”Илүү гэр” өгүүллэг /Ж.Дашзэгвэ/

2017 оны 02 сарын 26

Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шуд яралзуулж, алаг нуд эргэлдуүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн. Нөхөр Баадай нь тос дааварласан хурэн царайндаа буян хураасан Энх-Амгалан бурханы дүртэй харагдаж, үүдний жавар хаан босго алхаж, гэрийн хоймор дуүрэн намбайдаг эр.

Бурмаа адгуухан "Баадай морьд ургэж уяа авчихнээ" гэвэл Баадай өөрийн босгосон сүжигт найдсан аятай гэрээсээ "Хааяд" гэж эрдүү хүнгэнэсэн дуугаар чимээлнэ. Тэднийх малынхаа хөлийг дагаж нүүдэллэхдээ хоёр айлын дайтай хөсөг хөдөлгөж илүү гэрээ ачаалж явна. Их гэрээ бөөрлөсөн илүү гэр нь хол саахалтын газраас хоёр айл нэг дор айлсжээ гэмээр харагдана. Илүү гэр эргэх дөрвөн цагт айраг цагаагаар сэнгэнэж, Бурмаа жалавч бурхээр нийлүүлж яндангаар суунаглах утаа хуний хөл даллах халуун амьтай ажээ.

Баадай гаднахаа эмхэлж, Бурмаа гэрдэхээ цэгцэлж айлын дайтай айл, хүний дайтай нэгэн амь болон явахдаа Баадайн цухалдан уурлаж, Бурмаагийн цэхвэлзэн ярвагнахыг үзсэн хүн үгүй авай. Баадай эхнэрээ эрхлүүлж хаа нэг духыг нь үнэрлэж, "миний бор хүүхэн" гэж өхөөрдөнө.

Цагаан сарын хөл наашилж байлаа. Баадайнхаас дөлж явах хэр нь сэтгэл нь тэднийд уяатай Нагнай гэх шоволзсон хөх эр Баадайн эзгүйд нэг буугаад мордов. Нагнайг орж ирэхэд, ингээд буугаад мордохыг нь далдхан хүлээж байсандаа юм уу, баахан сандарч баярлах зэрэгцсэн Бурмаа цагаан тос хөвүүлсэн цай аягалж барив аа. Нагнайн сэтгэлийн тэвчээр алдаж, мөрөөдөж хайрласан харцаа Бурмаагаас нуулгүй унагаад, "Би ч чамаар цайгаа чануулж уух хувь дутсан заяа муутай амьтан даа" гэлээ. Бурмаа Нагнайн хацрыг хөнгөхөн илж инэзмсэглэн "Өнгөрсөн юм дурсаж хүн амьтны сэтгэлд сэв хийгээд яахав дээ Нагнай минь" гэснээ Нагнайн атганд хэзээний орсон гараа хурдхан татаж аваад, "Хэн хэнээ сэтгэлдээ санаж явбал боллоо" гэвээс Нагнайн нүдний харц тос дусаасан гал шиг сэргэж, "Чи намайг боддог юм уу, Бурмаа" гээд өндөсхийв. "Бодолгүйдээ би ямар ..." гэхэд урамшсан Нагнай, "Баадай мэдвэл ..." гээд шүүрс алдав. Тэгэхэд нь Бурмаа галаа шилгээн засаж, "Хөөрхийдөө миний муу хань... Айлын өнгө царай хазгай хэлтгий эхнэрээс нь л эхэлнэ шүү дээ" гэв ээ. Нагнайн зүрх мохон, буцаж суув. Тэр урам хугарч хэсэг тонгойн сууснаа, "Чи сайн хүнтэй ханилсан болоод ..." гэвэл Бурмаа гэмэрхсэн ч юм шиг, аргадсан ч юм шиг болж, "Би чамд нэг дээл эсгэсэн. Цагаан сараас өмнө ирж аваарай" гэхэд Нагнай хумүүсийн ярьдгаар дууг нь сонсож, сэтгэлийг нь таньснаас хойш одоо үхсэн ч яахав гэмээр хүлцэнгүй болж, гялайлаа, Бурмаа минь..." гэж баахан хоргодож хурган байгаад мордож явав.

