Ерөнхийлөгчийн сонгуульд тэд өрсөлдөх үү?

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

Монголчууд бид баярлаж явсаар нэг л мэдэхэд дараачийн ерөнхийлөгчөө сонгох шийдвэрлэх сонголт хаяанд ирээд байна. Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа эрхэмүүд захаасаа ил болсоор, зарим нь дэвшинэ гэдгээ ч мэдэгдсэн. Монгол Улсад жинхэнэ удирдагч ус, агаар мэт хэрэгтэй байгаа энэ үед бид л зөв сонголтыг хийх ёстой.

 

АТГ-ын үүдээр эргэлдэж байгаа Н.Алтанхуяг өөрийгөө Ерөнхийлөгч болоход хангалттай гэж үзэн нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Н.Алтанхуяг гэж хүний намтарыг мэдэхгүй Монголчууд ховор. 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож 1998 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар, 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар ажиллаж улмаар 2012-2014 онд Монгол Улсын 27 дахь ерөнхий сайдыг хүртэл хийж явсан шийртэй эр. Ардчилсан намын тав дахь даргаар 2008 онд томилогдон ажиллаж байсан эрхэм “Шинэчлэлийн засгийн газар” хэмээх сайхан сонсголонтой засгийн газрыг байгуулан ажилласан ч тусыг эс олж татан буугдсан. Түүний төрд байх хугацаанд идэж, уусан янз бүрийн зүйлийг бичвэл бүтэн ном багадана. Ямар ч байсан намын нөхдөө үзэж чадахаа байгаад сүүлийн үед уснаас хуурай гарах гэж нилээн л зүдэрч яваа. Надад ноцтой баримтууд байгаа гэж өөрийгөө аргацааж яваа нь үнэн. Нөгөө хэд нь ч шууд шоронд аваачаад хийж чадахгүй АТГ-ын үүдэнд суулгаж өөрөө ухаараад дуугүй болохыг нь хүлээж байгаа дүр зураг харагдана.


Нэр дэвшигчдээс сонирхол татаж байгаа дараагийн эрхэм бол нэгэн цагт төрийн тэргүүн байсан Н.Энхбаяр. Энэ хүнээс гавьяа ч, гай ч үнэртэнэ. Хэрвээ Н.Энхбаяр МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл анх удаа ял эдэлж байсан хүн Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн тохиолдол болно. Тийм ч учраас өнгөрсөн онд өөртөө зориулж хууль боловсруулж байлаа. Энэ хууль нь “өмнө нь ял эдэлж байсан хүн ялын хугацаагаа дууссан буюу цагаатсан тохиолдолд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно” гэх утгатай хууль байлаа. Гэвч МАН гарч ирээд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн хэрэгжих байсан энэ хуулийг энэ долдугаар сарын 1-н болгон хойшлуусан. Тэгэхээр манай хүний хар намтар түүнийг ерөнхийлөгчийн сонгуулиас хасаж байгаа юм. Гэхдээ юу болохыг нь бурхан ч мэддэгүй манайх шиг улс төртэй ийм нөхцөлд өрсөлдөөд явж байхыг үгүйсгэхгүй. Шоронд суугаад гарч ирэхдээ “би ард түмнээсээ уучлалт гуйж байна” хэмээн төгс гэгээрсэн хүн нэг юм бодож л яваа.


Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл гарах магадлал хамгийн өндөр гэж үзэж байгаа хүн бол МАН-ын дарга М.Энхболд. “МЭК” компаний судалгаа түүнийг МАН-аас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хэмээн дүн гаргасан. Энэ нь ч оргүй яг одоогийн улс төрд хамгийн нөлөөтэй боломжтой хүн нь яах аргагүй М.Энхболд. Нам нь олонхи болчихсон дээрээс нь түүний рейтинг ч өндөр байгаа. МАН-аас өөр нэгэн эрхэм байгаа нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж магадлал М.Энхболдоос бага ч бас л хүлээлт үүсгэж байгаа хүмүүсийн нэг. Аливаа асуудлаас хол байж хамаг булхиаг нь мэдчихээд хажуунаас нь шүүмжлэн суудаг эрхэм ерөнхийлөгчийн сунгаанд хүч үзэж магадгүй л хүний нэг. Ямартай ч Ардын намаас ерөнхийлөгчид өрсөлдчихмөөр санагдаж байгаа хүн бишгүй л байгаа байх. Мэдээж хамгийн боломжтой хүн нь намын дарга М.Энхболд.


