Монголчууд дэлхийн анхны террорист байгууллагыг УСТГАЖ БАЙЖЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

Ассасинчууд буюу амиа золиослогч, мансуурагч, алан хядагчид нь МЭ-ний 1094 онд Хасан Сабах буюу уулын өвгөдийн удирдлаган дор нэгдсэн гэдэг. Тэд бол хүчтэй мансуурагчид бөгөөд 13-р зуун хүртэл 300 шахам жил лалын ертөнцийн хаад ноёд, эрх мэдэлтнүүдийг айлган сүрдүүлж, тэднийг устгаж яс маханд нь шингэтэл нь айлгагчид байсан юм. Түүх бичгүүдэд өгүүлснээр Сабах гэгч нь идэр залуусыг диваажин мэт цэцэрлэгт мансууруулан, цэнгэлийн дээдийг амтлуулсны дараа Эзэн ноёныхоо төлөө амиа өгвөл үнэнхүү жаргалыг эдэлдэг хэмээн итгүүлэн, мэргэжлийн дээд зэрэглэлийн алуурчин болгон бэлтгэдэг байв. Эдгээр идэр залуус маш сайнаар бэлтгэгдэн янзан бүрийн дүрд хувирсаар эзнийхээ зааж өгсөн хэнийг ч алахад бэлэн болдог болсон төдийгүй, аллага ч амжилттай болж чаддаг байж.

Уулын өвгөд нь Ассасинчууд буюу амиа золиослогчид хаад ноёдыг устгахад нь зөвхөн хутга гардуулдаг байсан нь тэдний даалгавраа гүйцэтгээд үхэх даалгавартай байсантай холбоотой. Тэд Иран, Ирак, Египед, Сири, Туркийн, бүр яваандаа Европийн ихэс дээдсийг айлгах болсон бөгөөд гагцхүү 13-р зуунд Монголын Хүлэгү хаан тэднийг арга сүвэгчлэн устгаж, Баруун Ази болон зүүн Европийн ихэс дээдсийн сэтгэлийг амраасан юм.

Исмайлитуудын нууцлаг эзэнт улсыг 8 уулын өвгөн залгамжлан удирдсаны хамгийн сүүлчийнх нь Али Аддин Мухамед хэмээх Хуршах байжээ. Сельжукийн султан Малик Шах, Хорасаны султан Санжар гэх мэт олон хаад язгууртнууд уулын өвгөдийн нэвтэршгүй цайзыг эзлэн авч даран сөнөөхийг эрмэлзэж байсан ч тухай бүр амжилтгүй болж байв. Их замын дээрэмчин тонуулчин хэн бүхэн уулын өвгөдөд үйлчилж хариуд нь түүний ивээлийг олж байжээ. Уулын өвгөдийн хүч чадлыг харуулсан ганц жишээг дурьдахад, Дундад Азийн худалдаачдын зүрхэнд шар ус хуруулсан цөлийн цуугай дээрэмчин Орбасийг Хорезм шахын цэргүүд баривчлан Самаркандын зээлд цаазлан хороох болоход “Уулын өвгөн” Шах руу захиа илгээн заналхийлэн суллуулжээ. Ассассинуудын нууц эзэд хэдий нас залуу байсан ч ялгаагүй “Уулын өвгөн” гэж нэрлэгдэж байсан ба хамгийн сүүлчийн уулын өвгөн Чингис хааны үед 20 гаруй настай байсан ба Хүлэгү хааныг перс дэх аян дайн эхлэх үед 60 нас өнгөрөөд байжээ. Багдадын халиф төдийгүй лалын ертөнцийн олон хаад, ноёд монголчуудын хүчээр ассассинуудыг даран сөнөөлгөхийг хүсэх болов.

Уулын өвгөдийн хорлонт ажиллагааг Чингис хаан Хорезмд хийсэн аян дайныхаа үед анх дуулж мэджээ. Өгөдэй хааны үед уулын ард түмнийг байлдан номхруулахаар илгээгдсэн монголын хээрийн цэргийн ангиудаас зарим хэсэг нь явуут исмайлитуудын цайзуудыг довтлон эзлэхийг эрмэлзсэн ч амжилтгүй болж үлэмж хохирол амсан ухарчээ. Энэ явдалд урамшсан “Уулын өвгөн”: “..ассассины чичлүүр хутгаас хэн ч зайлахгүй” хэмээн Монголын Их хааныг сүрдүүлэхийг оролдож байжээ. Бусад олон газар хийж байсан аян дайн болон дотоод зөрчлөө цэгцэлсний дараа Мөнх хаан өөрийн дүү Хүлэгүг Персэд илгээхдээ 2 гол үүрэг өгсний нэг нь исмайлитуудыг ямар ч үнээр хамаагүй даран сөнөөхийг тушаажээ. Монголчууд хэдий хүч чадал ид үедээ явж байсан ч дангаараа уулын өвгөдийг дарах нь хүнд зорилт байсан тул Хүлэгү ираны захирагч нарыг эрх сүрээр далайлган хамсаатнаа болгон авчээ. Ийнхүү хүчээ бэхжүүлсэн монголын арми исмайлитын хот суурин, цайз бэхлэлтүүдийг бүгэн гурван жилийн турш шат дараалан дайран эзэлсээр “Бүргэдийн үүр” хэмээх “Уулын өвгөн”-ий байрладаг Аламутын гол цайз бэхлэлт рүү 2500 шилмэл цэргийг илгээжээ. Аюул занал толгой дээр бууж ирснийг ухаарсан уулын өвгөн өршөөл эрж хүлцэн дагахыг мэдэгдсэн захидлыг Хүлэгү хаанд илгээсэн боловч нэгэнт хожимдсон байв.