Хүний амьдрал гэгч нууцаа хав дарж хадгалах дургүй ажээ. Бурмаа нүд, сэтгэлийнхээ баримжаагаар Нагнайд дээл эсгээд өдрийн богины хугаст үйлээ мэтгэн, нөхрөө ирэхийг дөхүүлээд эвхэж баадагнан илүү гэртээ барааны араар нуучихдаг болжээ. Заримдаа ам мөлтөсхөн нууж амжина. Баадай ширдэг дээр хоцорсон ус, бөсийн сэмдэсийг хайхарч анзаардаггүй ч Бурмаа эмээнгүй түгшүүрлэнэ. Бурмаа ийнхүү сэтгэлийн нэгэн зовлон, нэгэн гунигтай жаргалаар Шар ус, Хавцалын зуслан ... томоогүй охин насаа санагалзан үйл учиг нийлуүлж адган байхдаа хурууныхаа өндгийг зүүгээр хатгачихна. Зүүний хор өндгийг нь хорсгон чимчигнүүлэхэд, бултайж бөнжигнөх цусыг шимэн хаяна.

Баадай чөдрийн хаа тасарч, залгах сур эрэн бараа онгичиж байгаад, эхнэрийнхээ нуусан дээлийг олж үзлээ. Түүний биед яавч жадайх дээлийг баахан эргүулж тойруулж үзээд, Нагнай гэсэн харанхуй бодолд дотроо зуруулж, эхнэрээ хардаагүй ч, Нагнай) хордох бодол төрж, мөнөөх дээлийг буцаа; баадагнан байранд нь орхилоо. Баада( хотоо эргэчихээд, өвөлжөөнийхөө арьп толгой дээр гараад салхи уужуу амьсгала!

Өвлийн адаг сарын аравдын төгрөг сарта хөхөмдөг тэнгэрт танил одод жирвэгнэ; гэнэн хонгор хуүхнүүдийн нүд шиг өдө; ирмэлдэнэ. Баадай огт юу ч үзээгүй, юу мэдээгүй аятай гэртээ орлоо. Эхнэрийнх н нүд од шиг гэрэлтэн, сэтгэлийг нь өдөх ши тормолзон харагдана. Баадай уйл дуусахы сэмхэн хүлээж илүу гэртээ нууцгайхан ор> үздэг болов. Цагаан сар ч ойртож, Бурмаа нуувар дээлийнхээ товч шилбийг торгоож дуусгалаа.

Үунийг анаж хүлээсэн Баадай өглөө нь урд хотынхны ул боовны бэмбий нухалцаж явахдаа, эхнэртээ мэдэгдэлгүй баадагнасан дээлийг нь бүслээд морджээ... Орой нь ч маргааш нь Баадай ч, Бурмаа ч хэн хэндээ дээлний тухай уг цухуйлгасангүй...

Шинийн нэгэнд эр эм хоёр золгодоггүй ч Баадай Бурмаа хоёр нар битүү босож, Бурмаа нөхрийнхөө бүсийг буслэлцэн хормой хотыг нь засаж өгөхөд, Баадай "миний бор хүүхэн" гээд хацрыг нь үнэрлэв. Бурмаагийн нүдний буланд нулимс гялалзах шиг болоод, нөхрийнхөө цээжинд магнайгаа нааж түшсэнээ бушуухан идээ будаагаа аваад гарлаа. Баадайнх хойт толгойнхоо овоог нарнаар тахилаа.

Нар тусав уу, үгүй юү Баадайн уяанд морьд багширч, нүгэл хилэнц, гай түйтгэр, цагаан хэл амыг гэтэлгэн дарахын бэлэгдэл болгон чандмалсан гурван хэсэг мөс тотгон дээр нь болоршиг гялалзаж гэрт Баадайн хүнгэнэсэн дуу нургиж, үе үе Бурмаагийн цангинасан инээд сонсдон нутаг усаа жаргаах шиг болоод, хүн зонтойгоо шинэлэхдээ их гэрээ бөөрлөсөн илүү гэртээ ч гэсэн гал хөс түлж бүлээцүүлэн жаврыг нь гаргажээ.

Цагаан сараар Нагнай Бурмаагийн оёсон дээлээр гоёсонгүй. Харин айл ах дүүд гарын дэм болж явдаг цайлган сэтгэлт буурайхан гоонь эр, хүрэн артай хурган дээлээр гоёод л айл айлаар буун золгож явлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ainur (202.126.89.7) 2023 оны 04 сарын 17

1234

0  |  0
Ainur (202.126.89.7) 2023 оны 04 сарын 17

1234

0  |  0
Айнур (202.126.89.7) 2023 оны 04 сарын 17

1234

0  |  0
tgd deel yaaw(66.181.191.201) 2021 оны 05 сарын 03

tgd deel haachiw

0  |  2
Top