Сонгуульд ялагдаад намын даргадаа гоморхож, намын дарга нь ч уйлах нь холгүй бөөн юм болж шинэ даргаа дөнгөж саяхан сонгоод байгаа. Ардчилсан намаас шинэ дарга С.Эрдэнэ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хүний нэгээр мөн нэрлэгдэж байна. Хэдий түүний хувьд боломж маш бага харагадаж байгаа ч мөнгөтэй хүн нэг үзээд алдахад хоосорчихгүй нь лавтай хэмээн бодож суугаа. Болохгүй бол Баянгол дүүрэгтээ хэдэн компанид газар шийдээд өгчихөд тас гээд л явчихна. Ямар сураагүй юм биш. Гэхдээ тэрээр АН-ын даргаар дөнгөж сонгогдоод байгаа учраас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Ард түмний дунд Ардчилсан намаас нэр дэвшиж магадгүй хэмээн хүлээлт үүсгээд байгаа бас нэгэн эрхэм нь Х.Баттулга. Сүүлийн үед усанд шумбаад алга болсон Х.Баттулга хөтлөгч хийж яваа. Гэхдээ тэрээр ерөнхийлөгчийн сонгуулиас хол байх эрхмүүдийн нэгт багтах нь бараг л үнэн. Дөнгөж саяхан төмөр замийн гэгдээд байсан хэрэг нь нэг намжиж хэдэн мөчийг нь амраасан. Одоо харин санаа зовох зүйлгүй хөтлөгчөө хийгээд явж байгаа. Ямар ч байсан энэ удаад ерөнхийлөгчийн сонгууль түүнээс холуур өнгөрөх байх.

 

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Күмисай(103.206.195.166) 2017 оны 05 сарын 05

Энэхбаярыг дэмжэрээ хүмүүсээ

0  |  0
зочин(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Жагааг сонгоноо

0  |  0
дулмаа(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Б Тэнгис та М Энхболдийн холсоний бичээч уу?! Луйварчидийн гар хол болж хэр удаан хоол олж идэх юм болдоо ядарсан ч амьтан болдоо

0  |  0
дулмаа(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Буянгийн Жагааг еронхийлогч болгое дэмжээрэй Монголчуудаа!!!!!

0  |  0
Мажиг(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

М Энхболдийн сурталчилгаа юм уу?! Болио хулгайчаа :-q

0  |  0
мааяа(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Буянгийн Жагаа яагаад байхгуй байгаа юм бэ.болио та нар оорсодийгоо сурталчилаад байгаа юмуу?!

0  |  0
Балжид(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

В Жаргалсайханийг дэмжинэ.

0  |  0
Цэрэн(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Жагаа гараасай гэж бодож бн.Харин торд байгаа луйварчид Жагааг еронхийлогч болгохгуйн тулд муу бухнийг хийнэ л дээ.Монголын ард тумэн олуулаа шуу зов сонголт хийгээрэй.

0  |  0
зочин(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Жагаа еронхийлогч болноо.Их олон хун дэмжинээ

0  |  0
Билгуун(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Доорхи хумуустэй санал нэг байна.Жагаа ах та еронхийлогч болно шуу.Та шуу

0  |  0
олдох(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

М Энхболд хулгайчаар яах гээд байгаа юм цаашаа! Би Жагааг дэмжинэ.

0  |  0
мнг(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Жаргалсайханийг 2 гараа оргоод дэмжинээ

0  |  0
Наран(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

М Энхболд хулгайчаар яах юм бэ таминь минь!!!! Тийм Жагаа дээр.Ядаж хулгай хийхгуй!

0  |  0
олдох(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Тийм шуу шударга хун Жагаа даргийгаа дэмжинэ шуу.