Байгалийн нэвтэршгүй саад, хүчтэй хэрэм бэхлэлтээр өвч тоноглогдсон уг цайзийг 500 ассассин-алуурчин, 2000 цэрэг хамгаалж байсан боловч олон дайн, тулааныг үзэж хатуужсан монголын дайчид цайзын ханыг хэд хэдэн газар сэтлэн цохиж, том бамбайгаар халхлан дайран орж шийдсэн ассассин-цэргүүдтэй амь өрссөн цуст тулааныг өрнүүлэв. Эзэн захирагчийнхаа төлөө үхлийг юман чинээ эс тоодог ассасин-цэргүүд амиа зөвхөн үнэтэй өгөхийг бодон ширүүн эсэргүүцсэн тул монголчууд гадагш хэнийг ч гаргахгүй нягт хүрээлэн дотогшоо хумин алалдан тулалдсаар цайз дотор нь гол хүчийг хэдэн хэсэг тасдан бүсэлж салган гарцгүй болгосон авч бууж өгөлгүй тулалдсаар байсан тул толгой дараалан устгасаар эцэст нь эсэргүүцлийг бүрэн нухчин даржээ. Монголчууд их хааны зарлиг ёсоор уулын өвгөнийг ямар ч үнээр хамаагүй амьдаар барих ёстой тул эхэндээ цайзыг дээрээс доош шалгаж нэгжсэн боловч олсонгүй, гэрчлэн заах этгээд ч таарсангүй. Гэвч нүсэр цайзийн доод давхаргаас сүүлд нь цэвэрхэн царай зүс, хувцас эдлэлтэй 100 орчим лалуудыг бөөнөөр олзолж хороохыг завдсан боловч тэдний дундаас нэгэн настайвтар хүн босч ирээд “Эднийг бүү хороогооч. Би “Уулын өвгөн” Хуршах байна. Эд нар цөмөөрөө миний хүүхдүүд юм.” гэж өгүүлжээ. Ийнхүү эцсийн бүлэгт тэрбээр өөрийгөө илчилжээ.

“Уулын өвгөн”-ийг амьдаар олзолж чадсан монголчууд эмс хүүхнүүдийг ялгаад бусдыг нь хүйс тэмтрэн устгаж, уулын тагт цайзуудыг цөмийг нураан газартай тэгшилжээ. Олзлогдсон Хуршахыг Хүлэгү хааны тушаалаар 1257 оны 3 дугаар сард Мөнх хаанд хүргэхээр Хархорум руу илгээсэн боловч замдаа амь үрэгдСэн байна. Их хаанд хүргэх хэн бүхэнд гар хүрэхгүй гэсэн Их засаг хуулийн заалтыг чанд мөрддөг байсан ч харгалзан хүргэж явсан монгол цэргийг “Уулын өвгөн” ховсдож эрхшээлдээ оруулахыг оролдсон нь амжилтгүй болж сэлмээр цавчуулж үхсэн гэдэг. 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 44 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.19.210) 2019 оны 01 сарын 11

Энэ бол бодит үнэн түүх. Монголчууд маань энэ террорыг устгахаас гадна Христийн шашныг ч аварч явсан юм. Түүх түүхээрээ л байдаг. Өндөр Заяат Эрэлхэг Өвөг Дээдэстэй билээ Бид. Бахархмаар

2  |  0
Амраа(202.21.120.205) 2019 оны 01 сарын 02

Балдан гэж энэ нөхөр монгол хүн бишээ. Монголын эзэнт гүрний үед ямар ч хамгаалалтгүй нэгэн бүсгүй хүн их хэмжээний алттайгаар хаа ч хүрсэн айх аюулгүй явдаг байсан гэдэг. Ер нь бол дамаскаас зүүн тийшээ солонгос хүртэл уртрагаараа шүү

0  |  0
Балдан(202.9.44.49) 2019 оны 01 сарын 01

Монголчууд нь өөрсдөө терорист улс байсан. Бусад орнуудыг алж талж дээрэмдэж, түйвээж. Террорист улс нь террорист бүлгэмийг устгасан л байна. Гайхаад айх зүйл алга.

