Охидын тамын тогоо буюу “Ротерхэм”-ийн хүчирхийлэгчид

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 08

Английн газар нутгийн яг төв хэсэгт орших Ротерхэм хэмээх хот одоогоос хоёр жилийн өмнө хуулийнхны анхааралд өртөж, дуулиан шуугианы бай болж байв. Пакистан гаралтай иргэд ихээр оршин суудаг тус хотод 1997-2013 он хүртэлх 16 жилийн дотор 1.4 мянган насанд хүрээгүй охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн итгэмээргүй тоо баримтыг тухайн үед хуулийн байгууллага олон нийтэд дэлгэж байсан юм.

Гэвч саяхан нэгдсэн вант улсын хуулийн байгууллага хэдий хуулийн байгууллага уг асуудлыг анхааралдаа авсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн тоо огт буураагүй гэсэн мэдэгдлийг хийлээ.

Ротерхэм хот англи охидын “тамын тогоо” болох үйл явц 1997 оноос эхэлсэн байдаг. Улмаар 1999 оноос хойш эрс нэмэгдэж, 2000-аад оны үед оргилдоо хүрсэн ч орон нутгийн цагдаагийн газар энэ статистик, тоо баримтыг хотын захиргаа, эрх баригчдаас нуун дарагдуулдаг байжээ. Пакистан гаралтай таван эр насанд хүрээгүй 12 охиныг хүчирхийлсэн бузар хэрэг 2010 онд гарсан явдал Ротерхэмийг олны анхаарлын төвд эрхгүй аваачсан ч олон нийт жинхэнэ үнэнийг олж мэдээгүй хэвээр л байжээ. Гэхдээ энэ хэрэг эрх баригчдын анхаарлыг татаж, профессор Алексей Жейгээр ахлуулсан ажлын хэсгийг 2013 онд байгуулснаар дээр дурдсан тоо баримт олон нийтэд ил болсон юм.

Ротерхэм бол 260 мянган хүн амтай харьцангуй жижиг хот. Гэтэл ийм жижиг хотод жил бүр 1000 орчим насанд хүрээгүй охид бэлгийн хүчирхийлэлд өртдөг байсан гэхээр үнэхээр аймшигтай. Мэдээж, энэ явдал ард иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж, үндэстэн хоорондын зөрчлийг тодорхой хэмжээнд өрдсөн нь лавтай. Европын холбооноос салан тусгаарлах шийдвэр гаргахдаа ард иргэд эдийн засаг гэхээсээ илүү дүрвэгчдийн талаар бие даасан бодлого явуулах, өөрөөр хэлбэл тэднийг оруулахгүй байхыг илүүд үзсэнд “Ротерхэмийн дуулиан” нэмэр болсон нь лавтай юм. Харамсалтай нь, нөхцөл байдал олны анхаарлыг ингэтлээ татаж, улс төрийн шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байхад Ротерхэмд байдал өөрчлөгдсөнгүй. Хотын Цагдаагийн газар 2015 онд энэ төрлийн 300 гэмт хэргийг бүртгэж шийдвэрлэсэн бол 2016 онд хамаатан саднаараа нийлсэн дөрвөн маньяк эр олон удаагийн үйлдэлтэйгээр насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн, хулгайлсан, худалдсан гэх мэт байж болох бүх зүйл ангиар ял тулгагдсан байх жишээтэй. Гэхдээ хамгийн ноцтой нь, үүнээс ч олон хэрэг илрэлгүй дарагдсаар байгаа явдал юм. “Daily express” сонин 2016 онд энэ асуудлыг эрэн сурвалжилж, цуврал нийтлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн нь Ротерхэмийг олон нийтийн анхаарлын төвд дахин авчирлаа.

Сонины сурвалжлах баг гэмт хэргийн золиос болсон ч хуулийн дагуу шийдүүлж чадаагүй гэх маш олон хохирогчдыг олж, дуу хоолойг нь олон нийтэд хүргэжээ. Тэдний ярьж байгаагаар бол, хотод эрүүгийн нөхцөл байдал 2014 оноос хойш огт өөрчлөгдөөгүй. Харин ч гэмт хэрэгтнүүдийг өөхшүүлж, хохирогчдын хэргийг нуун дарагдуулах хандлагатай болсон байна. Англид үндэстэн хоорондын асуудлаар дагнан ажилладаг Их Британи-Пакистаны зөвлөл гэж байдаг. “Daily express” сонин гэмт хэргийг нуун дарагдуулах болсон явдалд энэ байгууллагыг буруутгаж буй. Өөрөөр хэлбэл, нэр нөлөө ихтэй хүмүүс ажилладаг тус зөвлөл асуудалд анхаарал хандуулж, үндэстэн хоорондын зөрчлийг дэврээхгүй байх чиглэлээр ажиллаж эхэлсэнтэй холбоотой гэж дүгнэж байгаа юм. Үүнээс гадна цагдаагийн газар авлигад идэгдсэн явдал нөлөөлж байгаа нь хохирогчдын өгсөн ярилцлагаас тодорхой байгаа юм. Гэмт хэрэгтнүүдийн золиос болсон Лилли гэгч охин “2014 оноос хойш байдал огт өөрчлөгдөөгүй ээ. Би пакистанчуудад хүчирхийлүүлж хохирсон олон охидыг мэднэ. Тэд гомдол мэдүүлж цагдаад очдог ч арьс өнгөний үзэл гаргалаа гэж буруутгаад өнгөрдөг. Насанд хүрээгүй охид хүчирхийлэлд өртсөн тухай шинэ мэдээ өдөр бүр л сонсогддог. Гэсэн ч цагдаагийн газар очоод л замхарчихдаг. Тиймээс тэднийг сэтгэл санааны хувьд дэмжих нь хамгийн том тус хүргэж байгаа явдал гэж бодох болсон. Би л лав тэдэнд “Цагдаад очиж гомдол гарга” гэж зөвлөхгүй. Яагаад гэвэл ямар ч үр дүн гардаггүй юм” хэмээн ярьжээ.

