Диана гүнж цагаан бээлий өмсөхөөс татгалзсан анхны язгууртан болжээ

2017 оны 02 сарын 26

Харамсалтайгаар амиа алдсан Уэльсийн гүнж Дианаг өдгөө ч дэлхий даяар хайрлан хүндэлж түүний үйл хэргийг үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн буй. Кенсингтон ордонд гарах Diana: Her Fashion Story үзэсгэлэнд Диана гүнжийн амьдралын тухай дэлгэжээ. Тэрээр сурвалжит язгууртнууд дундаас цор ганцаар бээлий өмсөхөөс татгалзсан гэдэг. Цагаан бээлий гэдэг бол титэмтэй хосолж зүүх бичигдээгүй хуультай байдаг. Хатан хаан Элизабет одоо  ч бээлий өмсдөг аж.

“Диана гүнж бээлий өм сөх дургүй байсан. Учир нь тэрээр хүмүүстэй гар барихдаа бээлийгүй гараар шууд харилцаа тогтоохыг илүүд үздэг байсан юм. Мөн малгай өмсөхөөс  ч татгалзсан байдаг. Хүүхдүүдтэй хамт тоглоход малгай саад болдог гэж үздэг байсан. Буяны ажил, эмнэлэг, асран хамгаалах газруудаар зочлохдоо хүртэл элдэв гоёл чимгээ тайлж, даруухан хувцасладаг байсан нь өөрийнх нь сүр ихтэй хувцаснаас хүмүүс бишүүрхэхгүй байгаасай гэж боддог байсных” хэмээн Diana: Her Fashion Story үзэсгэлэнг  зохион байгуулагч Элэри Линн People сэтгүүлд ярьжээ.

Ханхүү Харри, Уиллиам нарын төрүүлсэн эх Диана гүнж1991 онд ДОХ-ын халдвар авсан өвчтөнтэй бээлийгүй гар барин мэндчилсэн нь тухайн үеийн нийгэмд ноёлоод байсан үзэл бодлыг өөрчилж чадсан байдаг. 1990-ээд онд хүмүүс ДОХ-ын халдварыг гар барих зэрэг ахуйн зан үйлээр халдварлана хэмээн ташаа ойлголттой байсан бөгөөд тус түүхэн зураг дэлхийн түүхийг өөрчилсөн гэрэл зургуудын нэгээр нэрлэгддэг юм.


 

 

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(180.235.184.5) 2017 оны 03 сарын 21

Явдалтай *** байсныг нь чи харсан юм уу.Ёс журам гэж нөхөр нь эхнэрээ увайгүйгээр ёстой ёс журамаа алдталаа араар нь тавихыг хэлдэггүй байх аа.Би л хувьдаа эр хүний ёс журамгүй байдлын горыг хангалттай бүр хэтэрхий хангалттай амссан бүсгүй гэж өрөвдөж хайрладаг.

0  |  0
(202.180.216.162) 2017 оны 03 сарын 03

ЯВДАЛТАЙ ЯНХАН Л БАЙСАН Ш ДЭЭ. ЁС ЖУРАМЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН ГИЧИЙ БАЙСАН ЮМ.

0  |  0
(202.126.91.106) 2017 оны 03 сарын 01

европын язгууртнуудаас анх цагаан бээлийнээс татгалзсан юм байна тээ.сурвалжит язгууртнууд зөвхөн монголоос гаралтай гэж английн суут зохиолч түүхч нэг хүн хэлсэн байдаг хэн гэдгийг нь мартсан байна учир нь европод зөвхөн язгууртнууд л морь унаж бусад нь явган явах хуультай байх үеийн хүн л дээ.

0  |  0
(202.21.106.153) 2017 оны 02 сарын 28

mundag mundag sain hun bsn bh aa

0  |  0
(202.21.106.135) 2017 оны 02 сарын 27

haraad l baimaar shn emegtei

0  |  0
Top