0  |  0
Kino kino(103.57.92.26) 2019 оны 01 сарын 01

Kino kino. Uumuus ulgert itgeed l

0  |  0
zorigoo (64.119.26.4) 2018 оны 12 сарын 31

niitleliin ner ni taalagdsangue

0  |  0
Чинбаа(66.181.161.23) 2018 оны 12 сарын 31

Террорист гээд байгаа хүмүүсээ мэдэж ойлгодог болчоосой Амёрик Англи мэт улсуудын төрийн бодлогоор өөрөөр хэлбэл булаан эзлэгчид шинэ колоничлогчдын хувьд тэд алан хядагчид Өөрийн ард түмэндээ эх орончид шүү дээ

0  |  0
Д.Хүрэлбат(103.229.121.92) 2018 оны 12 сарын 31

Гайхамшигтай эрин зуун. ”Судрын чуулган” зэрэг Монголтой холбоо бүхий олон сурвалжид дурдагддаг ч ийм сайхан дэлгэрүүлэн өгүүлснийг харж байсангүй. Бахархал, талархал зэрэг төрлөө. Зохиогчид амжилт хүсье.

0  |  0
Чанд(203.91.115.40) 2018 оны 12 сарын 31

Муу бүхэн сөнөх жамтай

0  |  0
2017(66.181.180.81) 2017 оны 04 сарын 01

МИНИЙ ПОСТЫГ ХУУЛААД ТАВЬЧИХСАН БАЙНА. ЗУРАГТАЙ НЬ

0  |  0
jjjj(202.126.89.246) 2017 оны 02 сарын 25

orda geed oros kazagstanii hamtarsan kinoog uzee gej helmeer bna

0  |  0
Хөх(202.70.46.216) 2017 оны 02 сарын 25

Өчигдөр лалын ертөнцөөс шүүж үзсэн бичлэг дээр монголчууд лалын улсууд болох Иран Ирак Турк гэх мэт улсуудад дайлаар орохдоо хайр найргүй алан хядлага хийж байсан тухай бичлэг үзсэн жирийн ард түмнийг лалын соёлын цөм болсон Самаркандыг юу ч үгүй болгож байсан одоог хүртэл ийи хядлага өөр болоогүй 40- өдрийн турш зогсолтгүй хүн алсан гээдл яриад байсан Уг дайн Хүлэгү хааны хийсэн алан хядлага гэх шиг.. тэгвэл энэ тухай ярьж байжээ. Би өөрийн улсын хааныг тийм харгис байсан гэдэгт гайхаад байсыма. Дайснаа хүртэл өршөөж чаддаг монгол хаадтай үндэстэн шүү дээ. Агуу дээдсээрээ бахархаж байна.

0  |  0
unshigch.(202.9.42.96) 2017 оны 02 сарын 25

End zugeer l tuuh uguulj bn.

0  |  0
Воогий(202.21.106.111) 2017 оны 02 сарын 25

наЙзуудаа өөр дээрээ битгий гал дуудаарай бидэнд энэ л дутаж гэнэ лал гэдэг ойлгомжгүй шашин хэнийг хайралдаггүй алдагаараа алдартай шүү чингисиын үед баатарлаг бсан байж бно харин одоо. Бол тиим хүмүүс бхгүй болсон лалынхан хэзээд хэний дүрээт орж ирээд бөмбөг тавихыг мэдэхгүй шүүдээ .......

0  |  0
concerned(158.181.199.194) 2017 оны 02 сарын 24

odoo naad ismailuutuyd chini agha khany udirdlaga dooroo tov azi, pakistan, canadad ikh behjsen shuu! afghand hazaraguud, tajikistand uulyn badagshanyhan bugd ismailituyd baij agha khanygaa oorsdiin ezen gej uzdeg. bolovsrol, niigmiin asuudald mash ikh mongo hayaj agha khany sang baiguulaad zaluuchuud ni dor hayaj 3 heleer yaridag edgeer ismailituud. suni shieyt 2 ursgalynkh ni shiyetuud ni yum shuu, tuuhee martaagui l bgaa, demii yum sohoj hereggui ee.

0  |  0
Зочин(122.201.21.252) 2017 оны 02 сарын 24

Солиорч байж алуулах нь Тэнэгүүд л өөр дээрээ гал дууддаг юм Хэрэгтэй хэрэггүй юм бүү бичиж бай

0  |  0
Zochin(119.77.120.173) 2017 оны 02 сарын 24

Uug n hiij chadval goy kino garnadaa

0  |  0
одоо чадахгуй ээ(122.201.22.83) 2017 оны 02 сарын 24

Би ч энэ тухай дээр уед уншиж байсан харин одоогийн лалын террористуудыг америк оросууд оорсдоо санхуужуулж зэвсэглэж оогшуулэн байлдаж байгаа учраас устгаж чадахгуй цаана нь нефьтийн зах зээлийн толоо орсолдсон дайн ш дээ нохдоо

0  |  0
бббб(202.179.27.162) 2017 оны 02 сарын 24

Манай монголчууд мундаг шүү ха ха

0  |  0
Zochin(66.181.178.150) 2017 оны 02 сарын 24

Medee shaahaa boli tehuu ydaj eh survaljaa durd

0  |  0
Top