Онцгой байдлын байгууллага сар шинийн өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

2017 оны 02 сарын 24

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдррийн А/47 дугаар тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.

Сар шинийн баярын өдрүүдэд Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчид улс эх орон, ард иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top