Үнэт эдлэл хулгайлсан хэргийг илрүүлжээ

2017 оны 02 сарын 25

Айлын цоож эвдэж үнэт эдлэл хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд айлын цоож эвдэн, гэрээс нь дунд гарын манан хөөрөг, дээлийн мөнгөн товч, гурван хурган дотортой дээл хулгайлсан хэрэг гарчээ. Уг хэргийг Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ч.Наранбат, цагдаа цагдаагийн ахлах ахлагч С.Отгонбаяр нар шуурхай ажиллан илрүүлж, сэжигтэн Б-г баривчилсан байна.

Иймд иргэд та бүхэн гэрээ эзэнгүй орхиж явах болсон тохиолдолд хажуу айл болон хамаатан садандаа захиж үлдээх, гэр, байшингийнхаа хаалга, цонхны түгжээг сайжруулах зэргээр орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top