Хоёр жилийн өмнө бол цагдаа нар гомдол гаргаж очсон охидыг огт хэрэгсдэггүй, шууд л гомдлыг нь буцаалгахыг хичээдэг байсан гэнэ. Харин Алексей Жейгийн илтгэл гарснаас хойш чих нь арай “зөөлөрсөн” ч олон сараар хүлээлгэх, хохирогчдыг залхаах шинэ арга барилд шилжжээ. Түүнчлэн хохирогч охидыг өөрсдийг нь буруутан мэт харьцах явдал түгээмэл гэнэ. Нэгэн хохирогч охины ярьснаар, цагдаа нар түүнтэй хохирогч биш, харин насанд хүрээгүй биеэ үнэлэгч мэт харилцаж, өөрөө сайн дураараа пакистанчуудтай бэлгийн харилцаанд орсон гэх зэргээр буруутгаснаас болж гомдлоо татахад хүрсэн гэжээ. Зөвхөн охид ч биш, хохирогчдын эцэг эх ч гаж донтнуудын заналхийлэлд өртдөг байна. Хохирогч болсон нэг охины эцэг “Daily express”-д өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан байна. Тэрээр “Өнгөрсөн гуравдугаар сард бараг хоёр долоо хоногийн турш өдөр бүр манай хаалгыг үл таних этгээдүүд тогшсон. Тэд “Захиалга хүргэж ирлээ” гэж хэлдэг ч бид хаалгаа онгойлгодоггүй байлаа. Яагаад гэвэл манайх юу ч захиалаагүй байсан юм чинь. Дурангаар харахад тэд бүгд ази царайтай хүмүүс байсан. Заримдаа гудамжинд явж байхад “Хөөе, цагаан новшнууд аа. Охидууд чинь аюулгүй байдалд байгаа гэж бодож байна уу. Үгүй шүү” гэж хашгирдаг. Манай хотод гаж донтнууд ноёрхлоо тогтоогоод байхад цагдаа нар хуруугаа ч хөдөлгөхгүй байна” хэмээн гомдолложээ.    

Британийн эрх баригчид энэ асуудлыг огт анхаарахгүй байгаа ч юм биш. Ротерхэмд үүссэн нөхцөл байдлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах даалгаврыг Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлагт үүрэг болгосон байдаг. Гэтэл тэдэнтэй шууд харьцдаг Ротерхэмийн захиргаа болон цагдаагийн газрын дарга нар гэмт хэргийг бууруулахын тулд их ажил хийж, үр дүн гарч байгаа гэж илтгэдэг гэнэ. Харин иргэд үүнээс эрс өөр зүйлийг ярьж байгаа юм. Хохирогч болсон нэгэн эмэгтэй “Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг өдийг хүртэл юу хийж байсан юм бэ. Нэг ч гэмт хэрэгтнийг баривчлаагүй. Бид үнэхээр цөхөрч байна. Энд амьдрахад чөтгөр авмаар хэцүү байна” хэмээн ярьжээ. Цагдаагийн газраас авсан тодруулга хохирогчдын ярьсныг батлах мэт гарсан нь олон нийтийн анхаарлыг эрхгүй татсан байна. Цагдаагийн газрын даргаас нь авсан тэрхүү тодруулгад “2016 оны байдлаар 20 этгээдийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутайг тогтоож шүүхээс 4-12 жилийн ял оноосон. Өөр 300 тохиолдол бүртгэгдсэн нь одоогоор шалгагдаж байна” гэжээ. 

 

Б.Цогт-Ирээдүй

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яг үнэндээ бол(103.57.92.244) 2017 оны 03 сарын 08

англичууд энэтхэг пакистан 2 ийг нэг улс байхад нь өчнөөн жил колоничилж үүнээс хэд дахин илүү хүчирхийлж эд баялгийг нь дээрэмдэж дээрэлхэж байсан түүхтэй эд бол маньяакууд бишээ санаатайгаар эцэг өвгөдийнхөө өшөөг авч буй явдал үйлийн үр гэж байдаг шүү дээ тэр нь л байна

0  |  0
concerned(158.181.199.194) 2017 оны 03 сарын 07

pakistanuud angliin irgenii burtgel systemiig gartaa avsan, ondor albany darga ni pak gej ongiron yarij bhyg bi sonsson, manai machiny zah zeeliig ted baridag gej sonsson yum bna, unen bol bitgii davraa, ikh muukhai evgui humuus shuu.

0  |  0
ard(202.21.106.118) 2017 оны 03 сарын 07

ard tumnuudiig ingej deerlhej bhad toohgui hetsuuye

0  |  0
udahgui musilmanii (202.55.191.42) 2017 оны 03 сарын 07

haltar pakistanuud odoo bvr angiliig ezelsen vnen sh de. ene bol shine kolonchilol shuu dee, busadiin nutagd olonooroi ireed l shuud ezen ni boldog es. herbee asuudal garbal aris ongoor ylgalarbalaa geed hvnii erh yriad l duusaa. baruuniihan bol mohoj bui gvrenvvd bolson doo.eh oronoo iim nobshiin tsagaachidad ogood oorsdoo aij amidardag bolson doo..

0  |  0
unen(202.9.43.138) 2017 оны 03 сарын 07

boovnuuiig ni tasddag huulitai bolohgui yu

0  |  0
Top