0  |  0
иргэн(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Буянгийн Жагааг еронхийлогч болгое

0  |  0
болдоо(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Жагаа ахыг дэмжинээ

0  |  0
монголмаа(109.81.211.227) 2017 оны 02 сарын 28

Б Жаргалсайхан болноо!!! Луйварчидтай тэмцэж чадах энэ хун л байна даа.Монголчуудаа дэмжээрэй.

0  |  0
zochin(174.103.163.32) 2017 оны 02 сарын 26

Nymdorjiig songonoo!

0  |  0
хХх(202.9.43.38) 2017 оны 02 сарын 25

Жэнко Жэнко

0  |  0
Hsh(99.57.27.13) 2017 оны 02 сарын 25

Bosoo ganbaa devshvel garaad irne dee

0  |  0
zochin(66.181.188.101) 2017 оны 02 сарын 25

nyamka l bna doo busduul ni ch medehgui

0  |  0
ммм(202.179.31.27) 2017 оны 02 сарын 25

Алтанхуяг нь дээр байхоо.

0  |  0
к.д(122.201.21.59) 2017 оны 02 сарын 25

н.энхбаярын хэмжээнд хүрэх улс төрч гэж энд алга.гашуун үнэн .эд нарыг бүгдийг нь ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд үзвэл шударга юм биш үү.үхсэн буурын толгойноос амьд ат айна..гэдэг .энхбаярыг буулгалаа гээд улс орон өөдөлсөн нь хаана байна.ард түмэнд сонголт хийх эрх бий

0  |  0
зочин(27.123.214.107) 2017 оны 02 сарын 24

Алтанхуягыг дэмжнээ. Жоохон чанга хатуу өөртөө итгэлтэй шийдвэр гаргаж байгөөрөй

0  |  0
Хххх(59.153.115.213) 2017 оны 02 сарын 24

Энэ тэнгис гэдэг нэр авчихсан тэнэг захиалгаар бичсэн бн. Яасан ч сулхан бичдэг амьтан юмбдэ. Толгой муутай, зугээр л миэнхболд мундаг л гэж хэлэх гэсэн юмуудаа

0  |  0
mnbvc(202.9.41.120) 2017 оны 02 сарын 24

Ganbaatariig songobol Rio tinto ,bayr tangyydig Amitan,aalz,gulug blgoh ymsan muruudul bielne

0  |  0
unshigch(1.25.84.153) 2017 оны 02 сарын 24

Mongoloo gsn setgel zvrhtei hvniig l songoh ni chuhal. X.Battulga bol jinhene turiin har hvn mun.

0  |  0
unshigch(1.25.84.153) 2017 оны 02 сарын 24

Mongoloo gsn setgel zvrhtei hvniig l songoh ni chuhal. X.Battulga bol jinhene turiin har hvn mun.

0  |  0
unshigch(1.25.84.153) 2017 оны 02 сарын 24

Mongoloo gsn setgel zvrhtei hvniig l songoh ni chuhal. X.Battulga bol jinhene turiin har hvn mun.

0  |  0
unshigch(1.25.84.153) 2017 оны 02 сарын 24

Mongoloo gsn setgel zvrhtei hvniig l songoh ni chuhal. X.Battulga bol jinhene turiin har hvn mun.

0  |  0
Хамелеон(66.181.176.62) 2017 оны 02 сарын 24

эрлийз хурлийз нөхдүүдийг бүү сонго

0  |  0
хамелеон(202.179.26.212) 2017 оны 02 сарын 24

М.Энхболдыг болгоё. 2 нүд нь 2 тийш харсан нөхөр учир нэг нүд нь Орос руу, нөгөө нүд нь Хятад руу харж, тэнцвэрт байдлыг хадгалж магадгүй.

0  |  0
зочин(122.201.24.51) 2017 оны 02 сарын 24

тулхтай улс төрч хүн бол М.Энхболд л байна даа

0  |  0
Сэтгэ(203.91.115.46) 2017 оны 02 сарын 24

Эрдэнэ ерөнхийлөгч болж Монгол мафийн засаглалтай улс болно. Энхболд миеэ болбол урд хөршийн харьяанд ороход нэг алхам урагшлана

0  |  0
Top