Ууртай эцэг эхэд тусгайлан зориулав

2017 оны 02 сарын 24

Бяцхан охин гэртээ баяр хөөрөөр дүүрэн, юунаас ч санаа зовж эмээсэн янзгүй дураараа, эрх чөлөөгөөр дүүрэн байлаа. Тэрээр хүүхдийн хөөрөл баясалтай, аз жаргалтай, ямар ч бодсон санасан юмгүй дураараа чанга чанга дуулж байв. Эрч хүчээр дүүрэн байсан болохоор буйдан дээр дуу дуулан үсэрсээр л байв. Гэвч энэ үед охины ээжийн сэтгэл санаа тийм ч таатай биш байгааг бяцхан охин хэрхэн мэдэх билээ.

Охины улам ихээр чангарч байгаа дууг нь сонсоод ээжийнх нь толгой улам ихээр өвдөж эхлэв. Эцэст нь ээж нь тэсэхээ болиод “Юундаа хэрээ шиг орилоод байгаа юм бэ! Муухай орилсоор байгаад бүр толгой өвтгөчихлөө. Амаа хамхиад томоотой суу!”

Тэр үед ээжийнх нь толгой үнэхээр их өвдөж байсан тул ямар ч дуу чимээг тэвчих чадалгүй байсан юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top