах юм” хэмээн онцлон тэмдэглээд, дэлхий нийтийн тогтвортой байдлыг хангахын тулд УАЦЭ болон Европын холбооны цаашдын бүтэц, зохион байгуулалтын талаар нэн даруй уулзалт зохион байгуулах шаардлагатай байгааг сануулсан юм. Олон байгууллага, олон дарга нартай байгаа явдал яриа хэлэлцээрийг үр дүнгүй болгох сул талтай гэдгийг тэрээр онцлон анхааруулсан билээ.

УАЦЭ, ОХУ-ын харилцаа Крымын үйл явдлаас хойш огцом хүйтэрсэн. Эвслийн зүгээс ОХУ-ыг “Салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлэх замаар Украины нэгдмэл байдлыг алдагдуулсан” гэж буруутгасан нь харилцаа хүйтрэх гол шалтгаан болсон юм. Харин ОХУ УАЦЭ-ийг Украины асуудлаас арай өмнө өрнөсөн “Европын холбоог дорно зүг тэлэх” бодлоготой холбож буруутгадаг билээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
КЮБА(202.9.40.65) 2017 оны 03 сарын 02

Хүйтэн дайнаас Монгол улс хожно.

0  |  0
ииии(66.181.186.145) 2017 оны 03 сарын 02

НАТО л гээчдээ

0  |  0
Үйлст(49.0.216.33) 2017 оны 02 сарын 28

Хүн төрөлхтний эрт эдүүгээгийн түүх нь гагцхүү өмч хөрөнгө,газар нутаг бялгийн төлөөх тэмцлийн түүх байсан,Цаашдаа ч тийм байсаар бөйх болно.Энэ дэлхийн хүн төрөлхтөн байтугай нэг гэр бүлийн хоорондын зөрчил тэмцэл байсаар байна.Тийм учраас дэлхийн улс орнуудын хооронд зөрчил,тэмцэл,дайн байлдаан байсаар байх болно.Гагцхүү монгол улсын хувьд ямар зарчмыг баримтлах вэ гэдгийг л маш зөв оновчтой тодорхойлж,түүнийгэн чанд мөрдөх хэрэгтэй.Ийм хөгжлөөр буурай орны хувьд дотоодын эв нэгдэл онцгой чухал бөгөөд мөрөөрөө байж,ихмгүрнүүдийн маргаанд оролцохгүй байх нь нэн ач холбогдолтой.

0  |  0
мийгаа(182.160.34.84) 2017 оны 02 сарын 25

У А Ц Э мундаг орчуулжээ.Гэхдээ үүнийг орчуулах шаардлага байв уу,хуулагчаа!

0  |  0
Баяр(66.181.160.28) 2017 оны 02 сарын 24

түүх давтагддаг

0  |  0
Таны нэр(202.179.31.242) 2017 оны 02 сарын 24

хүйтэн дайн хэзээ ч завсарлаагүй

0  |  0
Таны нэр(202.179.31.242) 2017 оны 02 сарын 24

хүйтэн дайн хэзээ ч завсарлаагүй

0  |  0
Top