Сар шинийн барилдааны тасалбарыг маргааш зарна

2017 оны 02 сарын 26

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан сар шинийн битүүний өдөр энэ сарын 26-нд "Монгол бөхийн өргөө"-нд болно.

Өмнөх жилүүд сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 14 цагт эхэлдэг байсан бол энэ жил 12:00 цагт эхлэх хуваарь гарчээ.

Тасалбарын тухайн өдрөө бөхийн өргөөний кассаар худалдаалах бөгөөд үнэ нь 20-25 мянган төгрөг байх юм байна.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top