Ганцаараа бие даан шумбагч завь бүтээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 06

Хятадын жирийн нэгэн фермер залуу өөрийн зураг төсөл, хөрөнгөөр шумбагч завь бүтээн зохиогчийн эрхийн патент авчээ. “The South China Morning Post” сонин энэ талаар мэдээллээ.

Залууг Чжань Шэнь гэдэг бөгөөд Аньха мужийн Мааньшань тосгонд амьдардаг аж. Тэрээр хоёр сарын өмнө телевизийн шоу үзэж байгаад шумбагч хөлөг бүтээх санаа олж, тэр даруй зохион бүтээх ажилдаа орсон байна. Эхнэрээ төрхөмд нь түр илгээсэн тэрээр хоёр сарын хугцаанд өдөр шөнөгүй махран ажилласаар өөрийн гэсэн шумбагч завьтай болж чаджээ. Зургаан метр урт, 60 см өргөн уг завь усан дор нэг метрийн гүнд шумбаж, долоон зангилаа буюу 13 км/цаг хурдлах чадвартай аж.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top